Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олборлогчдын шийдвэр ба үнийн өсөлт

OPEC-ийн гишүүн бус ОХУ, Мексик, Азербайжан, Оман улс сэтгэл шулууджээ.

Олборлогчид буулт хийж байна. Тэд сүүлийн хоёр жил тэссэний эцэст тэвчээр алдаж буй нь энэ. Газрын тосны ханш энэ онд дунджаар 40 ам.долларт хэлбэлзэж буй. Үүнээс жилийн өмнө буюу 2015 онд 50 ам.долларт дэнжигнэж байсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жилийн турш ханш 60 ам.доллараас доогуур хадгалагдаж ирэв. 

Унаад буй үнийг өсөж байгаа нийлүүлэлттэй холбон тайлбарлаж болно. Нийлүүлэлт хэтрэхийн хэрээр үнэ уруудаж байна. Уг нь зах зээлд нийлүүлэлт илүүдэж эхэлсний анхны дохио одоогоос бараг гурван жилийн өмнө хангинасан байдаг. Гэвч орлогоо бууруулж, төсвөө хүндрүүлэхгүйн тулд олборлогчид гарцаа өсгөсөөр ирсэн. 160 ам.долларыг давж байсан газрын тосны ханш дөрөв дахин хямдарсан сүүлийн жилүүдэд олборлолтоо танасан түүх ховор.

Гарцаа танах давалгаа эхэллээ

Тэгвэл тэд одоо үнийн уналтыг тэсэхгүй гэдгээ мэдэгдэж байна. Эхний дохиог OPEC асаалаа. Яг долоо хоногийн өмнө газрын тос олборлогч 14 улсаас бүрдэх OPEC-ийн төлөөлөгчид Венад чуулж, олборлолтоо бууруулахаар санал нэгдэв.

Энэ бол сүүлийн найман жилийн хугацаан дахь гарцаа танах анхны шийдвэр.

Үүнээс удалгүй газрын тос экспортлогч дөрвөн улс ирэх онд нийлүүлэлтээ хумихаа мэдэгдэв. OPEC-ийн гишүүн бус ОХУ, Мексик, Азербайжан, Оман улс сэтгэл шулууджээ. Эдгээр улс нийлээд өдрийн гарцаа 591 мянган баррелиар багасгана. Үүний 345 мянган баррель нь ОХУ, Оманд, үлдсэн 246 мянга нь Мексик, Азербайжанд ногдож байгаа ажээ. Хойд хөршийн Эрчим хүчний сайд Александр Новак 2017 оны эхний хагаст олборлолтоо хоногт 300 мянган баррелиар бууруулахаа албан ёсоор мэдэгдэв. Мөн энэ асуудлаар томоохон компаниудын төлөөлөлтэй уулзаад эхэлжээ.

Танах давалгаа үүгээр дуусахгүй. Бусад олборлогч ч нэгдэж байна. Казахстан энэ давалгаанаас хоцрохгүй гэх мэдээлэл бий. Бас Конго, Узбекистан, Боливи зэрэг улс нэгдэх аж. Энэ талаарх уулзалтууд ч үргэлжилж байна. Тухайлбал, OPEC-ийн гишүүн бус орнууд энэ сарын 10-нд Брюссельд чуулна. Ийнхүү олборлогчид шил шилээ даран шийдвэр гаргаж эхэллээ. Гэхдээ үйлдвэрлэлээ хумихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн Бразил болон Норвеги зэрэг улсыг мартаж болохгүй.

Гарцаа танах шийдвэр гаргаж эхэллээ

Олон улсын валютын сангийн тооцоогоор газрын тосны ханш энэ онд сул хэвээр байвал OPEC- ийн орнууд нийт 500 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээх магадлалтай. Алдагдал хүлээх, эдийн засаг нь хүндрэх улсууд OPEC-ийн орнуудаар зогсохгүй. Иймд үнийн уналтыг зогсоож, ёроолдсон ханшийг сэргээх алхмыг олборлогчид хийж эхэллээ.

Үүнээс үүдэн ханш өсөв. Одоогоор Brent төрлийн газрын тосны ханш 53 ам.долларыг даваад байна. Зах зээлийн нөхцөл байдал эргэжээ. Өөрөөр хэлбэл, ирэх онуудад үнэ чангарах хүлээлт нэмэгдлээ. Дийлэнх шинжээч газрын тосны ханшийг ирэх онд 40-50 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглаж байв. Харин олборлогчдын шийдвэрийн дараа таамгаа өсгөж, 60-70 ам.долларын төлөв танилцуулж эхлээд байна.

"Andurand Capital Management”- ийг үндэслэгч Пьер Андуранд шингэн "алт”-ны ханш энэ оныг 60 ам.долларын түвшинд үднэ. Ирэх оноос 70 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамаглажээ.

Ирэх онд нэг сая баррель газрын тос экспортлох зорилт тавьчихаад байгаа Монгол Улсад OPEC тэргүүтэй олборлогчдын дээр дурдсан шийдвэр хамаатай. 2017 онд ханш 50 ам.доллараас дээшлэх төлөвтэй байна. Энэ нь манай улсын төсөвт суулгасан үнийн дүнгээс есөн ам.доллараар илүү үнэ. 2017 оны улсын төсөвт Монгол Улс 1.06 сая баррель газрын тосыг нэгж бүрийг нь 41 ам.доллараар борлуулахаар тусгачихаад байгаа юм. Үүнээс үзэхэд бид газрын тосноос төлөвлөсөн, түүнээс давсан орлого олох боломжтой.

Газрын тосноос төлөвлөсөн, түүнээс давсан орлого олох боломжтой

Харин газрын тосны экспорттойгоо дүйх хэмжээний нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг манай улсад үнийн өсөлт нөлөөлөх нь дамжиггүй. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүнийг дунджаар 527.8 ам.доллараар худалдан авсныг Монголбанкны гадаад худалдааны тоймд дурджээ. Энэ нь 2012 оны эцэстэй харьцуулахад хоёр дахин буурсан дүн.

Хилийн чанадаас худалдаж авдаг нефтийн бүтээгдэхүүний үнэ ийнхүү буурчихаад байхад хэрэглэгчид хүрдэг жижиглэнгийн үнэ харьцангуй тогтвортой байсныг хэлэх хэрэгтэй. Учир нь автобензин, дизель түлшний онцгой албан татварыг өсгөх замаар төсөвт орлого хуримтлуулж байсан юм. Тэгвэл энэ оны аравдугаар сард Засгийн газраас зарим боомтоор нэвтэрч буй шатахууны онцгой албан татварыг 30-50 хувиар бууруулсан. Гэхдээ шатахууны үнийг тогтвортой хадгална гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Гарцаа танахаар гараа өргөсөн орнууд өөрсдийн үүрэг, амлалтаа хэрхэн биелүүлэхээс газрын тосны ханшийн хөдөлгөөн хамаарна. OPEC, ОХУ тэргүүтэй олборлогчдын шийдвэр Монголд сайн бөгөөд саар нөлөөллийн аль алиныг авчирч магадгүй байна. 

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Олборлогчдын шийдвэр ба үнийн өсөлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани