- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
БНХАУ, Монголоос авах уул уурхайн бүтээгдэхүүний татвараа нэмлээ
Далай ламын айлчлалтай холбоотой БНХАУ манай улстай хийх бүх айлчлалуудыг цуцлаад байгаа билээ.
Тэгвэл энэ удаад манай улсаас авдаг уул уурхайн импортын бүтээгдэхүүнүүдийнхээ татварыг нэмэх шийдвэрийг тус улсын Улаат дунд хошууны Ардын засгийн газраас гаргасан байна.
Ингэснээр ачааны тонн тутамд 8 юань, машин бүрээс 10 юань, 10 мянган юаниас давсан үнийн дүнтэй үнэт металл (зэсийн баяжмал)-аас 2 хувийн татварыг тус бүр нэмж авахаар болжээ.
Шийдвэр нь арваннэгдүгээр сарын 22-нд гарсан бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ.
Гэхдээ энэ шийдвэр нь зөвхөн Ганц мод боомтод хамаатай. Харамсалтай нь, Монгол Улс жилд 20 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолдог бөгөөд түүний 10 сая нь Ганц мод боомтоор дамжин Хятад улс руу гардаг.
Хэдийгээр энэ татвар ганцхан боомт дээр тавигдаж буй мэт боловч Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой, Энержи Ресурс зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь хамаарна. Татвар нэмснээр гарах үр дүнг багцаалан бодвол, зөвхөн нүүрсэн дээр гэхэд л жилд 30 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэнэ.
Түүх сөхвөл, 2010 онд баяжуулсан нүүрс экспортлох болсноор дээрх татвар тавигдаж байсан. Тэгэхээр баяжуулсан нүүрсэнд ийм татвар огт байгаагүй гэж хэлж болохгүй юм. Харин 2014 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хөөцөлдсөний эцэст энэ татварыг тэглэж байжээ. Ганц модны боомтыг олон улсын стандартад шилжүүлэхийг нүүрс экспортлогч компаниуд олон жил төр засгаас шаардсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Хэрвээ олон улсын стандартад шилжсэн сэн бол ийм шийдвэр гарахгүй байх боломжтой байсан хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.
Юанийн ханшийн өсөлт сүүлийн нэг сараар:
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэвэл:
Улаат Дунд Хошууны Ардын Засгийн Газар
МЭДЭГДЭЛ
Импорт, Экспортын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд:
ӨМӨЗО-ы хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу, боомтын газар <<Бүс нутгийн хилийн боомтын хөрөнгө үйлчилгээний шимтгэлийн нэр болон стандарт өөрчлөгдсөн тухай мэдэгдэл>> ( 2016 оны 1319 тоот шимтгэлийн өөрчлөлтөнд )
Тус мэдэгдэлийг товчилбол, Улаат дунд хошууны Ардын Засгийн Газар нь 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Ганц Мод боомтын хөрөнгө үйлчилгээний шимтэлийн нэршилд болон стандартад дараах өөрчлөлтийг оруулах болно. Үүнд:
1. Ганц Мод боомтын хөрөнгө үйлчилгээний шимтгэлийг боомтын Байгууламжийн засвар үйлчилгээний шимтгэл (Facilities Maintenance Fee) болгож өөрчлөх, орлогыг Улаат дунд хошууны Ганц Мод боомтын Жю Шин Үү Еэ Фү Үү (Juxing Wuye FuWu) ХХК-д цуглуулна.
2. Боомтын байгууламжийн засвар үйлчилгээний шимтгэлийн стандарт: Хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд 8 юань, хилээр нэвтэрч буй машин бүрт 10 юань, нэг тонн нь 10,000 юаниас давсан үнэт металл (зэсийн баяжмал)-аас 2%-ийн татвар тус тус авна.
Үнийн хяналтын талаар мэдээллэх утас: 12358 0478-5910137
Улаат Дунд Хошууны Ардын Засгийн Газар
2016 он 11 дүгээр сар 22-ны өдөр
Сэтгүүлч О.Ариунбилэг |
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||