Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэс үнэд хүрнэ

Зэс үнэд хүрнэ

 

Дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ ирэх онд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурван хувиар өсч, 22 сая тонн болох төлөвтэй байна.

Дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятадын эрэлт ирэх онд таван хувиар өсөх таамаг гарчээ. Харин цэвэр зэсийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 6.5 хувиар нэмэгдэж, 22.4 сая тонн хүрэхээр байна.

 

Зэсийн үнэ 2019 он хүртэл жил бүр 1.5 хувиар өссөөр 6906 ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн ханш арваннэгдүгээр сарын 25-ний баасан гаригт Лондоны металын бирж дээр 5847 ам.долларт хүрсэн нь сүүлийн 17 сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Богино хугацааны энэ огцом өсөлтийг зах зээл судлаачид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсантай холбон тайлбарлаж байна. Учир нь Трампын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэрлэл, дэд бүтэц дэх хөрөнгө оруулалгыг нэмэгдүүлнэ хэмээн тусгагдсан байсан. Бүр тодруулбал, тэрбээр ирэх арван жилийн хугацаанд зам, гүүр, нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль зэргийг барихад нэг их наяд ам.доллар зарцуулна гэдгээ мэдэгдсэн. Барилга байшин, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад зэс хамгийн их хэрэгтэй байдаг тул БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлт үүнд бас эерэгээр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. БНХАУ дэлхийн нийт зэсийн эрэлтийн бараг тал хувийг дангаараа эзэлдэг. Үүний зэрэгцээ хятадууд дэд бүтцийн салбартаа 720 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулаад байгаа билээ. Мөн Канадын Ерөнхий сайд улсынхаа дэд бүтцийн салбарт 125 тэрбум ам.доллар нийлүүлэхээ мэдэгдсэн.

 

Өнгөрсөн долоо хоногт ажиглагдсан зэсийн ханшийн энэ өсөлтийг түр зуурын, ердөө л долоо хоног үргэлжлэх огцом өсөлт юм хэмээн Capital Economics’’-ийн шинжээч Каролайн Бэйн мэдэгдэзд байгаа юм. Учир нь томоохон бүтээн байгуулалтууд анх санаачлага гарсан цагаас хойш дунджаар таван жилийн дараа биелэлээ олдог. Тиймээс энэ жилдээ, мөн ирэх жилдээ зэсийн ханш огцом өсөхгүй гэж дүгнэж болохоор байна. Харин дээр дурдсан томоохон бүтээн байгуулалтууд хамгийн эртдээ 2018 хамгийн оройдоо 2020 оны хооронд зэсийн эрэлтийг эрчимтэй өсгөж тонн тутам нь 6,600 ам.доллар хүрч, цаашид урт хугацааны өсөлт бий болно хэмээн Чилийн Антофагаста уурхайн ерөнхийлөгч Эрнандез хэвлэлийнхэнд мэдээлжээ.

 

"BREE''-ГИЙН ТООЦООЛЖ БУЙГААР ИРЭХ ЖИЛ ЗЭС 6826 AM ДОЛЛАРТ ХҮРНЭ

Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн газар (ВRЕЕ)-ын тооцоолж буйгаар ирэх жил зэсийн дундаж үнэ тонн тутамд 6826 ам.доллар байх төлөвтэй байгаа аж. Харин үүнээс хойш 2019 он хүртэл жил бүр 1.5 хувиар үнэ өссөөр 6906 ам.доллар болох ажээ. Үүнд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өсөлтийн удаашрал болон хөгжиж буй улс орнуудын зэсийн хэрэглээний өсөлт голлон нелөөлөх гэнэ. Зэсийн уурхайн олборлолт ирэх оноос жил бүр 4.6 хувиар өссөөр 2019 он гэхэд 24 сая тоннд хүрэхээр байгаа аж. Үүнд, Перу, Замби, Конго Улсын олборлолт голлон нөлөөлөх ажээ.

 

Дэлхийн зэсийн хэрэглээ жил бүр 3.5 хувиар өссөөр 2019 он гэхэд 25.9 сая тоннд хүрэхээр байна. Түүнчлэн тухайн үед Хятад дэлхийн зэсийн нийт хэрэглээний 51 хувийг эзэлдэг болох төлөв гарчээ. Тухайлбал, Замбид зэсийн олборлолт жилд 10 хувиар өсөх бөгөөд 2019 онд жилдээ 1.5 сая тонн зэс үйлдвэрлэхүйц хэмжээнд хүрэх ажээ. Тус улсад "First Quantum Minerals’’-ийн "Сентинэд” уурхайн өргөтгөлийн дүнд 300 мянган тонн, "Vedanta”-гийн "Konkola” уурхайгаа 250 мянган тоннын хүчин чадалтай болгож өргөжүүлэх ажээ. Бүгд Найрамдах Конго Улсад "Glencore-Xstrata’’-гийн "Камопго” уурхай 300 мянган тонн, "Мутанда” уурхай 200 мянган тонн болж өргөжихөөр байна. Австралийн тухайд 2016 оны долдугаар сараас 2017 оны долдугаар сарын cap хүртэл 985 мянган тонн зэс олборлохоор байгаа бөгөөд 2018-2019 онд уг үзүүлэлт 1.2 сая тонн болох таамагтай байна. Эдгээр нь тус улсад хэрэгжиж буй "Rex Resources’’-ийн "Hillside” болон "OZ Minerals’’-ийн "Carapateena” уурхайн үйлдвэрлэлээс голлон хамаарч буй юм. Цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл Австралид өнгөрсөн онд 5.1 хувиар өсч, 477 мянган тонн болжээ. Үүнд "ВНР Billiton’’-ы "Olympic Dam” болон "Glencore Xstrata”-гийн ‘Townsville” цэвэршүүлэх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах болсон нь голлон нөлөөлж буй юм.

 

ДЭЛХИЙН БАНК ӨӨДРӨГ ТААМАГ ДЭВШҮҮЛЭВ

Дээр дурдсанчлан "BREE” харьцангуй өөдрөг таамаглал буюу урт хугацаандаа зэсийн үнэ өсөх таамаг дэвшүүлээд байгаа ч Дэлхийн банкны зэсийн үнийн төлөвт ирэх онд дундаж үнэ 6900 ам.доллар, ирэх онуудад 6880 ам.доллар байхаар тусгажээ. Тус банкны тооцоолж буйгаар зэсийн үнэ 2025 он хүртэл 6800 ам.доллараас буурахгүй ажээ. Зэсийн үнийн бууралт салбарын компаниудын ашиг орлогыг багагүй нэрвэж буйн тод жишээ нь "Codelco” юм.

Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Чилийн "Codelco” өнгөрсөн тавдугаар сарын 30-нд эхний улирлын үйлдвэрлэл нь ялимгүй буурч, металын үнэ буурснаас үүдэн ашиг орлого ч буурсныг мэдэгдлээ. Тус компани эхний улиралд 383 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүтээгдэхүүний гарцын хувьд 0.3 хувиар буурсан дүн юм. Мөн татварын өмнөх ашиг нь 539 сая ам.доллар болж 38 хувиар буурчээ. Гэхдээ үйлдвэрлэлийн зардлаа танах алхмууд хийсний дүнд бүр илүү огцом буурч болох аюулаас ангид байж чаджээ. Цаашдаа зардлаа танаж, бүтээмжийг дээшлүүлэх ажлаа үргэлжлүүлэх юм байна. "Codelco” компанийн зэсийн төслүүдэд 2021 он гэхэд 27 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх төлөвтэй байна.

 

ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭ ӨСНӨ

Олон улсын зэсийн суцалгааны группийн тооцоогоор дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ ирэх онд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гурван хувиар өсч, 22 сая тонн болох төлөвтэй байгаа юм. Тэр дундаа дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятадынх таван хувиар өсөх тухай мэдэгджээ. Харин цэвэр зэсийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 6.5 хувиар нэмэгдэж, 22.4 сая тонн хүрэхээр байна. Нэгэн үе тонн нь 8000, 9000 ам.доллараас илүү үнзд хүрээд байсан зэс ойрын хэдэн жилийн хугацаанд дунджаар 6800 ам.долларын үнэд хүрэх тухай судалгааны байгууллагууд таамаглал дэвшүүлээд байна. Гэхдээ энэ бүхэн Хятад, АНУ, Европ болон хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн байдлаас ихээхэн хамааралтай байх гэнэ. Гэхдээ энэ нь зэсийн салбарынхны хувьд тийм ч чамлахаар үнэлгээ биш бөгөөд зэсийн салбар ашигтай бизнес хэвээр байх боломжтой төвшин юм.

 

"GOLDMAN SACHS GROUPINC” ТААМАГЛАЛАА ӨӨРЧИЛЛӨӨ

"Goldman Sachs Group Inc” зэсийн үнийн ойрын 12 сарын таамаглалдаа өөрчлөлт оруулж, 4200 байсныг 4800 ам.доллар болгон нэмэгдүүлжээ. Зэсийн үнэ эрэлт нийлүүлэлтайн тэнцвэрээс тогтдог. Гол худалдан авагч БНХАУ, АНУ-ын хэрэгцээнээс шалтгаалдаг гэсэн үг. Дэлхийн нийт зэсийн 45 хувийг хэрэглэдэг БНХАУ үйлчилгээний салбартаа нэмүү өртөг шингээх бодлого зарласны дараа зэсийн үнэ ханш уналтад ороод байсан. Одоогийн байдлаар гэхэд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр нийлүүлэлт талдаа 400 мянган тоннын илүүдэлтэй байгаа аж.

Тооцоог гаргасан эдийн засагчдын өгүүлснээр, энэ удаагийн өсөлт хэтэрхий огцом буюу хүснэгтэд парабол хэлбэрийн муруйг үүсгэж буй. Ийм маягаар тогтсон үнэ тогтвортой байдаггүй харин хэлбэлзэл бага буюу зиг заг хэлбэрт шилжсэн цагт л тухайн тогтсон ханш тогтворжих магадлал өндөрсдөг байна Эго ч үгон болж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 6000 ам.долларт хүрсэн ханш одоо 5800 ам.долларт хүртэл уруудаад байгаа. Гэхдээ ямар ч байсан 5000-аас буухгүй гэдэгг шинжээчид итгэлтэй байгаа юм.

 

 

Дэлхий даяар байрласан хөрөнгийн биржүүдийн агуулах дахь зэсийн нөөц өнгөрсөн есдүгээр сараас хойш 32 хувиар багасчээ. Энэ нь цаашид эрэлт өсөхийн хамгийн тод дохио болж байна гэж шинжээчид үзэж байна. Хөрөнгийн биржүүдэд хийгдэж буй урт хугацааны гэрээний үнэ нь шууд худалдан авалт хийх гэрээнийхээс өндөр тогтож байгаа нь цаашид үнэ өснө гэсэн бас нэгэн тэмдэг аж.

 

ХӨГЖИНГҮЙ ОРНУУД ЗЭСИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛЖЭЭ

Өнгөрсөн жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ харьцангуй хомс байсан учир зах зээлд өндөр үнэ ноёлж байсан. Харин өнөөдөр зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, улмаар зэсийн ханшийг сулруулах нөхцөл бүрдэж байна. Зэсийн үнэ ханш зах зэзлд дээгүүр байсан өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчид зэсийн төслүүдэд хөрөнгө хаяж, үр дүнд нь 2013 онд олборлолг, үйлдвэрлалийн хурдацтай өсөлт бий болсон гэж хэлж болно. Ийнхүү нийлүүлэлтийн илүүдэл харьцангуй доогуур хэмжээнд байгаа нь эрэлт өссөнтэй холбоотой. Гэхдээ эрэлтийн өсөлтөд Хятад болон хөгжиж буй улс орнууд тулгуур үүрэг гүйцэттэхээр байгаа ч хөгжингүй улс орнууд ирэх жилүүдэд зэсийн хэрэглээний өсөлтөд урьд урьдны жшгүүдийнхээс илүү том байр суурьтай оролцох төлөвтэй байгаа ажээ.

 

Хятадын зэсийн эрэлтийн өсөлт тус улсын Засгийн газрын эдийн засгийг шинэчлэх бодлогын үр дүнд саарч мэдэхээр байгаа ч эрчим хүчний салбарт, ялангуяа цахилгаан дамжуулах шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулах төлөвлөгөө нь зэсийн ханш өсч магадгүй гэсэн баталгаа болж байгаа юм. Үүнээс гадна Хятадад биржийн бус агуулахуудад зэсийг санхүүгийн барьцаа хэлбэрээр хадгалах явдал нь зэсийн импортыг өнгөрсөн оны сүүлч болон энэ оны ихээр хүчтэй дэмжжээ.

 

Иймд тус улсын Гуандун, Нинбо, Лянюнган, Далян дахь биржийн бус агуулахууцад нөөц мөн хугацаанд ихэсчээ. Түүнчлэн Хятадын Нөөцийн газар өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард 200 мянган тонн цэюр зэс хуцалдаж авсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг алхам нь зах зэадд үүсээд байсан цэвэр зэсийн нийлүүлэлтийн илүүдлээс 200 мянган тонныг даруй алга болгож буйг шинжээчид тэмдэглэж байсан. Гэсэн ч энэ онд 400 мянган тонн цэвэр зэсийн илүүдэл нийлүүлэлттэй байх тооцоог Олон улсын зэсийн судалгааны групп гаргасан юм.

 

 

 

Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


 


 

Зэс үнэд хүрнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани