Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жижиг компанийн эзэн бол гайхамшгийг бүтээгч

 

Том заалтай, чухал зочидтой, тансаг хоолтой ч ёс төдий хэдэн уйтгартай илтгэл тавигдаж, эцэстээ ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй тарцгаадаг, нэг орой телевизийн мэдээ болоод өнгөрдөг хурал бий.

Нийтэлсэн: VIEW 
11 сарын 28, Даваа гараг, 13:10 цагт

        Хурал, чуулган янз бүр байдаг. Том заалтай, чухал зочидтой, тансаг хоолтой ч ёс төдий хэдэн уйтгартай илтгэл тавигдаж, эцэстээ ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй тарцгаадаг, нэг орой телевизийн мэдээ болоод өнгөрдөг хурал бий. 

Мөн даржин төсөвтэй, чухал зочид тоож ирээгүй ч хэлэлцэж буй асуудал нь оролцогчдын сэтгэлийг хөдөлгөж, цусыг хөөргөдөг, хэн бүхний толгойд олон арван шинэ санаа төрүүлдэг "халуухан” хурлууд бас бий.

Ийм нэгэн халуухан хурлуудын нэг нь энэ сарын 23, 24-нд Чингис зочид буудалд болсон "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2016” нэртэй арга хэмжээ байв. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэ чуулганд оролцохоор ирсэн 200 орчим хүн өөр өөр зорилго өвөртөлж иржээ. 

Тэдэн дунд гарааны компанийн хөгжлийн асуудлыг судалдаг, санаа тавьдаг эрдэмтэн, судлаачид, ТББ-ийн төлөөлөл, бизнесийнхээ үйл ажиллагаанд шинэ санаа хайж ирсэн компанийн эзэд, дипломоо бичиж буй оюутнууд, гадаадын зочид, түүнчлэн зүгээр сонирхож ирсэн хүмүүс ч байна. Харин эрх баригчдыг төлөөлж Н.Учрал, Д.Гантулга зэрэг УИХ-ын залуу гишүүд чуулганы эхэнд "үзэгдээд өнгөрөв”.

Дашрамд хэлэхэд хөгшин, залуу ялгаагүй манай эрх баригчдын хурал цуглаанд оролцох байдал нь хэвлэлийн албанаас, эсвэл зөвлөх нь бэлдэж өгсөн "мэндчилгээ” нэртэй "хуурай” текстийг уншиж, хүлээн авалтан дээр худлаа инээх төдийгөөр хязгаарлагддаг. 

Гэвч тэд үнэндээ яригдаж буй асуудлын мөн чанарыг ойлгож байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Хэдийгээр дарга, сайд нар бүхэл өдрийн турш ямар "чухал” ажилтай байдгийг мэдэхгүй ч энэ мэт хурал, чуулганд арай удаан сууж, бэрхшээлийг өөр дээрээ мэдэрдэг хүмүүсийн яриаг сонсвол цаашид гаргах шийдвэр оновчтой болох нь магад.

 Инновацийн цөл

Стартап (start-up) буюу гарааны компанийн тухай ойлголт нь Монголын хувьд дөнгөж гарааны түвшинд яваа учир болохгүй, бүтэхгүй зүйлс багагүй. Гэхдээ чуулган  өөдрөг уур амьсгалтай байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. 

Энгийн үгээр хэлбэл стартап компани гэдэг нь шинэ санааг хэрэгжүүлж, нийгэмд, цаашлаад хүн төрөлхтөнд тустай үйл хэрэг эхлүүлж буй (эсвэл эхлүүлэх гэж буй) зохион байгуулалтын хэлбэр юм. Тухайлбал Apple компани гарааны шатнаас өсөн дэвжсээр хүн төрөлхтөнд iPhone, iPad- ийг бүтээж өгсөн. Google компанийн ачаар хүмүүс хүссэн мэдээллээ хайж олдог болсон гэх мэт.

Монголд ч бас том үйлс бүтээх санаа өвөрлөж, хэрэгжүүлэх арга замаа хайж буй олон залуус бий. Гэхдээ гарааны компанид хөгжих нөхцөл хамгийн чухал. Үүнийг салбарын хэллэгээр "экосистем” гэж нэрлэнэ. Тиймээс энэ жилийн чуулган "Гарааны бизнесийн тогтвортой экосистемийн хөгжил өөд” гэсэн уриатай байв. 

Экосистемд төр, их сургуулиуд, эрсдлийн сангууд, бизнес сургалтууд, технологийн паркууд, хөрөнгө оруулагчдын бүлэг, төрийн төсөл, хөтөлбөр, бизнес-инкубаторууд, ТББ-ууд, салбарын хурал цуглаан, уралдаан тэмцээн зэрэг ордог. 

Жишээ нь Массачусетскийн технологийн их сургууль ойр тойрондоо өндөр технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр дэд бүтэц бий болгожээ. Энэ сургуулийн оюутнууд, төгсөгчид, багш нарын 50 жилийн хугацаанд байгуулсан компаниудын нийт хөрөнгө зарим хөгжингүй орнуудын эдийн засагтай тэнцсэн байна. 1997 онд л гэхэд нийт 1,1 сая ажлын байр бий болгосон байв.

Манай улсын хувьд олонхи шалгуур дээр унадаг. МУИС-ын доктор Ч.Хашчулуун хэрэв төр инновацийн сан байгуулах санаачилга гаргахгүй бол бид урагшаа нэг ч алхахгүй гэж үзэж байна. Тодруулбал инновацийн сан (эрсдлийн сан ч гэж нэрлэдэг) байгуулах нь гарааны компани хөгжих үндсэн нөхцөл гэв. 

Их, дээд сургуулиуд их мэддэг ч яаж бүтээгдэхүүн хийх талаар ямар ч төсөөлөлгүй, боловсролын байгууллага, хувийн хэвшил хоёрын хамтын ажиллагаа байхгүй, Засгийн газар эрсдлийн сангийн ач холбогдлыг ойлгодоггүй, бондын мөнгөнөөс инновацид нэг ч төгрөг зориулаагүй гэж Ч.Хашчулуун доктор шүүмжиллээ.

Экосистемийн гол элемент нь төрийн бодлого. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганы явцад Монголд гарааны компанийг дэмжих төрийн цэгцтэй бодлого алга гэсэн дүгнэлт гарав. 2012 онд батлагдсан Инновацийн тухай хуулийг гарааны бизнесийг хөгжүүлэх эрх зүйн үндсэн баримт бичиг гэж үздэг. 

Харамсалтай нь уг хууль бүрэн хэрэгжддэггүй. Шинжлэх ухааны байгууллагын дэргэдэх гарааны компаниудыг дэмжих зорилгоор байгуулсан Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгө хаанаа ч хүрэлцдэггүй. Стартапыг хөгжүүлэхэд нэг биш нэлээн хэдэн сан хэрэгтэй. Түүнээс гадна шинэ санааг бүтээгдэхүүн болгож зах зээлд нэвтрүүлэхэд оюуны өмчийн хамгаалалт байхгүй.

Энэ талаасаа Монгол дахь стартап компаниудыг дэмжих экосистем нь зүйрлэвэл үржил шим муутай, инноваци хөгжихөд төвөгтэй цөл газар болж байна.

Хаана яваа бол доо бид?

Асуудлын талаар эцэс төгсгөлгүй ярьж болно. Гэхдээ стартапын хөгжлийн хувьд бид дэлхийн жишгээр хаана яваагаа тодорхойлох нь чухал. 

Инновацийг тууштай дэмжсэний хүчинд экспортоо эрс нэмэгдүүлж чадсан Чили улс жил бүр судалгаа явуулж дэлхийд ямар түвшинд яваагаа тогтоож, дараагийн жилд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулдаг байна.

Монголчууд өөрсдийн алдааг хүлээн зөвшөөрөх ёстой. Технологийн хөгжил буурай гэсэн үнэлэлтээс ичих хэрэггүй. ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл "Монголд одоо болтол дундад зууны гэмээр технологиор ажилладаг үйлдвэрүүд бий” гэж хэлсэн нь гашуун ч үнэний ортой.

Өөрийгөө бодитоор үнэлж чадна гэдэг зөв алхам хийхийн эхлэл. Бас стартапыг хөгжүүлэх нь улс төрийн намын амлалт, Засгийн газрын нэг удаагийн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжих боломжгүй бөгөөд удаан хугацааны тогтвортой бодлого шаардлагатай гэдгийг ойлгох цаг болсон.

"Стартап Монгол” ТББ-аас ур чадвар, нягтрал, соёл, хөрөнгө, хууль эрх зүй, харилцаа холбоо гэсэн үндсэн зургаан үзүүлэлтээр судалгаа явуулсны дүнд Монголын гарааны бизнес хөгжлийн эхэн үедээ явж байна гэсэн дүгнэлт хийжээ. 

Харин доктор Ч.Хашчулууны судалснаар хэдийгээр монголчуудын мэдлэг, боловсролын түвшин өндөр ч инноваци нэвтэрсэн байдлаараа Киргизстанаас доогуур байна. Эдийн засгийн үр ашигтай дэмжлэг бүрдүүлэх тал дээр манай улс дэлхийд 93 дугаар байранд орж байна.

Жижиг компанийн эзэн бол гайхамшгийг бүтээгч

Энэ үгийг АНУ-ын маркетингийн нэрт мэргэжилтэн, судлаач Фокс Жеффри хэлсэн байдаг. Жижиг бизнес тухайн хүнд өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх, авьяасаа хөгжүүлэх боломжийг өгдөг. Жижиг бизнесийг амжилттай явуулах нь их хэмжээний урамшуулал авах, банканд өндөр хадгаламжтай байхаас хэд дахин илүү орлого олох потенциалыг агуулдаг. Жижиг компанийн эзэн "би танай тийм ажлыг хийе” гэж хэлдэггүй, харин "би таны энэ асуудлыг шийдээд өгье” гэж хэлдэг. Стартап бизнесийн гол философи нь энэ юм.

Тиймээс энэхүү чуулганд оролцсон "Онц Шийдэл" ХХК-ийн захирал Курт Шателен монгол залууст хандаж "Америк, Австралид сурах гэж зүтгэхийн хэрэггүй. Та нар хангалттай зүйл мэднэ. Эх орондоо бизнесээ эхэл. Шантрах хэрэггүй” гэж уриалсан юм.

Монголд одоогийн байдлаар 70 орчим гарааны компани байдаг аж. Гарааны бизнес эрхлэгчдийн 40 хувь нь 27-35 настай залуучууд. Тэдний дунд явуулсан судалгаагаар манай улсад гарааны бизнес эхлүүлэхэд дор хаяж 20 сая төгрөг шаардлагатай аж. Харамсалтай нь гарааны компаниудын хувьд хөрөнгө босгоно гэдэг маш хэцүү. 

Чуулганы гол зохион байгуулагч "Techstars” олон улсын байгууллагын Ази, Номхон далай хариуцсан захирал Д.Бат-Октябрын хэлснээр технологийн чиглэлээр Монголд гарааны бизнес эрхэлж буй компаниуд голдуу өөрийн бор зүрхээр яваа, жинхэнэ "гүргэр гарууд” байдаг аж. 

Жишээ нь санхүүгийн программ зохиодог "Нью медиа групп” ХХК зургаан жил үйл ажиллагаа явуулахдаа төрөөс ямар нэгэн дэмжлэг аваагүй ч өнөөдөр 60 гаруй ажилтантай, 400 гаруй харилцагчтай болж чадсан байна. 

Энэ компанийн үйл ажиллагаандаа баримталдаг зарчим нь программууддаа өндөр үнэ тавилгүй, эхнээс нь нээлттэй байлгах. Ингэвэл гадаад зах зээлээс харилцагч олох боломж нээгддэг байна. Тус компанийн захирал А.Мэнд-Оршихын ярьснаар монгол компаниуд ашиг олох гэсэндээ бүтээгдэхүүндээ өндөр үнэ тавьдаг нь алдаа болдог аж.

Чуулганы явцад цаашид яах вэ гэдэг дээр оролцогчид хэд хэдэн гаргалгаа санал болгов. Экосистемээс гадна бид хамгийн түрүүнд хандлагаа өөрчлөх ёстой юм байна гэдгийг бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдын аль аль нь ойлгож эхэллээ. Герман улсад эрсдлийн сангийн хөрөнгөөр 10 төсөл хэрэгжүүлж хоёр нь амжилттай болоод бусад нь дампуурахад амжилттай боллоо гэж үздэг. Харин Монголд эсрэгээрээ. 

Цахиуртын хөндийд гарааны компани дампуурахыг оновчтой шийдэл гаргах боломж хэмээн харж тэр компанийг өөд нь татдаг бол манай улсад тийм соёл төлөвшөөгүй. Түүнээс гадна монголчууд өөрсдийгөө гадаад ертөнцөөс тусгаарлаж болохгүй гэдгийг гадны зочид сануулж байв. Тухайлбал Сингапурын "Wellspring” компанийн үүсгэн байгуулагч Паул Ли "Монголын зах зээл хэтэрхий жижигхэн учраас та бүхэн гадагшаа чиглэсэн ажлууд хийх хэрэгтэй. Түүнчлэн танай улсад боловсон хүчний бааз бүрэлдээгүй учраас гадаадаас мэдлэг, чадвартай хүмүүсийг техник, технологитой нь хамт урьж ажиллуулахаас өөр аргагүй” гэж ярилаа.

Мөн чуулганы хэлэлцүүлгийн үед Монголд гарааны бизнесийг дэмжихэд хангалттай хэмжээний хадгаламж байгаа, гагцхүү энэ их хөрөнгийг зөв эргэлдүүлж, зөв удирдах хэрэгтэй гэсэн сонирхолтой санал гарч байв.

Энэ жилийн чуулганы дүр зураг ийм байв. Чуулганы зохион байгуулагчид эндээс гарсан саналуудыг нэгтгэж 2017 оны гуравдугаар сарын эхээр төлөвлөгөө, зорилгынхоо талаар, экосистемийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар Засгийн Газарт бичиг хүргүүлнэ гэдгээ хэллээ.

Г.Даваадорж

Эх сурвалж: mongolianeconomy.mn


Жижиг компанийн эзэн бол гайхамшгийг бүтээгч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани