- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төмөр зам, агаарын тээврийн салбарын энэ оны онцлох үйл явдлууд
Энэ онд Монголын ган бүтээгдэхүүний түүхий эд тээвэрлэх Төмөртэй-Хандгайтын 33.4 км төмөр замаар тээвэрлэлт хийж эхэлсэн. Төслийн хөрөнгө оруулагчаар үндэсний хөрөнгө оруулагч "Кью Эс Си" компани ажиллаж, гүйцэтгэгчээр мөн дотоодын дөрвөн аж ахуйн нэгж "УБТЗ"-тай хамтран ажилласан юм. Тогтоолын дагуу тус төмөр зам ачиж буулгах гурван терминалын хамт "МТЗ"-ын эзэмшилд шилжсэн. Төмөртэй өртөөний даргын мэдээлснээр одоог хүртэл 600 мянга гаруй тонн буюу хоногт 75 вагон төмрийн хүдэр ачиж байгаа аж.
Түүнчлэн энэ онд Замын-Үүд дэх "Шилжүүлэн ачих цогцолбор 1"-ийг "МТЗ" ТӨХК-аас "УБТЗ"-д түрээсээр эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард 64 сая ам.доллараар үнэлэгдэх ОХУ-аас БНХАУ руу тээвэрлэх гурван сая тонн транзит ачааг Монголоор дамжуулах гэрээ үзэглэсэн. Одоогоор Оросын тал урд хөрштэй тээврийн нөхцөл дээр тохирч чадаагүй учраас энэ тээвэр зогссон байгаа юм. Монгол Улсын хувьд дамжин өнгөрөх тээвэр 10 сая тоннд хүрвэл орлого хоёр дахин нэмэгдэнэ.
Цаашлаад 40 сая тонн болбол дахин нэг "Эрдэнэт"-тэй болох тооцоо бий. Тийм ч учраас Монгол Улс хөрш орнуудын тээврийн салбарт гаргасан санаачилгуудыг дэмжиж, улмаар зургадугаар сард Ташкент хотод "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг баталсан.
Монгол, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд "Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр" батлагдсанаар Тяньжин боомт - Улаанбаатар хот - Улаан-Үд хот чиглэлийн туршилтын ачаа тээвэр наймдугаар сард амжилттай болсон. Гурван улсын хамтарсан тээврийг гүйцэтгэсэн. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол зам байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрдөг аж. Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдэг бол төмөр замаар тээвэрлэхэд 10 хоног зарцуулдаг байна.
Харин энэ онд Монгол Улсын Иргэний агаарын тээвэрт ASEM-ийн дээд хэмжээний уулзалт хамгийн чухал байлаа. Уулзалтын үеэр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд нийт 38 онгоц хүлээн авсан нь түүхэн дээд хэмжээ юм. Үүнээс гадна олон улсын шинэ гарц нээгдэж, Улаанбаатараас БНСУ-ын бусад хот руу "Эйр бусан" компани тээвэрлэлт эхлүүлсэн. Тэгвэл дотоодод дөрөвдүгээр сараас "МИАТ" компани Улаанбаатар-Ховдын чиглэлд том оврын агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэлсэн. Мөн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын гүйцэтгэл 99 хувь даваад байна. Төслийн нэгж ирэх сард ажлаа хүлээлгэн өгөх юм.
М.Дэлгэрмаа
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||