Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой одоо л хөдлөх үү

Тавантолгой одоо л хөдлөх үү

Тавантолгой хөдлөх үү гэдэг асуултыг сүүлийн хэдэн жил хэвлэлийнхэн хэнээс ч юм асуусаар л. Гэвч өнөөдрийг хүртэл олигтой үр дүнд хүрсэн юм алга. Уг нь Монгол Улс нүүрсээ зараагүй биш зараад л байгаа. Гэхдээ улсын эдийн засгийг тэтгэх хэмжээний мөнгө төгрөг орж ирж байгаа юу гэвэл үгүй.

Яагаад гэдгийг тайлбарлавал барагдахгүй. Тэр ч асуудал, энэ ч өр гээд л талийж өгнө. Харин одоо л Тавантолгой хөдлөх гээд байгаа юм биш үү гэсэн асуултыг нэг удаа тавиад үзье. Юуны өмнө "Тавантолгой” төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт анхны уулзалтаа Хятадын "Шинхуа” группийн удирдлагуудтай хийлээ. 

Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх 19 хүний бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсгийг Уул уурхайн сайд Ц.Дашдорж ахалсан бол дэд даргаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ажиллах юм билээ. Засгийн газраас "Тавантолгой” төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй цахилгаан станц гэх мэт Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай цогцоор нь шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж байгаа сураг байна.

Уулзалтад "Шинхуа” группийн талаас дарга Лу Бинг, ерөнхий менежер Лиу Шанг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Уулзалтын үеэр "Шинхуа” группийн талаас "Тавантолгойн төслийн тендерт бид хоёр удаа орж ялсан. Танай Засгийн газраас "Тавантолгой”-н өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, "Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад баяртай байна.

Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, энэ төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлье” гэсэн байна. Өмнөх хэлэлцээрт Монголын талаас "Энержи ресурс” компани дангаараа оролцож байсан.

Тэгвэл энэ удаад "Олборлолт”, "Хишиг арвин индустриал”, "Гранд повер”, "Үндэсний олборлогч”, "Моннис” зэрэг үндэсний компаниуд оролцох гэнэ. Ажлын хэсгийн ахлагч Ц.Дашдорж "Тооцоо судалгаан дээр олон сар суулаа. Монгол Улсад ногдох өгөөжийг М.Энхсайхан сайдын хийж байсан хэлэлцээрээс давуу болгох тал дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа” гэсэн байсан. 

Энэ уулзалтаас Тавантолгой хөдлөх бага сага найдлага харагдаж эхэллээ. Хөдлөх юу ч байх вэ дээ, Монголд үр ашгаа өгөх гэвэл илүү оновчтой ч байж магадгүй. Бүр Монголын ард түмэнд гэвэл онох ч байж болох. Өнөөдөр Монголын эдийн засаг элгээрээ мөлхөх байна. Өнөө дарж авах гээд аргаа бараад байдаг инфляцыг нь бүр хасах руу ороод, сүүлийн гурван cap дефляци болчихоод л "давхиад” байна. Валютын ханш нь тэнгэрт тулж, төгрөг нь үнэгүйдээд, цаас болон хувирч эхэллээ.

Монголын Засгийн газарт цалин тэтгэврээ тавьж тавья хүрэх мөнгө байгаа юу гэдэг нь ч эргэлзээтэй болчихсон Ядаж байхад эрх баригчдын аль эрт тавьсан өр хаалга тогшоод, сандаргаад байдаг.

Дахиад л зээл авч байж өмнөхөө дарахаас өөр сонголтгүй гэсэн юм яриад байгаа. Тиймдээ ч Монголд мөнгөнөөс хэрэгтэй юм алга. Ядаж байхад яр гэгчээр Оюутолгойд бас асуудал үүсчихсэн. Тийм болохоор бид ахиу хэдэн төгрөг олох боломж нь ердөө л Тавантолгой. Тийм болохоор ямар ч аргаар хамаагүй хурдтайхан хөдөлгөж, жаал жуул мөнгө олохоос өөр арга Ж.Эрдэнэбатын Засгийн газарт байхгүй.

Засгийн газар гэдэг угтаа МАН л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр М.Энхболд тэргүүтнүүд бушуухан Тавантолгойг нэг тийш нь болгож, намаг балчгаас гарах уяа хийхээс өөр сонголтгүй байна.

ХЯТАДААС МӨНГӨ ЗЭЭЛЭХГҮЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ЯВУУЛАХААР ТОХИРСОН УУ

Далай лам Монголд айлчлаад, Хятадын талаас мэдэгдэл гаргаад л, манай төр засгийнхан баахан айлчлал цуцлагдсан талаар мэдээлээд байсан даа. Тэгвэл зарим нэг эдийн засагчид үүнийг зүгээр л "жүжиг” байсан гэж дүгнээд байна. Цахим хуудсаараа ч энэ талаар бичиж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс бий.

Манай Засгийн газар Хятадын Засгийн газраас хэдэн тэрбум ам.доллар зээлэх гэж байгаа гэсэн яриа гарсан даа. Сүүлдээ бэлэн мөнгө зээлэхээ болиод, оронд нь Хятадын Засгийн газраас манай төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллахаар болсон юм байх.

Тиймдээ ч Далай ламын айлчлалыг халхавч болгож, дэлхий нийтэд хоёр орны харилцаа муудсан мэтээр харуулах хэрэгтэй болж л дээ. Ингээд л Далай ламыг Монголд авчирсан. Түүнээс биш ганц хамба лам ч Далай ламыг Монголд аваад ирдэг юм биш. Энэ бол өнөөх таамаг дэвшүүлээд, хардаад байгаа хүмүүсийн өнцөг.

Буруу гэх үндэслэл байхгүй. Угаасаа Далай ламыг ирэх гэж байгааг болиулах эрх Засгийн газарт байгаа. Гэтэл тэр зүгээр л ирчихээд яваад өгсөн. Дараа нь Хятад руу манай томчуудын явах гэж байсан айлчлал, уулзалтуудыг цуцлагдсан. Өнөө их мөнгө зээлэх гэсэн сураг ч бүдгэрлээ.

Дээрээс нь Тавантолгойн асуудлаар хоёр тал уулзаад л. Үнэхээр харилцаа асуудалтай болж, Хятадын талаас хатуурхсан бол энэ мэт уулзалт болоо ч уу, үгүй ч үү. Дээрээс нь Засгийн газраас Дархан, Эрдэнэтийн чиглэлийн замыг засч, янзална, эгнээг нь нэмнэ гэсэн шийдвэр гарсан. За тэгээд Тавантолгойг дагасан олон бүтээн байгуулалт байгаа.

Төмөр зам, цахилгаан станцаас авахуулаад. Энэ их бүтээн байгуулалтыг яаж хийх гэж байгаа билээ дээ, энэ чинь. Манай Засгийн газарт мөнгө байхгүй шүү дээ. Ингээд бодохоор зарим эдийн засагчдын дүгнэлт байгаа оносон байх магадлал өндөр. Хоёр тал ерөөсөө Тавантолгой, тэгээд Дархан, Эрдэнэтийн чиглэлийн зам гээд тодорхой том төслүүдийг ажил хэрэг болгох тохиролцоонд хүрсэн юм биш үү. 

Ингээд л бэлэн мөнгө зээлэх асуудлаа больсон байх. Тиймээс Тавантолгой хөдөлнө. Хөдлөх хөдлөхдөө бүр дорвитойхон ажил өрнөж ч магадгүй юм. Тэгээд ч ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. МАН-ын дарга М.Энхболд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байгаа.

Мань хүн ойрноос Засгийн газраа шүүмжлээд эхэлсэн байсан. Магадгүй өөрөө Ерөнхий сайдынхаа суудалд суугаад, Тавантолгойг хөдөлгөж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эдийн засгаа сайжруулах төлөвлөгөөтэй байж ч болох юм. Аль ч өнцгөөс нь харсан Тавантолгой нэг юм дуулгахаар л болчихлоо.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Тавантолгой одоо л хөдлөх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани