- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төлбөрийн тэнцлийн эерэг дохио
Уламжлалт бус мөнгөний бодлогоос татгалзаж байгаагаа зарласан Монголбанк энэ оны гуравдугаар улирлын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг олон нийтэд ил болгов. Төлбөрийн тэнцэл нь эдийн засгийн ерөнхий төлөв байдал, хандлагыг харуулдаг. Үүнийг эдийн засгийн гадаад бодлогын "хуудас” гэж зарим эдийн засагч онцолж ирсэн. Уг статистик "нэгтгэл”- ээс эдийн засагтай холбоотой чухал болгоныг багцлан харах бололцоотой. Тоймлон хэлбэл, эдийн засаг агшсан хэвээр.
Эдийн засгийн гадаад тэнцлийг илэрхийлэгч уг үзүүлэлтээс урсгал тэнцлийг онцолж байна. Урсгал тэнцэл энэ оны гуравдугаар улиралд 176.4 сая ам.долларын алдагдалтай гарав. Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 46 хувиар буюу 151.2 сая ам.доллараар буурсан дүн. Үүнийг эерэг үзүүлэлт гэж төв банкнаас онцолж байна. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд урсгал тэнцлийн өндөр алдагдал буурч байгаа нь энэ. Төлбөрийн тэнцэл оны эцэст ашигтай гарахад урсгал тэнцэл чухал үүрэгтэй байх нь дамжиггүй. Тиймээс гол найдвар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал.
Урсгал тэнцлийн алдагдал буурсан ч хөрөнгө, санхүүгийн тэнцэл сайжирсангүй
Урсгал тэнцэл эерэг утгатай гарахад орлогын дансны алдагдал голлох үүрэг гүйцэтгэсээр байгааг дуулгая. Тодруулбал, орлогын дансны алдагдал 36 хувиар буюу 271.2 сая ам.доллараар гуравдугаар улиралд буурчээ. Энэ нь хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэж, гадагш төлж буй ногдол ашиг, зээлийн хүүгийн төлбөр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсантай холбоотой аж. Төлбөрийн тэнцэл эерэг гарахад урсгал тэнцлийн алдагдал буурч байгаа нь сайн мэдээний нэг. Урсгал тэнцлийн алдагдал энэ оны эхний хасагт хоёр дахин буурсан. Тэгвэл гуравдугаар улиралд алдагдлын хэмжээ даруй 271.2 ам.доллараар багасчээ. Эдийн засагт ирж буй урсгалын тэнцлийн дарамт суларч байгааг дээрх тоон үзүүлэлтээс анзаарсан байх.
Бараа, үйлчилгээний дансны хувьд ашгийн хэмжээ өнгөрсөн оноос 60 хувиар буюу 189.3 сая ам.доллараар буурсан байна. Энэ нь томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад улсаас авч буй бизнесийн зөвлөх болон санхүүгийн техникийн бусад үйлчилгээний төлбөр өссөнтэй холбоотой аж. Мөн төгрөгтэй харьцах ам.долларын ханш даруй 24 орчим хувиар чангарсан нь хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүлж байгааг үгүйсгэхгүй.
Урсгал тэнцлийн алдагдал гэдэг нь энгийн үгээр манайхны гадаадад гаргаж худалддаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос гаднаас авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийг хассан цэвэр дүн. Тоймлон хэлбэл, бид юуг бүтээж, валютын ямар орлого олов, юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт хасах утгатай байна гэдэг нь бидний олж байгаа валютын орлого нь бидний гадагш нь төлдөг валютын хаана ч хүрдэггүй гэсэн үг.
Хөрөнгө болон санхүүгийн тэнцэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар 177.9 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар буюу 132.7 сая ам.доллараар буурсан үзүүлэлт. Хөрөнгө оруулалт буурсаар байгаа нь энэ байдалд түлхүү нөлөөлсөн байна.
Эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлт гэж тодотгодог төлбөрийн тэнцэл энэ оны эцэст эерэг утгатай гарах хүлээлттэй байгаа. Гэхдээ урсгал тэнцлийн алдагдал буурах хандлагатай ч алдагдлын хэмжээ өндөр хэвээр байгаа нь сорилт. Экспорт буурсан ч импорт илүү хурдтай агшиж байгаа нь урсгал тэнцэл эерэг гарахад нөлөөлж буй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаар Засгийн газар төлөвлөн ажиллаж байгаа.
Гадаад худалдаа ашигтай гарч байгаа нь төлбөрийн тэнцэл ашигтай гарах дохио
Энэ дагуу цөөнгүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зэхэж байна. Үүний дүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал агших боломжтойг төв банкнаас онцолж буй. Төсөв болон төлбөрийн тэнцэл алдагдалтай үед инфляци өсөх эрсдэлтэй. Мөн ханш суларч, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг улам хүчтэй болгодог талаар 2017 оны мөнгөний бодлогод дурджээ. Манай улсын хувьд төгрөгийн ханш уналт хамгийн хүчтэй мэдрэгдэж байгаа.
Төсвийн алдагдлыг цаашид бууруулах замаар урсгал тэнцлийн алдагдлыг зогсоох нь эдийн засагт ирж буй дарамтыг сааруулах үүд. Тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төсвийн сахилга батыг сайжруулах нь алдагдалтай байгаа төлбөрийн тэнцэл эрүүлжих гарц аж. Энэ оны эхний 10 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар буюу 595.4 сая ам.доллараар буурсан байна.
Тодруулбал, экспорт 5.1 хувиар буюу 200.5 сая ам.доллараар, импорт 12.5 хувиар буюу 394.9 сая ам.доллараар буурсан нь дээрх байдалд нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 957.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 194.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Гадаад худалдаа ашигтай гарч байгаа нь төлбөрийн тэнцэл ашигтай гарах дохио аж. Үүнээс гадна "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт идэвхжиж байгаа нь хөрөнгө оруулалт нэмэгдэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх нь.
Б.Баяртогтох

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||