- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
З сая доллар завшсан нь тогтоогдсон Т.Ганболд Ш.Батхүү, Д.Сугар нартай хамтран Монгол Улсыг 10 сая долларын өрөнд оруулав
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр өгсөн
хэргүүдээс онцлох 15 хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас
хэрэгсэхгүй болгосон нь улсад онц их хэмжээний хохирол учруулаад байна
гэсэн мессэж сүүлийн үед яригдах боллоо.
Эдгээр 15 хэргийг нэгдүгээрт Дархан төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн захирал
асан, өдгөө "Алтан Дотрнод Монгол" компанийн захирлаар ажиллаж буй
Т.Ганболдын хавтаст хэрэг нэгдүгээрт жагсаж байгаа аж.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь ганбөмбөлгийнхөө бэлцэцийг Эрдэнэт
үйлдвэр рүү шууд нийлүүлэх болзолтой атал өөрийн үеэл дүү Эрмүүний нэр
дээрх "Стантарт металс лимитэд” ХХК-тай гэрээ байгуулж, 20 мянган тонн
ганбөмбөлгийг уг компаниар Эрдэнэт үйлдвэр рүү дамжуулсан байна.
Ингэснээр 20 мянган тонн ганбөмбөлөг нийлүүлсэний зөрүү ашиг болох 3 сая
ам.долларыг Т.Ганболд завшсаныг АТГ-аас илрүүлж 2013 оны зургаадугаар
сарын 27-нд яллах дүгнэлт үйлдлүүлэхэр Нийслэлийн прокурорын газар руу
илгээсэн ч Нийслэлийн прокорын хяналтын прокурор Алимаа хэргийг
хэрэгсэхгүй болгожээ.
Т.Ганболд нь энхүү хэргийг үйлдэхдээ үйлдвэрийнхээ дотоод дүрмийг зөрчөөд зогсохгүй ТУЗ-дөө ч мэдэгдээгүй байна.
Үүнээс гадна Т.Ганболд "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирлаар
ажиллаж байхдаа 133 сая төгрөгөөр хүнд даацын хуучин машинууд худалдан
авч улсад ихээхэн хохирол учруулсаныг АТГ илрүүлж, тогтоосон ч
Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Монголын
хууль хяналтын байгууллага авлигад идэгдсэнийг давхар илчилж өглөө.
Түүнчлэн сүүлийн үед асуудал үүсгээд буй Ш.Батхүү, Д.Сугар нарын хэрэг ч
Т.Ганболдыг улаан луйварчин болохыг харуулж байна. Тодруулбал "Жаст”
группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж
байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, "Дархан төмөрлөгийн
үйлдвэр” ТӨХК-ний захирлаар ажиллаж байсан Т.Ганболд нар хуйвилдан
ихээхэн хэмжээний мөнгө идсэн хэрэг мандаасан нь илэрсэн юм.
"Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас "Жаст” ХХК нь их хэмжээний
цувимал бүтээгдэхүүн худалдан авах хуурамч гэрээ байгуулан, баталгаа
гаргуулж уг гэрээгээрээ Америкийн "HSBC” банкнаас 10 сая долларын
хөрөнгө босгож Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар дамжуулан авч залилсан,
мөнгө угаасан хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас илрүүлэн
шалгаж байгаа аж.
Уг хуурамч гэрээг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар
баталгаажуулан гарын үсэг зурж, Төмөрлөгийн үйлдвэрийн дэд захирал
Р.Уламбадрах, "Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү нар гэрээг байгуулсан
байна.
Мэдээж Т.Ганболд дэд захирлынхаа гарын үсэг зураад явуулсан гэрээг огт
мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Ярилцаж зөвшилцөөд зөвшөөрөл огосон учраас
Р.Уламбадрах гэгч нь гэрээнд гарын үсэг зурсан болов уу.
Ингэхдээ 40.000 /дөчин мянга/ тонн ган бөмбөлгийг 1 тонныг нь 795.000
төгрөгөөр нийт 31.800.000.000 /гучин нэгэн тэрбум найман зуун сая/
төгрөгөөр худалдан авах үнийн дүнтгэйгээр гэрээг байгуулсан байна. Гэвч
гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн
нэг жил ажиллаж байж хийх бүтээгдэхүүн бөгөөд 2009 онд хаягдал төмөр
байхгүй байсан учир үйлдвэр ажиллагаагүй юм.
Тэгтэл 2009 оны 07 сарын 10-ны өдөр "Дархан төмөрлөгийн үйлдвэр”
ТӨХК-ийн ам.долларын дансанд Америкийн "HSBC” банкнаас 10 сая ам.доллар
гэрээний урьдчилгаа төлбөр” гэсэн утгатайгаар шилжиж орж ирсэн бөгөөд
тухайн өдрөө уг мөнгийг "Жаст” групп ХХК-ний данс руу буцаан шилжүүлж
гаргаж авсан байдаг байна.
Уг хэрэгт Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад дараах
нөхцөл байдлууд тогтоогдож тэдний хуурамч луйврын ажил нь нотлогдож
байгаа юм байна.
1. "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, "Жаст” группийн хооронд байгуулсан гэрээ нь Төмөрлөгийн үйлдвэрийн архивт байдаггүй,
2. "Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гэрээний бүртгэлийн дэвтэрт
бүртгэхдээ "ЖАСТ” групп нэрээр биш "Эрдэнэт УБҮ” гэсэн нэрээр
бүртгэгдсэн,
3. Тус гэрээний дагуу цувимал бүтээгдэхүүн худалдаж авалт, нийлүүлэлт хийгдээгүй
4. 10 сая доллар шилжиж орж ирсэн өдөр нь "Жаст” групп руу буцааж шилжүүлсэн
5. "Жаст” групп, "Дархан төмөрлөг ТӨХК”-иудын байгуулсан гэрээнээс өөр ТӨХ-ны дарга Д.Сугараар батлуулсан гэрээ байдаггүй.
7. Гэрээнд заагдсан цувимал бүтээгдэхүүний хэмжээ нь Төмөрлөгийн
үйлдвэрийн 1 жил ажиллаж хийх бүтээгдэхүүн бөгөөд 2009 онд хаягдал төмөр
байхгүй байсан учир үйлдвэр ажиллагаагүй зэрэг байдлууд баримтаар
тогтоогдоод байгаа юм байна.
Тэгэхээр Ш.Батхүү, Д.Сугар, Т.Ганболд нарын уршигаар Монгол Улс
Америкийн "HSBC” банканд 10 сая ам.долларын өртэй болж хоцорчээ. Ашгийг
нь мэдээж Т.Ганболд, Д.Сугар, Ш.Батхүү нар хувааж хүртсэн байж таарна
шүү дээ. Ийм ноцтой гэмт хэрэгтэнг Монголын хуулийн байгууллага хэдий
болтол зүгээр өнгөрүүлэх вэ. Хэдийгээр түүнийг баривчилсан, баривчлаагүй
гэх шум гадуур нисч эхэлсэн ч Т.Ганболдыг энэ удаа тавиад явуулчихвал
Монголын хуулийн байгууллагад итгэхээ больцгооё.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||