- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлож эхэллээ
-Ирэх сард тонн нүүрсийг 50 ам.доллараар худалдана-
Б.БИЛГҮҮН
"Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлож, нүүрсний үнээ өсгөлөө” гэж "Эрдэнэс Тавантолгой” компани өчигдөр мэдээллээ. Тус компани энэ жил Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлоогүй бөгөөд зүүн уурхайгаас нүүрс олборлож, түүгээрээ "Чалко” болон "TTJVCo” компанийн өрийг бэлэн бусаар төлж байсан юм.
Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон "Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсний ордоос олборлогч Хятадын "TTJVCo” компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний үнийг нэмэгдүүлэх зорилгоор дахин хэлэлцээ хийж, Цанхийн баруун уурхайгаас ирэх сард борлуулах нэг тонн нүүрсний үнийг 50 ам.доллар байхаар тооцсон юм байна.
Өчигдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрс 40 ам.доллар байсан бөгөөд ирэх оны Монгол Улсын төсөвт коксжих нүүрсний үнэ 52 ам.доллар, боловсруулаагүй нүүрсний үнийг 32 ам.доллар байхаар төсөөлсөн. Харин "Эрдэнэс Тавантолгой” компани ирэх оны нэгдүгээр улиралд нэг тонн нүүрсээ 60 орчим ам.доллараар борлуулахаар тооцсон байна.
Энэ тооцоог 2017 оны I улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан тооцсон төсөөллөөр гаргасан юм байна.
"ЭсЖиЭс”, "Хишиг Арвин”, "Моннис” зэрэг уул уурхайн томоохон олборлогч компаниуд Цанхийн баруун уурхайгаас олборлогчоор ажиллах бөгөөд "Хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлох болно” гэж "Эрдэнэс Тавантолгой” компани мэдэгдэж байна. Мөн 2017 онд Тавантолгойн ордын Цанхийн зүүн болон баруун уурхайд олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар ирэх оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, "Чалко” болон "TTJVCo” компанийн өр төлбөрийг барагдуулж дуусна гэлээ. Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлож эхэлснээр Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болгон, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих төсөөлөл байгаа юм байна.
"Эрдэнэс Тавантолгой”-н өр ба борлуулалт
Тавантолгойн ордоос "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи Ресурс”, орон нутгийн "Тавантолгой” гэсэн гурван компани нүүрс олборлож, бүтээгдэхүүнээ БНХАУ-руу экспортолдог. "Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрснийхээ 35 хувийг Хятадын "Чалко” компанийн өрөнд, 65 хувийг нь олборлогч компани болох Хятадын "TTJVCo” компанийн ажил гүйцэтгэсэн төлбөрт бэлэн бусаар төлж байгаа юм.
Дотоодын нүүрс олон улсын зах зээлд ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс өрсөлдөх чадвар сул, үнэ ханш доогуур байгаад Засгийн газар анхаарал хандуулж "нэг цонхны экспорт” хийхийг шаардаж байгаа ч "Чалко” компанийн гэрээгээр Тавантолгойн Цанхийн зүүн уурхайгаас борлуулж байгаа нүүрсний үнийг зах зээлийн жишигт хүргэн огцом өсгөх боломжгүй байдаг. Энэ гэрээ болон нүүрсээ уурхайн амнаас борлуулж байгаа, угаагаад цааш нь худалдах ойрын боломж байхгүй зэргээс үүдэн Тавантолгойн нүүрс 24 орчим ам.доллар байхад дэлхийн зах зээлд нэг тонн нүүрсний үнэ 200 орчим ам.долларт хүрч байсан удаа бий. Гэхдээ нүүрсний үнийг тогтоохдоо "Эрдэнэс Тавантолгой” компани нь Хятадын "Чалко” болон "TTJVCo” компанитай байгуулсан гэрээний дагуу буюу:
1. "CR China Coking Coal Price Index” (60%)
2. "MB Steel First HCC Index” "CFR China” (20%),
3. "Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price” (10%)
4. "IHS McCloskey China Domestic Coking Coal FOR Gujiao” (10%) гэсэн дөрвөн үнийн жигнэсэн дунджаар тооцдог аргачлалын үнийг тогтоодог.
Үүгээр тооцвол, энэ оны дөрөвдүгээр улирлын нэг тонн нүүрсний үнэ 32.9 ам.доллар болж өссөн байгаа юм. Гэхдээ ирэх онд нүүрсний үнэ 44-50 ам.доллар болж өсөх хандлага болоод олборлолтын тооцоог үзвэл 2017 онд "Чалко” компанийн өрийг бүрэн дарах боломжтой гэсэн тооцоог "Эрдэнэс Тавантолгой” гаргажээ. Тухайлбал, "Чалко”-гийн нийт өрийн үлдэгдэл 88 сая ам.доллар нүүрсний үнийн өсөлтөөс шалтгаалан энэ оны сүүлээр 70 орчим сая ам.долларт хүрсэн. Зүүн уурхайд 8.7 сая тонн, баруун уурхайд 4 сая тонн, нийт 12.7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн нь график дагуу байвал ирэх оны гуравдугаар улирал гэхэд Цанхийн зүүн уурхайн олборлолтоор "Чалко” компанийн өр бүрэн дарагдах боломжтой юм.
"Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос хойш Цанхийн Зүүн, Баруун уурхайгаас нийт 22.2 сая тонн нүүрс олборлож, 20 сая дахь тонн нүүрсээ өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр экспортолсон байдаг. Гэхдээ энэ онд зөвхөн зүүн уурхайгаас нүүрс олборлосон юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос 2016 оны гуравдугаар улирлын байдлаар улсын төсөвт 220.1 тэрбум, орон нутагт 17.9 тэрбум, нийт 238 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлжээ.
Эх сурвалж: www.assa.mn
Цанхийн баруун уурхайгаас нүүрс олборлож эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани