Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗГ-т Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг шийдвэрлэхийг даалгав

ЗГ-т Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг шийдвэрлэхийг даалгавУИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэнтэй холбогдуулан УИХ  дахь Ардчилсан намын  бүлэг  хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн  шийдвэрлэсэн юм.  Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар өнөөдөр бүлгийн   дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, ажлын албаны дарга С.Дэмчиг нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд төсвийн орлогыг сүүлийн жилүүдтэй харьцуулсан судалгааны талаар мэдээлэл өглөө. Тухайлбал   2009 онд 1 их наяд байсан төсвийн орлого 2012 онд 4,9 их наяд болж 2,5 дахин өссөн.  2012 оноос хойш 2014 оны төлөвлөсөн хэмжээ 2009 оныхтой харьцуулахад  3,6 дахин өссөн. Төсвийн хөрөнгө оруулалт 2009 онд 20 хувийг нь эзэлдэг байсан бол  2012 онд 34 хувь  болж өссөн. 2014 оны төсвийн төлөвлөгөөнд 28,8 хувийг эзэлсэн. 28,8  царцаагдсан төсвийн их наяд төгрөг хүлээгдэж байгаа. 

ДНБ 2011-2012 онд 14 их наяд хүрсэн. 2014 онд  20 их наяд хүрэхээр төсөөлөлд хүрсэн.  Гадаад худалдаа 2009 онд 1 их наяд байсан бол  2012 онд 4 их наяд болж өссөн байна. Харин нүүрсний үнэ   дэлхийн зах зээл дээр  2009  онд 32 доллар байсан бол  2011 онд 130 доллар болсон.

Харин  2014 онд  35 доллар болно гэсэн төсөөлөл байгааг тэрбээр хэлсэн юм. Үүнээс үзэхэд Монгол орон 2011 онд эдийн засгийн том тэлэлт рүү явж, хамгийн өндөр үнэтэй борлуулалт хийчихээд харамсалтай нь бүгдийг нь халамжинд зарцуулаад дууссан. Уул уурхайгаас хэт  хараат нөхцөл нь дэлхийн зах зээл дэх баялгийн үнийн бууралт эдийн засгийн хүндрэл бий болсон.

Тиймээс өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааны эхэнд Засгийн газар болоод Монголбанкыг сонсч хэд хэдэн чиглэлээр ажиллахыг үүрэг  болгосон тухайгаа тэрбээр онцоллоо. Нэн түрүүнд  Концессийн гэрээгээр хийх ажлуудыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Тэр дундаа    БНХАУ, ОХУ , олон улсыг Ази Европтой холбосон транзит авто замын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх ёстой. Боомтын төмөр замын асуудал. Асгатын мөнгөний ордыг  ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг гэрээ санамжийн хүрээнд шийдвэрлэх. Оюутолгойн хэлэлцлийг түргэвлэх зэргийг нэн даруй хийхийг үүрэг болгожээ.

Түүнчлэн   Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар уул уурхайн сайдын мэдээллийг сонссон. Тэр дундаа геологи хайгуулын зөвшөөрлийг шинэчилж олгох,  хайгуултай холбоотой хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийг  Засгийн газарт даалгажээ. Үүнээс гадна  БНХАУ, ОХУ-тай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, ялангуяа хил орчмын худалдааг дэмжих, визийн хөнгөлөлтийг яаралтай  шийдэхийг үүрэг болгосон  гэдгийг Ардчилсан намын бүлгийн дарга хэллээ.

Төрөх  эмнэлэгүүдийг барих үүрэг өгөв

Сүүлийн 10 жилийн статистик мэдээгээр төрөлт нэмэгдэж, 2004 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт гарч буй аж. Тодруулбал, 2004 онд 40 орчим эх төрж байсан бол өнөө жил 80 мянгад хүрэх тооцоо бий  болохыг бүлгийн дарга танилцуулав. Тиймээс хүн ам хамгийн ихээр төвлөрч байгаа Улаанбаатар хотод төрөх эмнэлгийг шинээр барих, баригдаж дуусаагүй төрөх эмнэлгийн барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар 2014 оны төсвийн тодотголыг өргөн барих үеэрээ тодорхой болгон оруулж ирэх даалгавар өгчээ.

Түүнчлэн эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор жижиг аж ахуйн нэгжүүд хамгийн их эрсдэл хүлээж байгаа тул Төрийн зээлийн даатгалын тухай хуулийн төсөл, Экспортын эрсдлийн даатгалын тухай хуулийн төсөл, Лизингийн төлбөрийн даатгалын тухай хуулийн төслийг Засгийн газрын төвшинд яаралтай боловсруулж, УИХ-дөргөн мэдүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Царцаасан хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн мэдээллийг сонсов

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь царцаасан хөрөнгө оруулалтын холбоотойгоор   УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон юм байна.

Дээрх царцаасан хөрөнгө оруулалтын ажлуудыг хэд, хэдэн ангилж зайлшгүй энэ онд хийгдэх ёстойг нь 2014 оны төсвийн тодотголд хөрөнгийг суулгаж өгөх, зураг төсөл нь бэлэн болсон ч гүйцэтгэгч компани нь шалгараагүй ажлыг 2015 онд шилжүүлэх, ажил эхлээд зогсчихсон, барилга барьж байгаад компани нь олдохгүй болчихсон, гүйцэтгэл нь чанаргүй, стандартыг зөрчсөн, тэр байтугай мөнгийг нь аваад алга болсон компаниудын жагсаалтыг гаргах ёстой хэмээн үзсэн байна.  

Нэг компани есөн газар барилга барихаар болж тендэрт шалгарсан ч барилгаа цаг хугацаанд нь барьж ашиглалтад оруулаагүй, зарим ажил нь цалгардсан байгаа аж.  Түүнчлэн хариуцлагагүй компаниудыг өөгшүүлж ирсэн төсөвчдийн жагсаалтыг гаргах юм байна. 

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга  хэлэхдээ төсвийн хөрөнгө оруулалт авлигажсан эсэхийг аль нэг улс төрийн нам болоод УИХ тогтоохгүй. Аудитын байгууллага ч тогтоохгүй. Аудитын байгууллага харин энэ нь зөрчилтэй байна, энэ нь зөрчилгүй байна гэдгийг тодорхойлно.

УИХ-аар дээрх царцаагдсан төсөвтэй холбоотой тогтоолын төсөл батлагдвал Засгийн газар өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулаад хариуцлага тооцох эсэх, зөв буруутай эсэхийг хуулийн байгууллагаар нягтлан шалгуулна. Түүнээс урьтаж УИХ энэ нь зөв,  буруу гэдэг шүүмжлэл хэлэх эрх байхгүй гэлээ.

Мэдээллийн төгсгөлд Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор  бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлэл өгсөн юм. Хамтын тэтгэвэрийн тухай хууль батлагдсан тохиолдолд улсын төсөвт  200 тэрбум төгрөгийн ачаалал үүснэ гэсэн мэдээллийг МАН-ын бүлэг өгч байгаа. Энэ  нь ямар ч ор үндэслэлгүй тоо.

Хуулийн төслийг өргөн барихад жилд 22,8 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал  бий болно гэдгийг бид тооцоолж байсан. 8694 хүн тэтгэвэр авдаг.  Үүнээс хэдэн хүн хамтын тэтгэвэрийг авах вэ гэвэл мөн өөр тоо гарна.   Тэгэхээр 200 тэрбум төгрөг  бол ямар ч тооцоололгүй тоо болохыг тэрбээр  мэдээллээ.

Мэдээллийн дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл гэдэгт яг ямар ямар арга хэмжээ байгаа бол?

-Тогтоолын төслийг Засгийн газарт өгсөн.  Тодорхой хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх шинээр барих үйлдвэрүүдийн жагсаалт тэнд бий.  Хоёрдугаарт Монголбанкнаас валютын ханшийг тогтвортой барих тухай асуудал байгаа.

-Ам долларыг тодорхой нэг ханштай байлгая гэсэн нь эдийн засгийн нийгэмээ боомилж байгаа хэрэг юм биш үү?

-Монголбанк энэ долоо хоногт мэдээлэл хийж байр сууриа илэрхийлнэ. Валютын ханш өнөөдөр чөлөөтэй хэлбэлзэж байна. Бизнес эрхлэгчдэд эргэлзээ маш их төрүүлж байна. Хэрэв боломж байгаа бол тогтвортой байх чиглэл рүү үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаарлдлага байна.

-Давхар дээлтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэх үү?

-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт  оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр нь Ардчилсан намын бүлэг дэмжиж байна.

-МАН-аас  сайд нарыг санал өгөхөд оролцуулахгүй байх үндэслэлийг тавьж байна. Танай намын бүлэг ямар байр суурь илэрхийлэх  вэ?

-Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд  ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан  албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа гэх утгаар  заасан байдаг.

УИХ-ын гишүүн,Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагаас үл хамааран УИХ-ын  тухай хуульд  долдугаар зүйл 7.1.5 дахь хэсэгт өөрийн харьяалах байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд таслах эрхгүйгээр оролцоно гэж заасан. Хуулийн дагуу л бүх зүйл явна.  Хуулийг  хэн дуртай нь санаанаасаа зохиож ярьж болохгүй.

ЗГ-т Асгатын мөнгөний ордыг ОХУ-тай хамтран ашиглах асуудлыг шийдвэрлэхийг даалгав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

Өчигдөр, 18:06
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

Өчигдөр, 11:26
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани