Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголыг аврах гарц

Монголыг аврах гарцМонголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нүүрсний үнийн өсөлт хэрхэн нөлөөлөх тухай "Frontera” мэдээллийн хуудсанд нийтлэлч Ник Каусин бичсэнийг орчуулан хүргэж байна.

Монголын парламентын сонгуулийн дараах Засгийн газар хамгийн эхэнд хийсэн зүйл нь улсынхаа эдийн засгийн хямралтай нүүр тулсныг дэлхий дахинд зарлан "тунхагласан” явдал байв. Гэхдээ монголчууд бас ч аз нь харьчихаагүй улс юм.

Төв банкных нь нөөц хөрөнгө өдгөө 1.2 тэрбум ам.доллар хүртлээ доошилсон нь байж болох хамгийн доод хязгаар. Хэрэв энэ тоо үүнээс багасвал тус улсын эдийн засаг жинхэнэ утгаараа сүйрэлд орно. Эдийн засгийн нөхцөл байдал дордохын хэрээр дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш энэ чигээрээ унаж, үнэгүйдвэл тус улсын хувьд эдийн засаг гэх ойлголт дуусгавар болно.

Тиймээс Монголын Засгийн газрын удирдлагууд хаанаас хэрхэн мөнгө олж, эдийн засгаа сэргээх үү гэж толгойгоо гашилгасаар байна. Тэдэнд эцсийн хоёр найвар үлдсэн нь ОУВС, БНХАУ буюу мөнхийн хөршөөсөө мөнгө гуйх явдал болов.

ОУВС-гийн хувьд өнгөрсөн сард хүнд байдалд орсон монголчуудын урилгаар тус улсад 14 хоногийн хугацаатайгаар ажиллаад буцсан. Гэхдээ тэд монголчуудад тусламж үзүүлэх эсэхээ шийдээгүй буцсан ба ирэх сард хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм.

ОУВС-гаас эерэг хариу хүлээж байх зуураа тус улсын удирдлагаас өмнөд хөршөө зорьж 4.2 тэрбум ам.долларын зээл тусламж гуйв. Гэхдээ Монголын парламентын спикер М.Энхболдын хүсэл үүгээр дуусгавар болсонгүй. Монгол Улс 20 жилийн хугацаанд хоёр хувиас их зээлийн хүү төлөх сонирхолгүй байгаагаа хэлээд авсан. Эдийн засгийн байдал нь хүнд байгаа улс нэг талаараа өндөр хувийн хүү төлөх нь бэрх ч, нөгөө талаараа зээлжих зэрэглэл нь хоёр шатлалаар буурч, олон улсад эдийн засаг, улс төрийн үнэлэмж нь буурсан гэдгийг энэ улсын удирдлагууд мэдрэх хэрэгтэй.

Төв банкных нь нөөц хөрөнгө өдгөө 1.2 тэрбум ам.доллар хүртлээ доошилсон нь байж болох хамгийн доод хязгаар. Хэрэв энэ тоо үүнээс багасвал тус улсын эдийн засаг жинхэнэ утгаараа сүйрэлд орно. Эдийн засгийн нөхцөл байдал дордохын хэрээр дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш энэ чигээрээ унаж, үнэгүйдвэл тус улсын хувьд эдийн засаг гэх ойлголт дуусгавар болно.

Хятад улсаас зээл хүссэний хариуд өмнөд хөршийн төрийн тэргүүн Си Зиньпин Монгол Улстай урт хугацаанд стратегийн ач холбогдолтой үйл хэрэг явуулах, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Товчхондоо энэ нь Хятадын зүгээс өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцсэн эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийг Монголын талаас санал болгож, баталснаар зээл тусламж өгөхөд цааргалах зүйл үгүй гэсэн санааг шууд утгаараа илэрхийлсэн явдал болов.

Аз болоход, монголчуудад Хятадын уг хүсэл сонирхлыг хангах дэлхийн хамгийн том коксжих нүүрсний уурхай бий. Хятадын төрийн мэдлийн "Шинхуа” болон түүний түнш "Mongolian Mining Corporation” болон Японы "Сумитомо” компаниуд нь "Эрдэнэс Тавантолгой”-г хөгжүүлэх гол байгууллагуудаар нэрлэгдэж байна.

Гэвч хэдхэн өдрийн өмнөх XIV Далай ламын айлчлалын дараа Хятадаас Монголтой хийх хэлэлцээрүүдээ цуцалсны дотор 4.2 тэрбум ам.долларын зээл ч багтаж байсан юм. Урьдчилсан хуваарийн дагуу энэ долоо хоногт талууд уулзаж, зээл болон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэлэлцэх байв. Тухайлбал, хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэсийн үйлдвэр, нүүрснээс байгалийн хий гаргах зэрэг чухал төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байлаа. Гэвч Хятадын тал уг уулзалтуудыг хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Өөрөөр хэлбэл, монголчууд Хятадаас зээл авч чадахгүй. Далай ламыг Монголд айлчлах тухай мэдээлэл гарч эхлэх үед Дээрхийн гэгээнтний мөнхийн дайсан гэгддэг, түүнийг салан тусгаарлагч хэмээн үздэг Хятадын зүгээс Монгол Улсыг хоёр улсын харилцаанд сэв суулгах алхам хийж байгаа тухай мэдэгдээд, уулзалтуудаа цуцлах болов.

Хятадаас авах зээл тусламж бүтсэний дараа болох ёстой байсан” хэмээн халаглаж суугаа бол нөгөө хэсэг нь "Монголчууд хараат бус, тусгаар байдлаа харууллаа.

Гэхдээ Хятадын зүгээс зээл тусламжийг цуцалсан тухайд хийсэн албан ёсны тайлбар нь Монголын үл хөдлөх хөрөнгүүд ихэнхи нь барьцаанд байдаг, эдийн засаг, улс төр нь тогтворгүй гэх үндэслэл байв.

Уг явдалд монголчуудын нэг хэсэг нь "Далай ламыг тохиромжгүй цагт авчирсан. Хятадаас авах зээл тусламж бүтсэний дараа болох ёстой байсан” хэмээн халаглаж суугаа бол нөгөө хэсэг нь "Монголчууд хараат бус, тусгаар байдлаа харууллаа. Энэ явдал харин ч монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээнээс салгаж, өөрсдөө хөдөлж, мөнгө босгоход ухаанаа зарах боломжийг бий болголоо” гэж үзэж байна.

Эдийн засгаа аврах хоёр боломжийн нэгийг нь алдчихлаа. Одоо зөвхөн ОУВС-д л найдах үлдсэн үү? Монголчууд зээл тусламжинд түшиглэхтэйгээ зэрэгцээд орох валютыг нэмэгдүүлэх, экспорт, үйлдвэрлэлээ дэмжих шаардлагатай. Тухайлбал, Монголын эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа уул уурхайн салбараа дэмжин, томоохон төслүүдийг хөдөлгөх шаардлагатай.

Мега төслүүд

Монгол Улс гаднаас авах зээл тусламжаа бүтээж чадвал ирэх оны төсөвтөө тодотгол хийж, төсвийн алдагдлаа бууруулах зайлшгүй шаардлагатай. ОУВС-гийн ч туслах гол болзол шаардлага нь үүнтэй уялдаж байгаа. Гэвч Монголын Засгийн газар энэ чухал хүчин зүйлийг нэг их голчилж авч үзсэнгүй. ОУВС-тай хийх хэлэлцээ  эцэслэн шийдэгдээгүй энэ үед парламент төсвөө албан ёсоор баталлаа. Тус улс төсөвт шаардлагатай мөнгөн хөрөнгийг "Эрдэнэ Тавантолгой" ХК-аас бүрдүүлнэ гэж найдлага тавьж байна.

Монголын эдийн засгийг тус улсын уул уурхай бараг дангаараа үүрч яваа. Монголчууд уул уурхай, газрын баялгаа л зарж, борлуулан маргаашийнхаа орлогыг бүрдүүлж байгаа нь одоогоор хэвээрээ байна.

Монгол Улсын Сангийн яамны мэдэгдэж буйгаар гол орлого нь уул уурхай, дээрээс нь төмөр замын барилга байгууламж аж. Энэ хоёрыг нийлүүлэн хөгжүүлэн нэг төсөл болгон хэрэгжүүлснээр тогтвортой, орлогыг бүрдүүлнэ гэж  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэж байгаа юм. Түүнийхээр, ирэх хавар Тавантолгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг 5-6 том төслийг эхлүүлснээр эдийн засгаа жинхэнэ утгаар нь тордох үе ирэх гэнэ.

Шийдэл нь төмөр зам барих, нүүрсээ угааж баяжуулах

Австралийн коксжуулсан нүүрсний үнэ өнгөрсөн дрөвдүгээр сараас хойш зургаан сарын хугацаанд 250 хувиар өсч, нэг тонн нь 300 ам.доллараар үнэлэгдэж байхад Монголын баяжуулаагүй нүүрс ердөө 32 ам.долларын үнэлгээтэй байна.

Монголчууд дэд бүтцээ хангалттай сайн хөгжүүлж чадаагүйн хар гайгаар олон ч боломжийг, олон ч гарцыг алдсаар байна. Нэг жишээ гэхэд л, гол зах зээлийг бүрдүүлэгч нүүрсний худалдан авагч Хятад улс руу хүрэх төмөр замгүйгээс үр ашиг багатай, өртөг өндөртэй олон тооны ачааны машинуудыг ашигласан хэвээр. Дараагийн сул тал нь монголчууд өнөө хэр нүүрсээ угааж, боловсруулж гаргадаггүй. Австралийн коксжуулсан нүүрсний үнэ өнгөрсөн дрөвдүгээр сараас хойш зургаан сарын хугацаанд 250 хувиар өсч, нэг тонн нь 300 ам.доллараар үнэлэгдэж байхад Монголын баяжуулаагүй нүүрс ердөө 32 ам.долларын үнэлгээтэй байна. Угтаа нүүрсний уурхай, энэ салбар ингэж ажиллах учиргүй юм. Боломж, гарцууд байсаар байхад яагаад энэ улсын Засгийн газар юуг хүлээж суугааг хэн мэдэх вэ.

Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нүүрс экспортлогчдыг "Нэг цонх”-ны бодлогоор нүүрсний үнийг борлуулахад шаардлагатай арга хэмжээг авч, шийдэлд хүрэхийг санал болгосны дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Энержи Ресурс” ХХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-иуд санал солилцож, зөвшилцөлд хүрээд байгаа юм. Ингэснээр "Mongolian Mining Corporation” дээрх компаниудын нүүрсийг угааж, баяжуулан ММC-ийн орлогыг өсгөхөөс гадна "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний дундаж үнийг өсгөх боломжтой гэж үзэж байна.

Монголыг аврах гарц

Монгол Улсын хувьд энэ нь ДНБ-ийн өсөлт 25 хувьд хүрч, сүүлийн 10 жилд гараагүй эдийн засгийн томоохон эргэлтийг авчрах маш том боломж юм.

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний өсөлт, тэр дундаа нүүрсний гол худалдан авагч хятадууд уг түүхий эдийн үнийг өсгөх бодлого барих төлөвтэй байгаа нь Монголын хувьд энэ хүнд нөхцөл байдалд аз гийсэн хэрэг гэж хэлэхэл хилсдэхгүй. Гаднын зээл тусламжид дан ганц найдах бус, өөрсдийн экспортыг дэмжсэнээр хүнд үеийг даван туулах боломж бүрэн харагдаж байна.

MMC-ийн зүгээс ирэх сард нэг тонн нүүрсийг 107 ам.долларт хүргэхээр хэлцэл хийгээд байгаа нь Монголын хувьд одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр нэрлэгдэж байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний дундаж үнэ 240 ам.долларт хүрээд байгаа билээ.

Хэрвээ Монгол Улс нэг тонн нүүрсний үнийг одоогийн үнэ болох 32 ам.доллараас өсгөх уг бодлогоо ажил хэрэг болговол, жилд 30 сая тонн борлуулна гэж тооцоход л ДНБ 2.25 тэрбум ам.доллараар өндөр байх тооцоо байна.

Ингэснээр 2017 онд Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарах боломжтой вэ? Ирэх жил 40 сая тонн нүүрс гаргаж, сайжруулалт, шинэчлэлт хийхэд нүүрс экспортлогч компаниудад асуудал биш болно. Хэрэв нэг тонн нүүрсийг 105 ам.доллараар борлуулаад эхэлбэл уул уурхайн секторын эдийн засгийн чадавхи дөрвөн тэрбум гаруй ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь 2016 онд 960 сая ам.доллар дотор эргэлдэж байсан тус секторын эдийн засаг гурван тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. 12 тэрбумын жижиг эдийн засагтай улсын хувьд энэ нь ДНБ-ийн өсөлт 25 хувьд хүрч, сүүлийн 10 жилд гараагүй эдийн засгийн томоохон эргэлтийг авчрах маш том боломж юм.

Давхар ялалт

Одоогийн нөхцөл байдалд түүхий эдийн үнийн өөрчлөлт маш том боломж болох өөрчлөлтийг авчрахаар байна. Хөрөнгө оруулагчдын хувьд ч энэ үнийг дагаад хөрөнгө оруулах болон, бодит ногдол ашгийн хэмжээ ихсэх давуу талтай. Монгол дахь хөрөнгө оруулалтын тохиолдолд MMC, "Шинхуа”, "Сумитомо” компаниуд нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хөгжүүлж, нүүрс, түүхий эдээ Хятад руу гаргах тээвэр ложистикийн асуудлыг шийдэх гол консерциум. Тэгэхээр монголчуудын хувьд аз гийсэн энэ үеийг л алдалгүйгээр барин авч, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж, нүүрсээ дэлхийн зах зээлийн үнэд ойртуулснаар зөвхөн нүүрсний үнийг өсгөх биш, Монголын эдийн засгийг давхар өргөх ач холбогдолтой зүйл.

Өнгөрсөн зуны парламентын сонгуульд Монгол Ардын намаас сонгогдож олонхи болсон буюу нийт 76 гишүүний 65-ыг бүрдүүлж буй эрх баригчдын хийх ёстой нэн тэргүүний ажил нь нүүрсний салбарт шаардлагатай байгаа үнийг зохист хэмжээнд хүргэн эдийн засгаа аврах. Ингэснээр Засгийн газрын хувьд хийх дараагийн ажлуудын саад тотгор эхнээсээ үгүй болж эхэлнэ. Эдийн засагт дэд бүтцээ хөгжүүлэхээс эхлээд дээрх зүйлсийг хийж чадвал Монголын одоогийн эрх баригчдын хувьд ард иргэдийн дунд унаад байгаа нэр төрөө сэргээх, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд илүүрхэх давхар боломжууд бий.

 

 

ЭХ СУРВАЛЖ: АРДЫН ЭРХ

Монголыг аврах гарц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани