Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

САЛБАР, ЯАМДУУДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨГЧИД ЗӨВЛӨЛДЛӨӨ

 САЛБАР, ЯАМДУУДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨГЧИД ЗӨВЛӨЛДЛӨӨ

Үндэсний хөгжлийн газар, Олон Улсын Санхүүгийн корпорацтай хамтран "Салбарын хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт”-ыг бүх яамдын хөгжлийн бодлого төлөвлөгч нарын уулзалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг уулзалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Б.Транкман, Олон Улсын Санхүүгийн корпорацийн зөвлөх хатагтай Жюли Бэйкин, Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Масаюки Ишида болон яамдуудын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар оролцож, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо солилцож, зөвлөлдлөө. 

Энэхүү уулзалт нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, хөгжлийн бодлого төлөвлөгч нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилготойгоор зохион байгуулагдсанаараа ихээхэн онцлогтой болж өнгөрөв.                                                     

Тодруулбал, зөвлөлдөх уулзалтаар "Үндэсний хөгжлийн газрын чиг үүрэг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай”, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”,  "Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт”, "Монгол Улсын Хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын суурь судалгаа” гэсэн сэдвээр илтгэл тавьж дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрч чадсан юм.

Ингээд зөвлөлдөх уулзалтад оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

Н.Энхболд: Урт хугацааны хөгжлийн бодлогоо нэг байгууллагаар, нэг шугамаар хийж байх зорилт тавьсан

Төрийн байгуулалтын байнгийн хорооны дарга Н.Энхболд:

-Шинэ Засгийн газар байгуулагдаад урт хугацааны бодлогоо нэг байгууллагаар нэг шугамаар буюу нэг хаалгаар хийж байя гэсэн зорилт тавиад Үндэсний хөгжлийн газрыг байгуулсан. Үүний өмнөх УИХ-аар "Тогтвортой хөгжил үзэл баримтлал”, "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль” гэсэн хоёр том баримт бичиг гарсан. Гэвч гол санаа нь хэрэгжихгүй байна. Салбар,  яам болон орон нутаг болгон өөрсдөө хөгжлийн бодлогоо төлөвлөж, түүнийг нь Сангийн яам дээр авчраад, мөнгөндөө таарсныг нь сугалж аваад манай хөгжлийн бодлого төлөвлөлт энэ гээд явдаг байсан. Харин эдгээр замбараагүй эмх цэгцгүй зүйлсүүдийг арилгах зорилгоор дээрх хоёр том баримт бичиг болон Үндэсний хөгжлийн газар байгуулагдсан. Энэ байгууллагын зорилго бол Ерөнхий сайдын дэргэд ажиллаж, сайд өөрөө улс төрийн хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн бодлогоо тодорхойлж, хуулийн дагуу ажлын аппарат маягаар ажиллуулж, Монгол Улсын хөгжлийн ерөнхий загварыг төлөвлөж гаргаж ирдэг байх ёстой. Тэгээд үүндээ таарсан зорилтуудыг дэвшүүлээд, тэр зорилтыг яамдууд болон агентлагууд хийж хэрэгжүүлдэг байх. Үнэндээ 2012-2016 он гэхэд үнэн замбараагүй явж ирсэн. Яам болгон бодлогогүй, сайд болон тухайн газрын эрх мэдэлтнүүд нь шал өөр зүйл ярьдаг байсан. Тиймээс энэ замбараагүй байдлыг өөрчлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Тийм учраас дээрх ажлыг хийж байна. Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн  тухай хуулинд хяналт тавих гол байгууллага бол УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хороо юм. Бидний зүгээс хөгжлийн урт, богино, дунд хугацааны төлөвлөгөө, төсвийн боловсруулалт, үндсэн чиглэл боловсруулалтаа 2030 он хүртэл төлөвлөсөн ерөнхий зургандаа багтааж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу хий гэсэн шаардлагыг тавьж байгаа. Засгийн газар нь өөрөө Үндэсний хөгжлийн газар дээр Монгол Улсын 2017 онд хийх ажлын төлөвлөгөө гаргаж өгдөг байх ёстой. 

Б.Баярсайхан: Улс орны хөгжлийн бодлогыг төлөвлөж явна

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан:

-Энэ удаагийн зөвлөгөөнөөр салбар яамдуудын төсөл хөтөлбөрүүдийг хүлээж авч сонслоо. Манайх хэд хоногийн өмнө Олон улсын санхүүгийн корпороцитай хамтарч төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлж цэгцлэх, техник, эдийн засгийн үнэлгээг дахин шинэчлэх ажилд санамж бичиг байгуулсан. Цаашид улсын эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэх ёстой гэж үзсэн. Тодруулбал, улсын хөгжлийн бодлогод хэр нийцсэн, эсэхийг судалж цэгцэлнэ гэсэн үг юм.  

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ийн I үе шат 2016-2020 оны зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, УИХ, Засгийн газраас баталсан Үндэсний, салбарын, салбар дундын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, шинэчлэх, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор санал солилцож, хэрэгжүүлэхээр төсөл, арга хэмжээтэй танилцлаа.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд манай газрын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тодорхой заасан байгаа.  Үндэсний хөгжлийн газар салбар, яамдуудын уялдаа холбоог мөн орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, бодлого боловсруулан гаргаж ажиллана. Цаашид шат дараалалтай зөвлөлдөж байж, улс орны хөгжлийн бодлогыг төлөвлөж явна.

Мөн хөрөнгө оруулалтыг татах, итгэлийг нь сэргээх тал дээр хөрөнгө оруулагч нартай  уулзахаас өмнө эхлээд эдийн засгийн ач холбогдлыг эрэмбэлэх цэгцлэх, текник, эдийн засгийн үндэслэл маш сайн байх ёстой гэдгийг баримталж байна. Тэгж байж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж наашлах болов уу гэж бодож байна. 

Д.Эрдэнэбаяр: Улсын томоохон төслүүд болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барина

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлогын зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр

-Энэ онд "Монгол Улсын тогтвортой хөгжил үзэл баримтлал 2030” гэсэн баримт бичгийг УИХ-аас баталсан. Үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бүх яамдууд хэрэгжүүлж боловсруулахаар бүх яамдын стратегийн газрын дарга нар, Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон Улсын санхүүгийн Корпораци зэрэг удирдлагууд цугларч оролцлоо. Энэхүү арга хэмжээнээс гарах үр дүнгийн тухайд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх улсын томоохон төслүүдийг нийлүүлж, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барих зорилготой арга хэмжээ болов.

2030 он хүртэл хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр дотроо гурван үе шаттай байгаа. Өнөөдөр I үе шаттыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцав. УИХ, Засгийн газраас нийтдээ 100 гаруй баримт бичиг батлагдсан байдаг. Үүнийг шинэчилж, дээрх шинэ баримт бичигт уялдуулж, боловсруулах чиг үүргийг өгсөн болохоор бүх яамдтай хамтарч 2017 онд шинэ бодлогуудыг хооронд нь уялдуулж шинэчлэн боловсруулах зорилготой байгаа. 


САЛБАР, ЯАМДУУДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨГЧИД ЗӨВЛӨЛДЛӨӨ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани