- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шинхуаг онцолж урьсан Таван толгойн хэлэлцээр ирэх өдрүүдийн халуун сэдэв байх нь
Өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнө Уул уурхайн сайд Шинхуа компанийн төлөөлөлтэй тусгайлан уулзав.
Уулзалт хаалттай өнгөрсөн учраас талууд яг ямар яриа хөөрөө үүсгэснийг хэлэх боломж одоогоор алга. Таван толгой ойрын халуун сэдэв байх болно гэж салбарын сайд нь хэлснийг бодоход ойрхон зуур түргэн шуурхай ярилцаад ямар нэг шийд гарах бололтой. Ямартай ч Засгийн газраас Таван толгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх байдлаар хэлэлцээг үргэлжлүүлэх бодлого барихаа хэллээ.
Энэ удаагийн уулзалт албаныхны тодотгосноор М.Энхсайханы ахалж байсан хэлэлцээрийн үргэлжлэл. М.Энхсайханы баг Таван толгойг Японы "Сумитомо”, Хятадын "Шинхуа”, Монголын "Энержи ресурс” гэсэн хослолоор зах зээлийнх нь жамаар урагшлуулах хувилбар гаргаж байсан юм. Эргэн сануулахад, "Шинхуа” тэр үед "Чалко”-гийн өрийг төлж, дээр нь багагүй доллар өгье, төмөр замыг чинь мөнгөө гаргаж бариад хэдэн жилийн дараа төрд чинь шилжүүлье гэж дуугарч байв.
"Сумитомо” гуравдагч зах зээлд монгол нүүрсийг үнэд хүргэж зарахаа амлаж байсан. Баргийн зүйлд "За” гэж дуугардаггүй япончуудын хувьд ингэж амлана гэдэг бидэнд том боломж.Солонгос, Япон гэх мэт нүүрсийг өндөр үнээр авдаг зах зээлд гарах боломж Монголын нүүрсэнд нээгдсэнтэй ялгаагүй зүйл л дээ. Уурхай яаж ажиллуулдгийг зам, цахилгаан станц, угаах үйлдвэр барьж байгаад нотолсон "Энержи ресурс” уурхайгаа хариуцаад явах хувилбар дээр за зүй гэсэн. Ийм тохироо хийгээд гарын үсэг зурахын даваан дээр хэлэлцээр зогссон юм.
Шинэ мэдээ гэвэл, засаг Таван толгойг хөдөлгөх гэж өнгөрсөн наймдугаар сараас хойш толгой өндийх завгүй ажиллаж. Тэгэхээр Таван толгойг яаж хөдөлгөх хувилбараа гаргачихсан байж мэднэ. Албан мэдээнээс харах нь ээ, Ерөнхий сайд захирамж гаргаж "Шинхуа”, "Энержи ресурс”, "Сумитомо”-той эхлүүлсэн яриа хэлэлцээрийг албан ёсоор үргэлжлүүл, өмнөх нөхцлүүдийг сайжруул гэсэн үүрэг өгсөн бололтой. Одоогийн ажлын хэсгийн ахлагч нь Уул уурхайн сайд. Ажлын хэсгийнхэн "Шинхуа”-тай консорциум болж хэлэлцээрт орсон "Сумитомо”, "Энержи ресурс” хоёртой тусгайлан уулзах эсэхээ өнгөрсөн баасан гаригт албан ёсоор хэлсэнгүй. Ямартай ч Таван толгойг цогцоор нь хөдөлгөх эхний алхмыг хийж, М.Энхсайханы үед яригдаж байсан консорциумын нэг төлөөлөл болох "Шинхуа”-тай уулзсан нь сайн хэрэг. Таван толгойн ордыг сорчилж, түүхийгээр нь ченжлэн зараад дуусч буй "Чалко” хувилбарыг эцэс болгохоор ажиллаж эхэлсэнд нь засгийн шийдвэрт олзуурхаж байна.
Эцсийн зорилго маань мэдээж нүүрсээ угааж баяжуулаад гуравдагч зах зээлд өндөр үнээр зарах. М.Энхсайхан түрүү жилийн хэлэлцээрийн үеэр "Таван толгой төслийг яг одоо хөдөлгөж чадвал хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө нь 30 жилд 94 тэрбум ам.доллар болно” гэж байсан. Ер нь улс орнууд хөрөнгө оруулалтын өгөөжийг ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт эдийн засгийн хэдэн хувиар өсгөх вэ гэдгээр хэмждэг юм. Энэ үзүүлэлт хөгжингүй орнуудад бага, хөгжиж байгаад нь өндөр байдаг.
Тэгэхээр Монголд хийгдэх хөрөнгө оруулалт хэд дахин үржих боломж Англи, Америкаас өндөр гэсэн үг. Ухаантай улсууд мега төслийг өчнөөн бизнес амилж, хэдэн зуун үндэсний компани орлогын эх үүсвэртэй болж, олон мянган хүн ажилтай болдог гэж хараад хөдөлгөдөг. Таван толгойн үржүүлэгч нөлөө 30 жилд 94 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол шиг жижиг эдийн засагтай улсын хувьд маш том тоо. Эдийн засаг сэвхийгээд ирнэ гээд ойлгочиход болно.
Тэгэхээр Таван толгойн хэлэлцээрээс анзаарах хамгийн гол зүйл бол хөрөнгө оруулалтынх нь үржүүлэгч нөлөө.
"ЧАЛКО”-ГИЙН ТОМСГОСОН ХУВИЛБАР БОЛОХ ЭРСДЭЛ
Ийм эрсдэл байж мэдэх юм. Сангийн яам ирэх онд бондуудын төлбөрт 580 сая ам.доллар төлнө.
Өгөх мөнгө нь засгийн халаасанд байхгүй. Дефолт болохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй болсон гэх сураг яриа бий. Таван толгойдоо хөрөнгө оруулалт татаж, цогцоор нь шийдэхийн оронд ганц "Шинхуа”-д зараад, урьдчилгаа төлбөр авья гэсэн саналыг шийдвэр гаргах хэд хэдэн хүн хүчтэй тавиад эхэлсэн гэх мэдээлэл байна.
Хэлэлцээрийн эхний өдөр нөгөө хоёрыг нь биш "Шинхуа”-г тусгайчилж хүлээж авч уулзсан нь цаанаа ямар агуулгатай нь удахгүй тодорхой болох байх. Гэхдээ хардахаар л сэжүүр. Зам тээвэр, байгаль орчны асуудлыг хариуцсан сайдууд уулзалтад байлцсан гэхээр төмөр зам дээр яаж хамтрахаа ярьсан байхыг бас үгүйсгэхгүй. Таван толгойн ажлын хэсгийхний үдээс хойших хаалттай уулзалтын зочид нь "Хишиг арвин индустриал”, "Грандповер”, "Олборлолт”, "Үндэсний олборлогч”, "Моннис” зэрэг үндэсний уул уурхайн компаниудын төлөөлөл байсан юм.
Ерөнхийдөө төсөлд туслан гүйцэтгэгчээр орох техникийн боломж, үнийн санал энэ тэрийг нь сонирхсон юм билээ. Үндэсний компаниуд өмнөх шиг улс төржилт болоод дуусчихгүй бол бидэнд сэтгэл зүтгэл байнаа л гэж.
"Мера” группын ерөнхийлөгч М.Гантөмөр
"Хишиг арвин индустриал” компанийн дэд захирал М.Тулгат
Далай ламын айлчлалын дараахан эвгүйтсэн Хятадын талын таагүй уур амьсгал "Шинхуа” Таван толгойд оролцоно гэж мэдэгдсэнээр зөөлөрлөө гэсэн эерэг таамаг бас байж болох юм. Гэхдээ харилцаагаа сэргээх ганц зам нь Таван толгой шүү гэсэн шахалт урд хөршөөс ирсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Таван толгойгоо "Шинхуа”-д найр тавивал хөнгөлөлттэй зээл энээ тэрээ бодож үзье гэчихэд л мөнгөдүйдсэн эрх баригчид дуун дээр нь шийдэл гаргаж мэднэ. "Стенд бай”-н цөөхөн хэдэн доллар өөрсдөд нь падгүй, төсөв, бодлого эрүүлжүүлэхэд зарцуулагдаад дуусна.
Тэгэхээр мөнгө хийх ганц боломж нь хөнгөлөлттэй зээл учраас ингэж улайрах эрсдэл өндөр. "Шинхуа”-аас авах мөнгөөрөө өрөө төлөөд, хөнгөлөлттэй зээлийн мөнгөнөөс овоо хэдэн доллар ольё гэсэн санаархал байж мэдэх юм. Засгийн газрын нэг сайд өөрийн эзэмшлийн нүүрсний уурхайгаа "Шинхуа”-д шахах сонирхолтой гэсэн мэдээ нэр устайгаа дуулдаж байгааг бодоход манай улс төрчдийн хувийн сонирхол ч "Шинхуа” зүг рүү өндөр байгаа бололтой.
Хэрэв Таван толгойг консерциум энэ тэр гэхгүйгээр "Шинхуа”-д найр тавьчихвал, наад зах нь 51 хувийг нь өгчихвөл яах бол. Хариулт нь тодорхой. Ганц том зах зээлтэйгээ хэтэрхий найрсаж, урьдчилгаа баахан мөнгө авч иргэддээ 21 мянган төгрөг болгож тараасныхаа горыг өнөөдөр ч бид амсч яваа. Товчхондоо "Шинхуа”-та хэт дотно найзалбал "Чалко”-гийн асар томсгосон аймшигтай хувилбар хүлээж байгаа гэсэн үг.
Аль 2013 онд төлж дуусгана гэж байсан "Чалко”-гийн өр яалаа. Бүхэл бүтэн таван жилээр сунаж, Манжийн үеийн Даашинхүүгийн пүүсийн өр гэдэг шиг юм болчихсон тууж яваа. Хэрэв Таван толгойгоо бүхэлд нь өнөөдрийн бондын төлбөрийн төлөө Хятадын компанид өгвөл Таван толгойн өр хэзээ дуусахыг ёстой хэн ч таашгүй. Ямар нэгэн эерэг зүйл хүлээгээд ч нэмэргүй юм болно. Судлаачид ч эхнээсээ болгоомжлоод эхэлчихлээ.
Шинжээч Л.Наранбаатар
"Сангийн яам хавиас Таван толгойг Шинхуад зараад "Чингис”, "Самурай” бондын өрүүдээ даръя гэх санаачилга гаргаж байгаа дуулдсан. Ингэвэл Таван толгойн нүүрсийг Япон, Солонгосын зах зээлд гаргаж 300 ам.доллараар зарах мөрөөдөл үлгэр болно.
Төмөр зам бариад ч нэмэргүй. Шинхуагийн монопольд улсаараа дарлуулж уурхайн амнаасаа 30 биш 15 ам.долларын үнээс илүүгүй өртгөөр багтааж ух гэж Моннис, Хишиг арвин гэх мэт үндэсний хэдэн олборлогчдыг хооронд нь зодолжуулж дампууруулна. Тэгээд өөрийн олбордогчоо оруулна. Хятадын олборлогч TTJVCo Эрдэнэс Таван толгойд ордог шиг юм болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХҮЛЭЭЛТ
Таван толгой төслөө ямар замаар яаж хөдөлгөх бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад бий. Гадаад, дотоод аль алинд нь. Олны анхааралд орсон том ордоо зах зээлийн жамаар нь хөдөлгөх нь үү, эсвэл улс төрчид нь нам нийлж сэм хуйвалдаад жам бус шийдвэр гаргаад урагшлуулах нь уу гэдэг талаас нь тэд Таван толгойг ажиглаж суугаа. Анх ярьж байсан, одоо ч ярьж буй Тавар толгойг цогцоор нь, нэг биш нэжгээд компанийн консорциум маягаар хөдөлгөвөл тэд Монголд итгэж хөрөнгөө оруулна. Эсрэгээрээ шийд гаргавал хэн бидэнд итгэж Монголд хөрөнгө оруулж мөнгөө эрсдэлд оруулахыг хүснэ гэж.
Иргэдийн хувьд монгол нүүрсийг гуравдагч зах зээлд 300 ам.доллараар зарах боломжоо бүү алдаасай гэсэн хүлээлт бий. Цэнхэр гаригийн хэмжээнд гэж яригдах борлуулалтын сувагтай "Сумитомо” консорциумын нэг хэсэг байвал монгол нүүрс Хятадаас гадна дэлхийд моодонд орох боломжтой.
Уурхайгаа "Шинхуа”-д тэр чигт нь атгуулахгүй байх бодитой, ашигтай гарц бол мэдээж консорциумын нэг оролцогч болсон "MMC”.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний Японд хийсэн айлчлалын үеэр "Энержи ресурс” компани "Сумитомо”-той нүүрсний борлуулалтын маркетинг дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахад лав өмнө нь яригдаад түрдээ азнасан хувилбараар Таван толгойг хөдөлгөх нь гэсэн таамаг хөвөрч байсан. Таван толгойгоос олборлож баяжуулсан коксжих нүүрсийг Хятадаар дамжуулан далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэнэ, цаашдаа гуравдагч зах зээлд удаан хугацаагаар нийлүүлнэ гэсэн утгатай санамж бичиг Ерөнхий сайдын айлчлалын үеэр зүгээр ч нэг зурагдаагүй нь мэдээж. "Сумитомо”, "Энержи ресурс”-тай Таван толгой дээр хамтарч ажиллахаа засгийн түвшинд илэрхийлчихсэн гэсэн үг. Хажуугаар нь улс төр орж, байдал өмнөх шиг эсрэгээр эргэчихгүй бол засагт Таван толгойг жамаар нь хөдөлгөх сонирхол бийг батлах хамгийн тод нотолгоо л доо.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд дажгүй, өнөө хэр Австралийн боомтууд дээрх FOB үнэ 305 орчим ам.долларт хэлбэлзсэн хэвээр байна. Энэ өсөлтийн циклийг ашиглаж Таван толгойгоо даруйхан хөдөлгөж чадвал боломж мэдээж бий.
Нүүрсний үнийн өсөлт хятадуудыг ч тайван суулгахгүй байгаа. Хятадын Шандон зэрэг аж үйлдвэрийн бүх гол бүс нутгууд 100 гаруй уурхайд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл бий. Хятадын засаг нь нүүрсний нийлүүлэлтээ энэ маягаар бодлогоор нэмээд эхэлбэл нүүрсний үнэ эргээд унах нь бас л гарцаагүй үнэн. Тэгэхээр нүүрсний үнийн сэргэлтийн сиймхийг ашиглаж зөв шийд гаргаж, Таван толгойгоо цаг алдалгүй хөдөлгөвөл бидэнд боломж байна.
Эх сурвалж: Өдрийн Сонин, Ц.Баасансүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||