- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хилийн бүсийг уул уурхайн бүс болгох санаархал
Хилийн цэргийг байхгүй болгох нь гэж халаглан ярьж, хамгаалан тэмцэхээ мэдэгдэж байгаа эрхэм гишүүд хилийн бүс байхгүй болох гэж байгааг харин төдийлөн тоохгүй байна. Ийнхүү хилийн цагдааг эсэргүүцэж, хилийн цэрэгт хайр зарласан энэ сүрхий маргаан мэтгэлцээн нь тэдний ээлжит популизм байв уу гэж хардахад хүргэж байгаа юм. Чоно борооноор гэгчээр дээрх хоёр нэр томъёонд олны анхаарлыг чиглүүлээд араар нь хамгийн гол булхай луйвраа хийх гэж байж мэдэх нь. Тэгж хардах эрх олон нийтэд бий. Тэрхүү хардалтыг батлах баримт бидэнд байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх гэж буй Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай заалт огт байхгүй болж таарсан. Харин өмнө нь хил хамгаалах байгууллагын нэг бүтэц болж байсан хилийн шалган нэвтрүүлэх албыг өөр агентлагын мэдэлд аваачсаныг эргүүлэн хилийн цэргийн мэдэлд шилжүүлэх зохицуулалт хуулийн төсөлд туссан юм билээ. Харин хамгийн ноцтой гэмээр нэг өөрчлөлтийн талаар хэвлэл мэдээлэл яг ижилхэн асуулт, хариулт л гарах төдийгөөр өнгөрөв. Тэр нь улсын хилийн зурвасаас дотогш 100 хүртэл километр газрыг хилийн бүс гэж үзэж тусгай журам үйлчилдэг байсныг өөрчилж, хилийн бүсийг байхгүй болгох тухай зохицуулалт юм. Ингэснээр ердөө л хилийн шугамаас 15 километр өргөнтэйгөөр татдаг хилийн зурвас л хилийн цэргийнхний хамгаалалтад үлдэж хил орчмын бусад бүс нь ямар нэгэн хамгаалалт, дэг журамгүй болох юм байна.
Ийнхүү хилийн бүсийг байхгүй болгох үндэслэлээ Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан” хэмээн тайлбарлажээ.
Дээрх хоёр өгүүлбэрийг анхааралтай унших юм бол Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг том өөрчлөлт энд байгаа нь мэдэгдэнэ. Эхний өгүүлбэрт дурдсанчлан манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдсэн нь үнэн. Харин газар тариалангийн талбай, малын бэлчээр тэлж хилийн бүсэд мөрдөх журам бодит амьдрал дээр зөрчигдөж байгаа гэдэг юу л бол. Тэгээд ч хилийн бүс бол газар тариалан, мал аж ахуй тэр бүр эрхлээд байдаггүй онгон зэлүүд говь, тал, саад бартаа ихтэй уул хад голдуу байдаг билээ. Тэгэхээр хилийн бүсийг байхгүй болгох гэж байгаагийн цаана уул уурхайнхны ашиг сонирхол л цухалзаж байна гэж хэлж болно. Ингэж хардах хангалттай үндэслэл бий.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга төслийн тайлан мэдээнд дурдсанаар манай улсын хэмжээнд энэ оны гуравдугаар сарын байдлаар хүчин төгөлдөр 3786 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс хайгуулын 2224, ашиглалтын 1562 лиценз байгаа ажээ. Эдгээр лиценз нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын лицензтэй бүх талбайг улсын нийт нутаг дэвсгэрт харьцуулах юм бол харьцангуй бага. Харин улсын хил орчмын лицензтэй талбайнуудыг хилийн бүсийнх нь хэмжээтэй харьцуулах юм бол нэлээд жин дарахаар байгаа юм. Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын улсын хил дагуух сумдын нутаг дэвсгэр бараг тэр чигээрээ ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбай болжээ. Тэр ч байтугай манай орны ой, усны гол нөөц болох Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын улсын хил дагуух нутаг дэвсгэрт хайгуулын лицензүүд цөөнгүй байна. Улсын хил дагуу эдгээр тусгай зөвшөөрөлтэй хайгуулын талбайг ашиглахын тулд хуульд өөрчлөлт оруулж хил бүсийн дэглэмийг байхгүй болгож гэмээнэ уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн саад хориггүй, хяналт шалгалтгүй амар хялбар болно. Ийм л холын бодлоор Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хилийн бүсийг байхгүй болгох зохицуулалтыг оруулж ирж байгаа нь гуя дагаж хүзүү гэдэгчлэн хил хамгаалах байгууллагад шалганы албыг нь эргүүлж өгөхдөө хариуд нь тус байгууллагын хяналт тавьдаг нутаг дэвсгэрийг ердөө хилийн шугам дагуухь 15 километр зурвас болгож багасгахыг санаархаж байгаа ажээ. Ингэснээр хил орчмын уул уурхайн лицензүүд үнэд орж эхэлнэ. Яваандаа улсын хил дагуу олон уурхайнууд нээгдэх нь.
Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр хилийн бүсийг байхгүй болгох нь хэнд ашигтай нь тодорхой. Энэ өөрчлөлтийг дэмжих гишүүд ч өнөөгийн УИХ, Засгийн газарт байгаа ажээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн хувь ашиг хүртдэг "Говь тугалга” ХХК нь хилийн бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хувьцаа эзэмшдэг юм байна. тус компани Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Алаг худаг гэдэг газар улсын хилийн шугамд тулсан хоёр ч талбайд хайгуулын лицензтэй. Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьцаа эзэмшдэг "Сауд гоби блейк гоулд” ХХК Дорнод аймгийн Гурванзагал сумын хойд зах, улсын хилийн бүст Хүүш хэмээх газар хайгуулын лицентэй талбайтай. Мөн тус компани Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг хилийн бүст орших Асарын шандад лиценз эзэмшдэг ажээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хувьцаа эзэмшдэг "Адуунчулуун” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн, Чойбалсан, Баяндун сумдын нутагт, хилийн бүсэд ашиглалтын болон хайгуулын нийт дөрвөн лицензтэй талбайтай юм байна. Энэ бол дээр дурдсан УИХ, Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан компаниуд. Бусад гишүүдийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй боловч бизнесийн хамтрагчид, найз нөхөд, ах дүүсийнх нь компаниуд хилийн бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байхыг үгүйсгэхгүй.
Дахин хэлэхэд хилийн бүсгүй, өөрөөр хэлбэл хил хязгаар нь харуул хамгаалалтгүй, хаяа задгай улс болох гэж тэмүүлэхийн цаад учир, шалтгаан уул уурхайнхны эрх ашигт байгаа юм биш биз. Хэдхэн жилийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Сулинхээрийн отрядыг хилийн бүсээс нь нутгийн гүн рүү нүүлгэн сумын төвийн хаяанд төвхнүүлсний цаана тус отрядын хуучин байрлалд ашигт малтмалын орд илэрсэнтэй холбоотой гэж үзэх хүмүүс олон байсан. Тус сумын нутагт хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл байгаагийн дийлэнх нь улсын хилийн бүсэд хамаарах бөгөөд хилийн отряд байрлаж байсан Сулинхээрт "Шунхлай энержи” ХХК 13580 га талбай бүхий тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. мөн Сулинхээрээс Дорноговийн Мандах, Өмнөговийн Ханбогд, Манлай сумдын нутгийн дамнан үргэлжилсэн газрын тосны хайгуулын лицензийг "Зон Хэн Юу Тиан” гэж компани эзэмшдэг ажээ. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай мөн л хилийн бүсэд хамаарна. Юутай ч ашигт малтмалын ордоос болж хилийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн эсэх нь нотлогдоогүй байгаа. Харин хилийн бүсийн тусгай хамгаалалтын бүсийг байхгүй болгож байгаад уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг санаархаж байх вий гэсэн хардлага бол зүй ёсных. Эрхэм гишүүд маань эх орныхоо торгон хилийг сэмэлж, уул уурхайн нүргээнд сүлдэт баганаа хазайлгахыг санаархаагүй гэдэгт итгэх л үлдлээ.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Ардын Эрх сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||