- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
OPEC-ийн гишүүн орнууд газрын тосны гарцаа бууруулах шийдэлд хүрлээ
OPEC-ийн гишүүн орнууд найман жилийн дараа анх удаа газрын тосны гарцаа бууруулах хэлэлцээрт санал нэгдлээ. Энэхүү шийдвэрийн дараа газрын тосны ханш өссөн байна. Газрын тосны гарцыг царцаах чиглэлд нийлүүлэгч гурван гол улс болох Саудын Араб, Иран, Ирак санал зөрөлдөж байсан ч гишүүд энэ чиглэлд ийнхүү хэлэлцээрт хүрч чадлаа.
Хэлэлцээрийн хамрах хүрээ зөвхөн OPEC-оор зогсохгүй бусад орнуудтай ч шууд холбогдож байна. Тухайлбал, ОХУ газрын тосны гарцыг царцаахаар санал нэгдсэн нь хүлээж байгаагүй гэнэтийн зүйл болжээ. Гишүүн орнууд гарцаа царцаах хэлэлцээрт хүрсний дараа зах зээлд шууд нөлөөлж эхэлсэн байна.
Газрын тосны үнэ Нью-Йоркт 10 хүртэлх хувиар өсөхийн зэрэгцээ эрчим хүчний компаниудын хувьцаа, нийлүүлэгч орнуудын валютын ханш өсжээ. Хэдий тийм боловч энэ байдал тогтвортой хадгалагдах эсэх нь OPEC-ийн гишүүн орнууд хийсэн хэлэлцээртээ хэр тууштай байж чадахаас л шалтгаалах ажээ. Учир нь өнгөрсөн хугацаанд OPEC-ийн гишүүн орнууд амлалтаа үргэлж биелүүлж байсан гэж хэлэхэд учир дутагдалтай юм.
Хэлэлцээрийн хүрээнд OPEC-ийн гишүүн орнууд есдүгээр сард Алжирт зөвшилцсөний дагуу газрын тосны гарцаа ирэх оны нэгдүгээр сараас эхлэн өдрийн 1.2 сая баррелаар бууруулах ёстой аж. Энэ нь Нигери болон Ливи зэрэг орнуудад алдагдлаа нөхөх таатай нөхцөл бүрдүүлж байгаа бол Иракын хувьд 1990-ээд оноос хойш анх удаа квоттой болж байна. Удаа дараагийн уулзалтуудын эцэст OPEC-ийн гишүүн орнууд Ирак улсын давамгай байдал нэмэгдэж байна гэж үзсэн байна. Ирак улс гарцаа өдрийн 3.8 сая баррел болгож нэмэгдүүлсэн нь эдийн засгийн хоригийн дараа зах зээлээ сэргээх арга хэмжээ авч буй тус улсын хувьд удаан хүлээсэн таатай нөхцөлийг бий болгожээ.
Харин Саудын Араб бүсийн өрсөлдөгч Иракыг газрын тосны гарцаа өдрийн 3.7 сая баррел болгож хязгаарлах хэрэгтэй гэсэн санал тавьж байжээ. Саудын Араб энэ жил газрын тосны гарцаа хамгийн дээд түвшинд хүргэж нэмэгдүүлээд байгаа юм. Харин OPEC-ийн хэлэлцээрийн дагуу гарцаа өдрийн 486 мянган баррелаар бууруулж, 10 сая баррелд хүргэх шаардлагыг биелүүлнэ гэсэн хүлээлт үүсээд байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||