- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын УЦС-ын хувь заяаг буриадууд шийднэ
Монгол Улс эх нутагтаа усан цахилгаан станц (УЦС) барих эсэхээ хойд хөршөөсөө бүр тодруулбал Оросын буриадуудаас асууж байж шийдэх болсныг та бүхэн хэдийн сонссон байх. УЦС ба Байгаль нуурын хувь заяаг Буриадын ард иргэд шийднэ гэж Монгол Улсын эрх баригчид өөрсдөө Оростой тохиролцсон юм байна.
Гэтэл Монгол Улсын барих гэж байгаа усан цахилгаан станц Байгаль нуурт аюул учруулна гэж оросууд үзэж байна. Тэр бүү хэл энэ талаарх хэлэлцүүлэг Буриадын 5 газарт 2017 оны 1 сарын 16-31-ний хооронд явагдана. Оросын Байгаль орчны яам "Олон нийтийн хэлэлцүүлэг Монголын энэ төсөл хэрэгжих эсэхэд шууд нөлөөлнө” гэж мэдэгджээ. Орос ямар нэг барихдаа хэзээ ч манай монголчуудаас асуухгүй дээ?
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан тавьсан илтгэлдээ Байгаль нуур, Волга мөрөн, Алтайн Телецк нуур зэрэг байгалийн онгон дагшин газруудыг хамгаалах хөтөлбөр боловсруулахыг Засгийн газартаа даалгажээ. Иймээс Байгаль нууранд цутгадаг гол мөрөн дээр УЦС барихыг оросууд ч, буриадууд ч хэзээ ч зөвшөөрөхгүй нь тодорхой.
Буриадууд хэрэв Монголд УЦС барихгүй гэж шийдвэл бүх юм өнгөрөө. "Буриадын оршин суугчид эсрэг санал өгвөл Дэлхийн банк Монголд зээл өгөхгүй, УЦС ч баригдахгүй. Яагаад гэвэл, Монгол өөрөө УЦС барих мөнгөгүй” гэж Оросын "Известия” сонинд бичжээ. Тэр бүү хэл оросууд "Манай Орост энэ талаар хэлэлцүүлэг явагдахыг хүлээлгүй монголчууд нөгөө УЦС-ын төслийн ажлаа эхэлсэн” гэж буруутгаж байна.
Ингэхэд манай Монгол тусгаар улс хэвээрээ биз дээ? Нэг бол урд хөрш Хятад гүрэн дээрэлхээд, эсвэл хойд хөрш Орос гүрэн дарамтлаад л.
Оросын Эрчим хүчний яам одоо Шүрэнгийн УЦС барихгүйгээр Монголыг эрчим хүчээр хангах асуудлыг авч хэлэлцэж байна. ОХУ-ын экологч Сергей Шапхаев "Буриадууд мэдээж зөвшөөрөхгүй, УЦС баригдахгүй. Иймээс Ангар мөрний УЦС-ын илүүдэл энергийг Монгол руу шилжүүлж болох юм. Үүний тулд зөвхөн цахилгааны шугам сүлжээг сайжруулахад хангалттай” хэмээжээ. Түүнчлэн Эрхүүгийн эрдэмтэд 18 сая рублиэр Монголын бүх УЦС-ын нөхцөл байдалд үнэлгээ хийхээр болсон байна.
Нэмж өгүүлэхэд, Монголд УЦС барих, Байгаль нуурыг хамгаалах асуудлыг энэ сарын 11-13-нд Монголд хэлэлцэнэ. Оросын Байгаль орчны сайд Сергей Донской өөрөө хүрэлцэн ирэх гэнэ.
Ходни Одмаа, www.mnews.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||