- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Мөнгө босгох зовлон биш
"Старт ап Монголиа”-ийн залуус хоёр жилийн өмнө Дэлхийн банктай хамтраад Greennation төслийг 500 хүрэхгүй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн нь өдгөө дөрвөн тэрбум төгрөгөөр хэмжигдэх хүртлээ тэлж, хамгийн бага зардалтай ч үр ашиг өндөртэй төсөл хэмээн олон улсад үнэлэгдэх болжээ. Үр дүнд нь гэр хорооллын 5000 гаруй яндан жагсаалаас гараад буй. Гаднын хөрөнгө оруулалт татарч, улс орон шалдаа бууж буй өнөөгийн хүнд цаг үед эдийн засгийг алсдаа чирэх зүтгүүр нь чухам энэ юм.
Үүнээс дутахааргүй шинэлэг хийгээд ирээдүйд хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэх төсөл манай чадварлаг залуусын тархинд боловсорсоор буй. Жилд зуу зуугаараа мэндэлдэг ийм хэмжээний төслүүд санхүүжилт гэх том бул хар чулуунд тээглээд, дийлэнх нь цаасан дээр мөрөөдөл төдий тэмдэглэгдэн үлддэг нь харамсалтай. Яагаад ирээдүйтэй ийм төслүүдэд хөрөнгө оруулдаггүй юм бэ гэж үү? Тэдний тархинд боловсорч, цаасан дээр зурагдсан төслүүд "Барьцаа” болж чаддаггүйгээс банк зээл олгодоггүй хэрэг.
Краудфандингийн зах зээлд 70 гаруй тэрбум ам.доллар эргэлдэж байна
Монголын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг арилжааны банк эзэлдэг тул үндсэндээ зээл хүсээд хандах өөр байгууллага өнөөдөртөө алга. Үлдсэн бага хувийг эзлэх банк бус санхүүгийн байгууллага мөн л барьцаагүйгээр их хэмжээний зээл олгоно гэвэл гонжийн жоо. Үсрээд л нүүр тахалдаг хэдэн бизнесмэнүүдийн үүдийг сахина. Тэгээд амжилт эс олбол тэр төсөл яйран болоод бөхнө. Товчхондоо, залуус хэчнээн гоё санаа сэдээд, технологийн ямар ч гоё шийдэл бүтээлээ ч түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг олох нь тэмээн дээрээс будаа шүүрдэхтэй л адил зүйл ажээ.
Ийм л учраас шинэ эдийн засаг буюу краудфандинг (crowdfunding) улс эх оронд маань ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Өөрөө мөнгөгүй ч олон хүнээс санхүүжилт босгох боломж шүү дээ. Олон нийтээс, тэр тусмаа зөвхөн дотоод бус, хилийн чанадаас санхүүжилт босгох эдийн засгийн энэхүү төрлийг Монголд шинэ тутам гэж хэлж болох ч хэрэгжих хөрс суурь нь хэдийнэ бэлэн болчихоод байгааг дараах тоо баримт бэлээхэн илтгэнэ.
Манай гараг дээр амьдарч буй долоон тэрбум 467 сая хүний 3.419 тэрбум нь интернэт ашигладаг бол 3.79 тэрбум нь ухаалаг утастай. Харин 2.307 тэрбум хүн сошиал ертөнцөд "амьдардаг”. Монгол Улсын хувьд интернэт хэрэглэгчдийн тоо 2016 оны хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлан мэдээллээс харж болно. Тэгвэл гар утас ашиглагчдын тоо 3.1 саяд хүрчээ. Тэдний хоёр сая нь ухаалаг утастайгаас 1.4 сая нь 3G, 4G ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү 1.4 сая иргэнд дээр дурдсанчлан хоёр тэрбум "хэрэглэгч” бүхий зах зээл нээлттэй байна гэсэн үг.
Түүнээс гадна манай улсын интернэт орчин улам сайжирч буй. Өнөөдрийн байдлаар Монгол орныг хэрсэн шилэн кабелын урт 36,381 км болж нэмэгдсэн бөгөөд интернэтийн урсгал өнгөрсөн оны эцсээс 0.2, 2014 оны эцсээс 68 хувиар өссөн үзүүлэлт юм. Бидний өмнө асар өргөн зах зээл улам нээлттэй болж буйг эдгээр тоо харуулж байна. "Дэлхийн банкны тооцоолсноор харилцаа холбоо 10 хувиар өсөх бүрт хөгжиж буй орны ДНБ хоёр хувиар өсдөг байна. Тиймээс дэлхийн тэн хагастай та өөрсдийгөө холбовол эдийн засаг тань 10 хувиар өснө гэсэн үг юм” хэмээн Марк Закербергийн хэлсэн үг ч үүнийг нотолно.
Монголчуудын хувьд дотоодод краудфандинг хийсэн туршлага арвин. Хуучны түүх сөхвөл 1991 онд Мэгжид Жанрайсиг бурхныг дахин бүтээх шийдвэр гарахад Монголын ард түмэн мөнгөтэй нь мөнгөө, мөнгөгүй нь морь, малаа барьж ирсээр 20 тонн зэсийн цутгамал бүхий 26.5 м өндөр бурхныг бүтээж чадсан бол 1992-1995 онд олон нийт 25.3 сая төгрөгийг Монгол бөхийн өргөөг барихад хандив болгон цуглуулж байсан түүхтэй.
- Манай гараг дээр амьдарч буй долоон тэрбум 467 сая хүний 3.419 тэрбум нь интернэт ашигладаг бол 3.79 тэрбум нь ухаалаг утастай.
- Монгол Улсын хоёр сая иргэн ухаалаг утастайгаас 1.4 сая нь 3G, 4G ашиглаж байна.
- 1992-1995 онд олон нийт 25.3 сая төгрөгийг Монгол бөхийн өргөөг барихад хандив болгон цуглуулж байсан
Харин өдгөө энэхүү санхүүгийн төрөл олон улсад илүү боловсронгуй болсныг нь бодитоор хэрэгжүүлж чадсан том жишээ бол "Ард” санхүүгийн нэгдлийн охин компани болох "Хөрөнгө оруулагч үндэстэн” хэвлэх үйлдвэрийн хувьчлалд оролцох санаачилгыг фэйсбүүкээр амжилттай өрнүүлсэн явдал. Үүний үр дүнд 509 хөрөнгө оруулагч нэгдэж чадсан нь чамлах үзүүлэлт биш юм. Фэйсбүүкээр хандив тусламж гуйж, сайн санаат хүмүүсийн тусламжаар хэргээ бүтээж буй тохиолдлууд ч краудфандингийн бас нэгэн жишээ болно.
Харин одоо бидэнд санаачилга, сайн менежмент, нэгдсэн платформ хэрэгтэй байна. Demjleg. com-ыг эс тооцвол манайд одоогоор нэгдсэн томоохон платформ байхгүй гэж болно. Тус цахим хуудсаар зочлоод нэг үзээрэй. "Элэг нэгт Монгол” сангийн санаачилсан Монголдоо хямд өртгөөр элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж оруулж ирэх төслийн хүрээнд 73.3 сая төгрөг босгож чадсан юм.
Харилцаа холбоо 10 хувиар өсөх бүрт хөгжиж буй орны ДНБ хоёр хувиар өсдөг
Яг одоогоор demjleg.com-ийнхон "Хүрээ амаржих газар” буюу хуучнаар II төрөхийн Нярайн тасгийг тохижуулах хүмүүнлэгийн төслийн санхүүжилт босгох ажил ид өрнүүлж байна. Хандив цуглуулах хугацаа ирэх сарын 10-нд дуусах бөгөөд одоогоор 10.3 сая төгрөг цуглажээ. 1959 онд ашиглалтад орсноос хойш ганц ч удаа гар хүрээгүй энэхүү төрөх эмнэлгийн Нярайн тасгийг олны хүчээр засах боломжийг краудфандинг олгож буй юм. Энэ бол эхлэл.
Инновацийн төслүүдээ энэ замаар мөнгө босгож, хэрэгжүүлбэл эдийн засагт томоохон дэмжлэг болох ирээдүй байгаа юм.
Дэлхий нийтээрээ технологийн салбар руу шуурч, богино хугацаанд их хэмжээний баялаг бүтээх боломж гэдгийг нь олж харсан учраас улс орон бүр энэ төрлийн хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулж байна. Олон улсад танигдсан цахим хуудас бол Indiegogo.com, Kickstarter.com, Gofundme. com. Эдгээр цахим хуудас олон гарааны бизнесийн аврал болсон. Манай улсын хувьд зөвхөн Шинжлэх ухааны академид л гэхэд хэрэгжихэд бэлэн 19 төсөл хөрөнгө оруулагчаа "хүлээж” байна. Зөвхөн инновацийн шүү дээ. Яагаад энэ төслүүдээ зөв танилцуулаад олон улсаас хөрөнгө босгож болохгүй гэж.
2010 онд 89 сая ам.доллараар хэмжигдэж байсан краудфандингийн зах зээл 2015 онд 34 тэрбум ам.долларт хүртлээ огцом өсчээ. Харин 2016 оны хувьд энэ тоо дор хаяж хоёр дахин нэмэгдсэн хэмээн тухай Demjleg. com-ийг үүсгэн байгуулагч С.Баярсайхан ярьсан. Энэ бол зүгээр л дэлхийн өнцөг булан бүрт байгаа доноруудын хандивлаж буй мөнгөний хэмжээ. Цахим ертөнцөөр дамжин эргэлдэж буй тэр их хэмжээний мөнгөнөөс амсах төдий халбагадах уу, ахиухан шанагадах уу гэдэг нь бидний овсгооны л асуудал болоод байна.
Хүн хүн царай алдаж, хоосон хаалга мөргөхийн оронд цаг хугацаа, орон зайг товчилж, олон нийтээс хөрөнгө босгох нь дэлхийн эдийн засгийн трэнд болоод байна. Олны хүч оломгүй далай гэдэг биш бил үү.
НЭГ АСУУЛТ
Монголд краудфандинг (crowdfunding) хөгжих боломж байгаа юу?
НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ БЭЛЭН БИШ БАЙНА
-Дэлхийд краудфандинг буюу олон нийтээс санхүүжилт босгох олон хэлбэр байдаг. Харин Монгол Улсад хөгжих хараахан болоогүй байна гэж үзэж байгаа. Учир нь нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байна. Гэхдээ краудфандинг хөгжих тогтолцоог зөв хийх хэрэгтэй.
Краудфандинг буюу олон нийтээс санхүүжилт босгох шинэ хэлбэр нь биржийн зах зээлтэй адил зүйл. Биржийн зах зээл нь олон нийтээс санхүүжилт босгох энэхүү шинэ хэлбэрээс илүү найдвартай. Гэвч Монгол Улсад биржийн зах зээл өөрөө төдийлэн сайн хөгжихгүй байгаа шүү дээ. Монголд краудфандинг амжилттай хийсэн ганц хоёр тохиолдол бий. Тиймээс олны танил хүн болон сайн төсөлд тулгуурлан краудфандинг хөгжүүлэх бүрэн боломж байгаа.
СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан
МОНГОЛ УЛС КРАУД ФАНД ИНГ ХИЙЖ БАЙСАН АРВИН ТУРШЛАГАТАЙ
-Монгол Улс crowdfunding хийж байсан арвин туршлагатай. Тухайлбал, Бөхийн өргөө, Жанрайсаг бурханг бүтээхэд краудфандинг хийж, санхүүжилт босгосон шүү дээ. Сүүлийн жилүүдэд ч краудфандинг хийж, санхүүжилт босгосон тохиолдол олон байгаа.
Цахим ертөнцөөр дамжуулан краудфандинг хийх нь олширч байна. Нөгөөтэйгүүр, Үндсэн хууль болон Иргэний хуульд краудфандинг хийх нөхцөл боломжийг нь олгосон байгаа. Өөрөөр хэлбэл, краудфандинг хийхийг хуулиар хориглоогүй учир хөгжих бүрэн боломжтой. Магадгүй краудфандинг хийхэд зах зээл болон нийгэм нь бэлтгэгдээгүй байгааг үгүйсгэхгүй. Тиймээс энэ талаар зөв ойлголтыг нийгэмд өгөх ёстой.
Эдийн засагч Д.Ангар
С.Цогтбаяр зурж байна.
Р.Оюунцэцэг
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||