Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн хэн нь хэн бэ

 “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн хэн нь хэн бэ

Төрийн өмчийн бод­лого зохицуулалтын дарга Ц.Ням-Осор өчиг­дөр мэдээлэл хийж "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаж даргаа сонгон ажилдаа орсон талаар мэдээлэл хийлээ.  "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч Зас­гийн газар ТУЗ-ийн ги­шүүдээр У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл нарыг томилоод байсан бол 49 хувийг нь эзэмшигч "Монгол зэс" корпорац Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг томилжээ. ТУЗ-ийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байлгах тухай ярьж байсан ч эцэстээ ийнхүү долоон хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогт­жээ. Шинээр бүрдсэн ТУЗ анхны хурлаа хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнг даргаараа сонгосон байна. Харин үйлдвэрийн даргын томилгоогоо хэлэлцээгүй гэд­гийг Төрийн өмчийн бод­лого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор онцол­лоо. ТУЗ-ийн даргаа томилсноос гадна дүрмээ баталжээ. 

"Монгол зэс” корпорац ТУЗ-ийн дарга болон үйлд­вэрийн даргыг хоёр талаас хоёр хоёр жилийн хугацаатай томилох санал гаргасан байна. Гэвч уг саналыг нь 51 хувийг эзэмшигч тал хүлээж аваагүй бө­гөөд дөрөв дөрвөн жилийн хугацаатайгаар Засгийн газар санал болгон томилуулдаг бай­хаар дүрмээ баталжээ. Компанийн тухай хуулийн дагуу үйлдвэрийн захирал нь ТУЗ-ийн гишүүдийнхээ 66-гаас дээш хувийн саналаар сонгогдох ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар  хэ­нийг  томилуулахаа ший­дэх ч цөөнхийн төлөөл­лийн дэмжлэгийг заавал хүлээж байж томилогдох юм байна. ТУЗ-ийн баталсан дүрмийн дагуу "Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ Аудит, Нэр дэвшүүлэх, Цалин, урам­шууллын гэсэн гурван хороотой байх аж. Уг гурван хорооны Аудит, Нэр дэвшүүлэх гэсэн хоёр хорооны даргыг "Монгол зэс" корпорац, Цалин, урамшууллын хорооны даргыг Засгийн газар томилж байхаар болжээ.
"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдээр томи­­логдсон хүмүүсийг танил­цуулъя.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн


ТУЗ-ийн дарга У.Бямба­сүрэн нь одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байгаа юм. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Итали улсын Бокконийн их сургуулийг тус тус төгсчээ. Мөн БНСУ, Их Британид менежмент, Малайзад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэр­гэжил дээшлүүлж байжээ. Багш мэргэжилтэй бөгөөд бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж. Ажил­ласан байдлын тухайд 1994-1997 онд "Монгол даатгал” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар мэргэжилтэн, ме­нежер, 1999-2004 онд "Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист залуу­­чуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийг­мийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд "Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. 2015 оноос хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдтолоо МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын зөв­лөхөөр ажиллаж байв.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал


Хариуцсан ажлынхаа чиг үүргийн дагуу "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүү­нээр томи­логдсон дараа­гийн хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тө­рийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал. Тэрээр 1996 онд нийс­лэлийн нэгдүгээр дунд сургууль, 2003 онд ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бө­гөөд бизнесийн ухааны магистр зэрэгтэй юм байна. Мөн 2010 онд Синга­пурын "Ли Куань Ю” институтэд төрийн захиргааны удирдлагын чиглэлээр мэргэш­жээ. Г.Нандинжаргал нь 2003 оноос хойш төрийн албанд ажиллажээ. Тодруулбал, 2003-2010 онд Монгол банкны Мөн­гө­ний бодлого судалгааны га­зарт эдийн засагч, 2010-2013 онд нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2013 онд нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газ­рын орлогч дарга, 2013-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2015 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бод­логын хэрэгжилтийнг зохи­цуулах газрын дарга, 2015-2016 онд "Эрдэнэс Монгол” ком­п­анийн дэд захирлын багт төслийн захирлын алба хашсан байна.


Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд


Засгийн газраас "Эр­дэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр то­ми­логд­сон дараагийн хүн бол Сан­гийн яам­ны Нягтлан бодох бүрт­­гэлийн газрын дарга Б.Доржсэмбэд. Өмнөх Засгийн газрын үед  байгуулагдсан хууль бусад тооцогдоод буй ТУЗ-д гишүүнээр томилогдоод байсан юм. Өөрөөр хэлбэл, түүнийг эрхэлж буй ажлынх нь үүрэг чиглэлийн дагуу ТУЗ-ийн ги­шүүнээр улираан томилсон нь энэ. Тэрээр Сангийн яаманд удаан ажиллаж байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн газрын даргаар ажиллахаасаа өмнө Нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орлогын хэлтэс, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Хөгж­лийн санхүүжилт, өрийн удирд­лагын газрын даргаар ажиллаж байжээ. Мөн өмнөх Засгийн газрын үед Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдах хорооны гишүүнээр ажиллаж байв. Одоо "Эрдэнэт” үйлдвэрээс гадна Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажилладаг юм.


УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл


Дээрх нэр бүхий гурван эрхэм одоо эрхэлж буй үндсэн ажлынхаа чиг үүргийн даргуу "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар томилогдсон бол УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлийг төрд удаан ажил­ласан туршлагыг нь үндэс­лэн томилсон гэхэд болно. Тэрээр УИХ-д зургаа дараалан сонгогдсон туршлагатай улс­төрч. Ийнхүү зур­гаан удаа тас­ралтгүй сонгогдохдоо Нийгмийн хамгаалал, хөдөл­мөрийн сайд, УИХ-ын даргаар ажилласан юм. Тэрээр 1941 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ховд айм­гийн Манхан суманд төрсөн. 1964 онд Эдийн засгийн дээд сургуулийг Худалдааны эдийн за­саг, технологи зохион байгуулалт мэргэжлээр, 1977 онд ОХУ-ын Москва хот Нийгмийн ухааны академид улс төрийн дээд боловсрол эзэмшсэн. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ 28 жил төрийн болон улс төрийн албан тушаал ха­шиж байжээ. Тодруулбал, 1964-1968 онд Ховд аймгийн Ху­далдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, 1968-1970 онд Ховд аймгийн МАХН-ын хо­роонд улс төр, гэгээрлийн ка­бинетэд эрхлэгч, лектор, 1970-1972 онд Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1972-1975 онд МХЗЭ-ийн Төв хороо­ны эвлэлийн байгуул­лагын хэлт­сийн эрх­лэгч, 1977-1984 онд МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, 1984-1990 онд МАХН-ын Төв хороонд зохион бай­­гуулагч, группын ахлагч,  1990-1992 онд Завхан аймгийн МАХН-ын хороо­ны нэгдүгээр на­рийн бич­гийн даргаар ажил­ласан байна.


"Эрдэнэс-оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд


"Эрдэнэс-Оюутолгой” ком­панийн гүйцэтгэх за­хир­­лын ажлаа өгөөд удаагүй байсан Да.Ганболдод "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчид санал тавьж ТУЗ-ийн даргаар томи­­лоод байв. Гэвч энэ­хүү шийдвэрийг нь Засгийн газар хүчингүй болгосон юм. Улмаар "Монгол зэс” кор­порац Да.Ганболдыг ТУЗ-ийн гишүүнээр ажиллуулахаар шийдвэрлэжээ. Түүний төр, хувийн хэвшилд ажилласан туршлага, Оюу­толгой хэмээх томоо­хон төслийн удирд­лагын багт ажиллаж байсан зэрэг нь ТУЗ-ийн гишүүнээр сонгох шалтгаан болсон биз ээ. 
Тэрээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Шадар сайд, нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг томоохон албан тушаал хашиж байсан юм.


Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон


"Монгол зэс" корпорац "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа Худалдаа хөгжлийн банк­наас санхүүжилт ав­сан байдаг. Тиймээс тус банкны гүйцэтгэх захи­рал О.Орхонг ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. О.Орхон 1993 онд ОХУ-ын Ярославль хотын есдүгээр дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж банкны эдийн засагч, санхүүч мэргэжил эзэмшсэн нэгэн. 
Мөн 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд Банк санхүү­гийн бизнесийн удирд­лагын магистр цол хамгаалжээ. Түүнийг банк, санхүү, бизнесийн сал­барт 17 жил ажиллаж буй туршлагатай банкир гэж салбарынхан нь үнэлдэг бөгөөд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захир­лаас гадна "Ти Ди Би капитал” болон "Ти Ди Би Лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014 оноос Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрээр өмнө нь Мянганы сорилтын санд санхүүгийн зөвлөх, Улаанбаатар хо­тын банкинд гүйцэтгэх захирал, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн, Эдийн зас­гийн хөгжлийн сай­дын зөвлөх, Худалдаа хөгж­­лийн банкны гүйцэт­гэх захир­лын тэргүүн ор­логчоор ажиллаж байжээ.


"Монгол зэс” корпорацийн  ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар


"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дараагийн ги­шүүн нь "Монголын зэс” корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар юм. Түүний тухай мэдээлэл тун ховор ажээ. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоо­той асуудал олны анхаарлын төвд орсны дараа хэвлэлд ярилц­лага өгснөөс нь хойш л түүнийг олон нийт таньдаг болсон гэхэд болно.   

 

Эх сурвалж: "Ардын эрх" сонин


“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн хэн нь хэн бэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани