- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хар алтны дахин сэргэлт
Нүүрс манай экспортын орлогын тал хувь, төсвийн орлогын дөрөвний нэгийг эзэлж байсан нь 2011 он. Энэ бол зах зээлийн алтан үе юм. Тухайн үед нүүрсний үнэ өсөж байсан тул зарим шинжээч нефтьтэй адилтган хар алт хэмээн нэрлэж байв. Харамсалтай нь хар алтнаас шороо болж, үнэ цэнэ нь буурахад бага хугацаа орсон юм. Энэ нь эдийн засагт лантуугаар цохиулсан мэт гэнэтийн шок үүсгэсэн.
Харин өнгөрсөн зургадугаар сараас хойш дэлхийн зах зээлд үнэ огцом өсөж эхэллээ. Тодруулбал, 300 хувиар буюу гурав дахин өслөө. Үүнийг үүлэн чөлөөний нар адил түр зуурын үзэгдэл гэж олон шинжээч тайлбарлаж байсан юм. Гэхдээ үнэ цаашид тогтвортой байх төдийгүй, харин ч аажмаар өсөх хүлээлт байгаа тухай таатай мэдээг олон улсын судалгааны байгууллагууд танилцуулж эхэллээ.
Манай өмнөд хөршийн Таншан боомтод өнгөрсөн лхагва гаригт коксжих нүүрсний үнэ тн нь 270 ам.доллар байв. Мөн Хятадын зарим боомтод Австралийн коксжих нүүрс тн нь 303-306 ам.доллар давсан мэдээ ч бий. Нүүрсний зах зээл ийнхүү эргэн сэргэж, удаан хугацаанд бүсээ чангалан, зүдэрч байсан экспортлогчдын магнайг тэнийлгэлээ.
Үнийн энэ өсөлтийн мурий Хятадын Цагаан сарын баяр буюу ирэх оны нэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх гэнэ. Харин хоёрдугаар сараас ирэх оны есдүгээр сар хүртэл хямдарч, цаашдаа 2020-2021 он хүртэл бага багаар өсөх таамаг байна. Хятад улс дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ хумих бодлогын хүрээнд уурхайн жилийн ажлын өдрийг 330-аас 276 болгох шийдвэрийг энэ оны эхээр гаргасан. Гэвч хэдхэн хоногийн өмнө эргүүлээд 330 болгож нэмжээ. Энэ нь нүүрсний үнийн эрчимтэй өсөлтийг хязгаарлах, улмаар хямдруулахад чиглэсэн арга хэмжээ
аж. Уг бодлогын нөлөө гурван сарын дараагаас илрэх тул үргэлжлэн өөдөлж байгаа үнийн мурийн хугарах цэгт Цагаан сарын баяр тохиох нь. Үнийн өсөлт олборлогч, экспортлогчдод таатай ч цахилгаан станц, гангийн үйлдвэр зэрэг хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлж буй.
Иймд өмнөд хөршийн Засгийн газар энэ шийдвэрээ үнэ тогтворжих хүртэл хэвээр хадгалах гэнэ. Sxcoal.com-ыг эрхлэн гаргагч, "Fenwei еnergy”-гийн судлаачид ирэх онд үнэ бага зэрэг хямдарч, цаашид өснө гэсэн таамаг гаргажээ. Мөн хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ "Нүүрсний зах зээл цаашид сэргэх хүлээлттэй байна” гэсэн юм. Судлаачдын тооцоогоор хар алтны үнэ 2021 он хүртэл жилд 10 орчим хувиар өсөхөөр байгаа гэнэ.
Хятад улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах, уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөг багасгахаар зорьж байгаа. Тиймээс нүүрсний жижиг уурхайнуудыг хаахын тулд үнэ унагахад чиглэсэн бодлого баримталсан. Үр дүнд нь тус улсад өнгөрсөн дөрвөн жилд 8000 мянган жижиг уурхай хаагдан, зах зээлээс арчигдсан гэсэн тооцоо гарчээ.
Ийнхүү нүүрсний уурхайнуудыг хумих гэсэн Хятадын Засгийн газрын бодлого нь уналтын мөчлөгтэй давхацсан учир өнгөрсөн дөрвөн жилд нүүрсний үнэ огцом хямдарчээ. Нэгэн шинжээч "Хятад улс дотоодын уурхайнуудаа цэгцлэх зорилгодоо хүрсэн учраас цаашид үнийг унахад нөлөөлөхгүй. Харин ч багахан өсөлтийг дэмжих байх. Иймд ойрын үед өмнөх шиг огцом хямдрахгүй болов уу” хэмээн ярив.
Үнэхээр өмнөд хөршийн Засгийн газар цаашид үнийн алгуурхан өсөлтийг хүлээн зөвшөөрнө гэж байгаа. Учир нь уурхайн олборлолтын зардал жил тутам 5-10 хувиар өсдөг. Үүнийг дагаж түүхий эдийнх нь үнэ тогтмол нэмэгдэхгүй бол нүүрс олборлогчид алдагдал хүлээж, аажимдаа ар араасаа дампуурах эрсдэл бий. Тиймээс зах зээлийг тэнцвэржүүлэх үүднээс үнийн өсөлтөд нөлөөлөх гэж оролдохгүй бололтой.
Дэлхийн гангийн ассоциацын тооцоогоор Хятадын гангийн хэрэглээ ирэх онд нэг орчим хувиар тэлэх гэнэ. Мөн Азийн хөгжиж буй орнуудын гангийн хэрэглээ гурван хувиар тэлэхээр байгаа нь таатай мэдээ болж байна. Үүн дээр Энэтхэг улс үйлдвэрлэлээр Хятадыг ардаа орхих амбийцаа илэрхийлж, зах зээлд бас нэг бамбар асаасан юм. Үүнээс гадна Хятад улс цаашид импортоо аажмаар өсгөнө гэдгээ мэдэгдсэн. Нүүрсний зах зээлд энэ мэтчилэн сайн мэдээ түгсээр байна.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн аман дээрх үнэ өчигдрөөс эхлэн тн нь 50 ам.доллароор зарагдах боллоо. Гэхдээ энэ нь TTJVCo компанид нийлүүлэх үнэ бөгөөд "Чалко”-той байгуулсан гэрээний дагуу уурхайн аман дээрх үнэ нь 32 ам.доллар хэвээрээ байх юм. Ингээд оны дөрөвдүгээр улирлаас шинэ үнэ мөрдөж эхлэх аж. Тус компанийн судлаачдын тооцоогоор гэрээний үнэ тн нь 60 ам.доллароос давах хүлээлттэй байгаа гэнэ. Мөн саяхан Цанхийн баруун уурхайгаас нүүрс
олборлож эхэлсэн бөгөөд энэ онд долоо, ирэх жил нийт 12-13 сая тн нүүрс экспортлохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр "Чалко” болон TTJVCo-ийн өрийг бүрэн төлөхөөс гадна улсын төсөвт 200 сая ам.долларын татвар хураамж төвлөрүүлэх аж.
Энэ нь тус компанийн өнгөрсөн таван жилд улсын төсөвт төвлөрүүлсэн татвараас ч давсан дүн болох юм. Мөн ойрын үед манайхаас нүүрс худалдан авах сонирхолтой компанийн тоо 2-3 дахин өсөх төлөвтэй гэнэ. Нүүрсний зах зээл сэргэж байгаа нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд ингэж эергээр нөлөөлж эхэллээ.
Манай улс аравдугаар сарын байдлаар 18.5 сая тн нүүрс экспортолсон нь жилийн өмнөх үеэс 60 хувиар өссөн дүн юм. Мөн экспортын орлого 30 хувиар тэлэв. Энэ оны эхэн хүртэл манай экспортын нүүрсний 90 хувийг Бугат руу нийлүүлдэг байсан. Харин Таншанд үнэ өссөн тул нийт нүүрснийхээ 40 хувийг тийш нь нийлүүлж, илүү ашиг олох болжээ. Бугат хотод өнгөрсөн лхагва гаригийн байдлаар тн нүүрсийг 160 ам.доллароор борлуулж байна. Харин Таншанд 270 ам.долларын үнэтэй.
Нүүрсний зах зээл ойрын 3-4 жилд сэргэх нь. Өмнө нь манай улс 2011 оны өсөлтийн үеийг хангалттай ашиглаж чадаагүй. Гэхдээ зах зээлд хүрээгээ тэлж, орлогоо өсгөх боломж дахин нээгдэж байна. Манай улс энэ онд Хятадын зах зээлд экспортоо хамгийн ихээр өсгөсөн орон болох төлөв бий. Нүүрсний гол экспортлогч Австрали улсын хувьд экспорт нь ханасан бөгөөд одоогийнхоос нэмэгдүүлэх боломж бага гэж судлаачид тэмдэглэж байна.
Тэгвэл манай улс нүүрсний нийлүүлэлтээ одоогийнхоос хоёр дахин өсгөх ч боломж бий. Тиймээс угтан ирж буй таатай үеийг алдалгүй барьж авах хэрэгтэй юм. Үүний тулд нүүрсний нэг цонхны бодлого хэрэгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хилийн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг хийх ажил их байна.
Тухайлбал, төмөр зам тавьснаар тээвэрлэлтийн зардал тн тутамд 10 ам.доллароор багасна. Гашуунсухайт Ганцмодны боомтын нэвтрүүлэх чадвар жилд 15 орчим сая тн байдаг. Төмөр замтай болбол хоёр дахин өсөж, 30 сая тн-д хүрэх юм. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлтэй нэг цонхоор харьцаж эхэллээ. Энэ мэтчилэн алдаагаа ухаарч, шинэ боломжоо чангахан атгах хэрэгтэй байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||