- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойгүй ч хөгжинө
Монголын эдийн засаг дахь хамгийн том мега төсөл болох Оюутолгойгүйгээр яаж хөгжих билээ гэж асууж болох юм. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд бүх зүйл Оюутолгойгоос хамааралтай болчихсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Оюутолгойгүй байсан ч хангалттай хөгжих боломж байна. Хэрвээ ашиглаж чадвал шүү дээ.
Тэгэхээр аливаа улс орны хөгжил хаашаа явж байна вэ гэдгийг хэмждэг эдийн засгийн нэг хэмжүүр нь төлбөрийн тэнцэл юм. Энгийнээр бол экспортолсон болон импортолсон бараа, бүтээгдэхүүний үнийн зөрүү. Түүнчлэн өнгөрсөн оны туршид яригдсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн мэдээллийн нэгдсэн статистик төлбөрийн тэнцлээр харагддаг. Өнгөрсөн онд манай гадаад худалдааны алдагдал хоёр тэрбум ам.долларт хүрсэн. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурсан. Нэг ёсондоо манай улсын төлбөрийн тэнцлийн дүн мэдээ тун хүнд байсан гэсэн үг. Тэр хэрээр эдийн засаг хүндэрлээ, хямрал болох нь гэсэн мессеж, мэдээллүүд "хөвөрч” байсныг хэн хүнгүй санаж буй биз ээ.
Тэгвэл 2014 он гарсаар эхний нэг, хоёрдугаар сард гадаад худалдааны алдагдал буюу импорт, экспортын зөрүү -16 сая ам.долларт хүрлээ. Монгол Улс экспортолсон бараа, бүтээгдэхүүнээсээ 16 сая ам.доллараар илүү бараа, бүтээгдэхүүнийг гаднаас худалдан авчээ. Энэ үзүүлэлт өмнөх жилүүдэд 200-300 сая ам.доллараар хэмжигддэг байсан юм. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны алдагдал 2014 он гарсаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг 10-20 дахин буурчээ. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт ч 2014 он гарсаар анх удаа нэмэгдсэн дүнтэй байгаа. Нэг ёсондоо төлбөрийн тэнцэл сайжрах дүр зураг ажиглагдаж эхэлсэн. Цаашдаа Монгол Улс төлбөрийн тэнцлээ ийнхүү сайжруулж чадвал Оюутолгойгүй байсан ч хангалттай хөгжөөд явчих боломжтой гэж байгаа юм.
Аль болох ахиу бараа, бүтээгдэхүүн экспортлоод, арай багыг импортлоод, дээрээс нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаа татах хэрэгтэй гэсэн үг. Аз болоход яг ийм нөхцөл, боломж нь бараг л бүрдчихээд байгаа аж. Тодруулбал, ам.долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн долоон сард чангарсаар 1760 орчим төгрөгт хүрсэн. Ханш ийнхүү чангарснаар монголчуудын тансаг хэрэглээний импорт хумигдсан. Импорт ийнхүү хумигдаж, экспорт нэмэгдсэн нь эхний хоёр сард гадаад худалдааны алдагдлыг эрс бууруулах шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл, ханшийн орчин цаашдаа монголчуудыг хүссэн хүсээгүй импортлогч бус үйлдвэрлэгч болох шаардлагыг буй болгож байна. Нөгөөтэйгүүр төр засгаас баталсан эдийн засгийн ач холбогдолтой хуулиудын хүрээнд хэд хэдэн эерэг нөхцөл бүрдсэн. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энд дурьдах хэрэгтэй.
Монгол Улс гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт ямар байр суурь баримтлах вэ гэдэг нь тодорхой болсон. Мөн Монголын хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарт төр ямар бодлого баримтлах вэ гэдэг нь ч тодорхой болсон. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Он гарсаар 180 гаруй сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр биш л дээ. Гэхдээ 2013 оны тавдугаар сараас хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт анх удаа өсөж эхэлсэн нь эерэг "сигнал” болж байгаа. Мөн Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийн хүрээнд Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдсэн. Эхний хоёр сард л гэхэд Монголбанкинд тонн гаруй алт тушаагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг гурав дахин өссөн үр дүн юм. Монголбанк энэ онд багадаа л зургаан тонн алт нөөцдөө худалдаж авах боломжтой гэж харж байгаа юм билээ. Алт тушаалт ийнхүү нэмэгдсэнээр валютын нөөц нэмэгдэнэ. Валютын нөөц нэмэгдэх нь улсын эдийн засгийн хөгжил урт хугацаандаа, тогтвортой өсөх гол нөхцөл болдог.
Энэ мэтээр ханшийн орчин болон шинэ хууль, эрх зүйн зохицуулалтууд нэгдэж, нийлээд Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Түрүүчээсээ үр дүн нь ажиглагдаад эхэлчихсэн. Гадаад худалдааны алдагдал буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдгийг дээр дурьдсан. Нэг ёсондоо зөв бодлого хэрэгжүүлж чадвал Оюутолгой ажиллахгүй байсан ч улсын эдийн засаг хөгжих бүрэн боломж байна. Мэдээж Оюутолгой маань ажиллаад эхэлбэл, бүр л сайн биз дээ.
Л.Энхдэлгэр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||