Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хилийн бүсийг уул уурхайн бүс болгох санаархал

Хилийн цэргийг байхгүй болгох нь гэж халаглан ярьж, хамгаалан тэмцэхээ мэдэгдэж байгаа эрхэм гишүүд хилийн бүс байхгүй болох гэж байгааг харин төдийлөн тоохгүй байна. Ийнхүү хилийн цагдааг эсэргүүцэж, хилийн цэрэгт хайр зарласан энэ сүрхий маргаан мэтгэлцээн нь тэдний ээлжит популизм байв уу гэж хардахад хүргэж байгаа юм. Чоно борооноор гэгчээр дээрх хоёр нэр томъёонд олны анхаарлыг чиглүүлээд араар нь хамгийн гол булхай луйвраа хийх гэж байж мэдэх нь. Тэгж хардах эрх олон нийтэд бий. Тэрхүү хардалтыг батлах баримт бидэнд байна. 

 

 

УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх гэж буй Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай заалт огт байхгүй болж таарсан. Харин өмнө нь хил хамгаалах байгууллагын нэг бүтэц болж байсан хилийн шалган нэвтрүүлэх албыг өөр агентлагын мэдэлд аваачсаныг эргүүлэн хилийн цэргийн мэдэлд шилжүүлэх зохицуулалт хуулийн төсөлд туссан юм билээ.  Харин хамгийн ноцтой гэмээр нэг өөрчлөлтийн талаар хэвлэл мэдээлэл яг ижилхэн асуулт, хариулт л гарах төдийгөөр өнгөрөв. Тэр нь улсын хилийн зурвасаас дотогш 100 хүртэл километр газрыг хилийн бүс гэж үзэж тусгай журам үйлчилдэг байсныг өөрчилж, хилийн бүсийг байхгүй болгох тухай зохицуулалт юм.  Ингэснээр ердөө л хилийн шугамаас 15 километр өргөнтэйгөөр татдаг хилийн зурвас л хилийн цэргийнхний хамгаалалтад үлдэж хил орчмын бусад бүс нь ямар нэгэн хамгаалалт, дэг журамгүй болох юм байна.   

 

Ийнхүү хилийн бүсийг байхгүй болгох үндэслэлээ Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан” хэмээн тайлбарлажээ.

 

Дээрх хоёр өгүүлбэрийг анхааралтай унших юм бол Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг том өөрчлөлт энд байгаа нь мэдэгдэнэ. Эхний өгүүлбэрт дурдсанчлан манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдсэн нь үнэн. Харин газар тариалангийн талбай, малын бэлчээр тэлж  хилийн бүсэд мөрдөх журам бодит амьдрал дээр зөрчигдөж байгаа гэдэг юу л бол. Тэгээд ч хилийн бүс бол газар тариалан, мал аж ахуй тэр бүр эрхлээд байдаггүй онгон зэлүүд говь, тал, саад бартаа ихтэй уул хад голдуу байдаг билээ. Тэгэхээр хилийн бүсийг байхгүй болгох гэж байгаагийн цаана уул уурхайнхны ашиг сонирхол л цухалзаж байна гэж хэлж болно. Ингэж хардах хангалттай үндэслэл бий.

 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга төслийн тайлан мэдээнд дурдсанаар манай улсын хэмжээнд энэ оны гуравдугаар сарын байдлаар хүчин төгөлдөр 3786 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс хайгуулын 2224, ашиглалтын 1562 лиценз байгаа ажээ. Эдгээр лиценз нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын лицензтэй бүх талбайг улсын нийт нутаг дэвсгэрт харьцуулах юм бол харьцангуй бага. Харин улсын хил орчмын лицензтэй талбайнуудыг хилийн бүсийнх нь хэмжээтэй харьцуулах юм бол нэлээд жин дарахаар байгаа юм. Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын улсын хил дагуух сумдын нутаг дэвсгэр бараг тэр чигээрээ ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбай болжээ. Тэр ч байтугай манай орны ой, усны гол нөөц болох Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын улсын хил дагуух нутаг дэвсгэрт хайгуулын лицензүүд цөөнгүй байна. Улсын хил дагуу эдгээр тусгай зөвшөөрөлтэй хайгуулын талбайг ашиглахын тулд хуульд өөрчлөлт оруулж хил бүсийн дэглэмийг байхгүй болгож гэмээнэ уул уурхайн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн саад хориггүй, хяналт шалгалтгүй амар хялбар болно. Ийм л холын бодлоор Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хилийн бүсийг байхгүй болгох зохицуулалтыг оруулж ирж байгаа нь гуя дагаж хүзүү гэдэгчлэн хил хамгаалах байгууллагад шалганы албыг нь эргүүлж өгөхдөө хариуд нь тус байгууллагын хяналт тавьдаг нутаг дэвсгэрийг ердөө  хилийн шугам дагуухь 15 километр зурвас болгож багасгахыг санаархаж байгаа ажээ. Ингэснээр хил орчмын уул уурхайн лицензүүд үнэд орж эхэлнэ. Яваандаа улсын хил дагуу олон уурхайнууд нээгдэх нь.

 

Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр хилийн бүсийг байхгүй болгох нь хэнд ашигтай нь тодорхой. Энэ өөрчлөлтийг дэмжих гишүүд ч өнөөгийн УИХ, Засгийн газарт байгаа ажээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржийн хувь ашиг хүртдэг "Говь тугалга” ХХК нь хилийн бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хувьцаа эзэмшдэг юм байна. тус компани Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Алаг худаг гэдэг газар  улсын хилийн шугамд тулсан хоёр ч талбайд хайгуулын лицензтэй.  Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьцаа эзэмшдэг "Сауд гоби блейк гоулд” ХХК Дорнод аймгийн Гурванзагал сумын хойд зах, улсын хилийн бүст Хүүш хэмээх газар хайгуулын лицентэй талбайтай. Мөн тус компани Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг хилийн бүст орших Асарын шандад лиценз эзэмшдэг ажээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хувьцаа эзэмшдэг "Адуунчулуун” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн, Чойбалсан, Баяндун сумдын нутагт, хилийн бүсэд ашиглалтын болон хайгуулын нийт дөрвөн лицензтэй талбайтай юм байна. Энэ бол дээр дурдсан УИХ, Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан компаниуд. Бусад гишүүдийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй боловч бизнесийн  хамтрагчид, найз нөхөд, ах дүүсийнх нь компаниуд хилийн бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байхыг үгүйсгэхгүй.

 

Дахин хэлэхэд хилийн бүсгүй, өөрөөр хэлбэл хил хязгаар нь харуул хамгаалалтгүй, хаяа задгай улс болох гэж тэмүүлэхийн цаад учир, шалтгаан уул уурхайнхны эрх ашигт байгаа юм биш биз. Хэдхэн жилийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Сулинхээрийн отрядыг хилийн бүсээс нь нутгийн гүн рүү нүүлгэн сумын төвийн хаяанд төвхнүүлсний цаана тус отрядын хуучин байрлалд ашигт малтмалын орд илэрсэнтэй холбоотой гэж үзэх хүмүүс олон байсан. Тус сумын нутагт хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл байгаагийн дийлэнх нь улсын хилийн бүсэд хамаарах бөгөөд хилийн отряд байрлаж байсан Сулинхээрт "Шунхлай энержи” ХХК 13580 га талбай бүхий тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. мөн Сулинхээрээс Дорноговийн Мандах, Өмнөговийн Ханбогд, Манлай сумдын нутгийн дамнан үргэлжилсэн газрын тосны хайгуулын лицензийг "Зон Хэн Юу Тиан” гэж компани эзэмшдэг ажээ. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай мөн л хилийн бүсэд хамаарна. Юутай ч ашигт малтмалын ордоос болж хилийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн эсэх нь нотлогдоогүй байгаа. Харин хилийн бүсийн тусгай хамгаалалтын бүсийг байхгүй болгож байгаад уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг санаархаж байх вий гэсэн хардлага бол зүй ёсных. Эрхэм гишүүд маань эх орныхоо торгон хилийг сэмэлж, уул уурхайн нүргээнд сүлдэт баганаа хазайлгахыг санаархаагүй гэдэгт итгэх л үлдлээ.

 

Г.Сонинбаяр

Эх сурвалж: Ардын Эрх сонин

Хилийн бүсийг уул уурхайн бүс болгох санаархал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани