Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэн биднийг хамгийн сайн судалсан бэ?

 
 
Монголчууд бидний түүх соёл, улс төр, эдийн засаг, газар нутаг, байгалийн нөхцөл,  нөөц баялаг, сэтгэл зүй, аж ахуй зэргийг биднээс илүү судалж таньсан улс орнууд нэг бус байна цаана чинь. Тэдгээрийн хувьд ийнхүү судлахын стратеги, тактикийн ач холбогдол, үр ашиг, ирээдүйн үр дагаврын тухайд эчнээ асуудал. Харин хэн ямар үүднээс хэрхэн судалсан талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах юм. Уламжлалаараа хоёр хөршөөсөө эхлэе.

Хятадууд (Тайванийг багтаагаад)

Биднийг бараг өөрөөсөө илүү мэддэг угсаатан бол хятадууд. Нүүдэлчид гэж хэн болох, хэрхэн амьдарч, тэмцэж ирсэн түүх, тэдний соёл, аж амьдралын талаар өөрсдөө болон Монгол угсаантны бүтээсэн эрт оройн түүх соёлын олон мянган бичмэл болон биет эх сурвалж, дурсгалуудыг хадгалж ирсэн төдийгүй энэхүү угсаатантай хэрхэн харьцаж, учраа олж амьдрах аргыг үеийн үедээ зааж, өвлүүлж ирсэн юм.  

Тэд биднийг бүх талаас нь мэднэ. Түүх соёл, улс төр эдийн засаг, хэл бичиг, байгаль цаг уурын, газар зүйн онцлог, аж ахуйн хэвшил, ухамсар, зан авир, угсаатны бүрдэл, уламжлал зан заншил, үнэт зүйл, төрийн бодлого. Үүний тулд зүгээр ажиглах, таамаглах төдийгээр үл хязгаарлан, үе үеийн нүүдэлчдийн нутаг руу өөрийн шинжээч, тагнуул туршуулуудаа илгээн өөрсдөд хэрэгтэй бүхий л мэдээ баримтыг хангалттай цуглуулсан. 
 
Ерөнхийгөөс аваад нарийвчласан  мэдээллийн маш баялаг сантай. Төр улсын мандал буурлын мөчлөг, амьтан ургамлын аймаг, байгалийн нөөц, тогтоц, зөвхөн монгол оронд гардаг хүн малын өвчин хууч, түүний тархац, дэгдэлтийн мөчлөг, эдгээх эм тан, дом эмчилгээ, хүн амын өсөлтийн үечлэл, аль нутагт ямар рашаан устай, тэдгээрийн нөлөө чанарыг таньж, газрын доорх хийгээд дээрх баялгийг хаана ямар хэмжээтэй байгааг мэдэж, оккулист чанар, далд авъяас чадвар хэнд өвлөгдөн эсвэл удамшин үлдэж байгааг гадарлаж, хэн нь монгол эсвэл эрлийзжсэнийг нэг бүрчлэн ялгаж чадна. 
 
Тэд бидний өмнөөс хэн гэж банди мундаг бөх болохыг мэдэж, ямар морь наадамд түрүүлэхийг сорьж, аль газар өнтэй өвөлжихийг хэлж, хаана хот суурингаа босговол сайныг зааж өгч байсан.  
 
Тэд монголчуудыг судлах өөрийн арга зүйг зөвхөн бидэнд зориулан тусад нь боловсруулсан. Ийнхүү судлахын тулд барууны шинжлэх ухааны арга зүй энэ тэр бараг хамаагүй. Гэхдээ орчин үед технологийн дэвшлийг өргөнөөр ашиглаж байгаа нь үнэн. Дорнын хүний нарийн няхуур, дотуур тамиртай ухаанаар бүгдийг шүүн тунгааж монгол хүний цаашид хийх алхам, монгол төрийн бодлогын ирээдүйн чиглэл, эмзэг сул талыг нэг бүрчлэн мэдэрдэг.  
 
Хятадууд судалгаагаа ямар ч цаг үе, нөхцөл байдал, эрсдлээс үл хамааран тасралтгүй хийж ирсэн бөгөөд албан ёсны болон албан бус хоёр замаар мэдээллээ цуглуулж ирсэн аж. (мэдээлэл цуглуулах төрийн болон хятадын уламжлалт мафийн сүлжээг хэлж байна) 

Оросууд

Монгол хэмээх угсаатныг судлах асуудалд Их Петрийн үеэс анх анхаарал хандуулж ялангуяа 19-р зууны эцсээс тэрхүү судалгаа маш эрчимжсэн. Түүнээс өмнө тийнхүү судлах бололцоо хийгээд чадвар ч байсангүй. Гэхдээ 100 гаруй жилийн хугацаанд биднийг нарийн нягт судалж амжсан нөхдүүдийн нэг. 
 
Хүн амын амьдралын хэвшил, геологи газар зүйн тогтоц, байгалийн баялаг, геополитикийн онцлог, хүн судлал, уламжлалт анагаах ухаан, угсаатны сэтгэл зүй, шашин шүтлэг, түүх, хэл соёл, археологи, цэрэг улс төрийн боломж нөхцлийн талаар хангалттай мэдээлэл цуглуулж амжсан. Ялангуяа ЗХУ байгуулагдснаас хойш судалгаа шинжилгээ, туршилт нь нэн эрчимжсэн төдийгүй үр  дүнтэйгээр ашиглаж ирсэн юм.
 
Бас л нарийвчласан олон мэдээллийг цуглуулсан улс даа. Ястан угсаатны соёл, уламжлал, нутгийн аялга, хүн малын халдварт өвчны гаралтын давтамж, байгалийн нөөц баялаг, тэдгээрийн төрөл хэмжээ, олборлох ашиглах бололцоо, дайн байлдааны үеийн байгалийн саад бэрхшээлүүдээс аваад ерөөс монгол угсаатны сэтгэл зүйн шинжилгээ, бие махбодийн онцлог, өвчин тэсвэрлэх чадвар, эдгэрэх хугацааг бараг ястан угсаатан бүрээр нь ангилан хангалттай сайн судалж амжсан. Монгол хүний оюун-сэтгэл зүйн болон биеийн чадвар бололцоо юун дээр сайн "ажиллаж" чаддагийг тэд биднээс илүү мэднэ. Монголын эрх баригчдын зан авирын онцлог, тэдгээрийн угсаа гарал, хэлхээ холбоо, давуу сул тал, хэн ямар үед яаж шийдвэр гаргах зан авиртай болохыг цаг үе бүрт судалж, зураглан гаргадаг. 

Дээрх 2 гүрэн тодорхой цаг үеүдэд бидний төрийн бодлогод хангалттай гар хөл дүрж, оролцож байсан тул улс төр, эдийн засгийн ил далд гэх бодлогыг нэг бүрчлэн уншиж чаддаг, өдгөө ч чадсаар л байна. Аль аль улсад нь монголыг судлах асуудлыг тусгайлан хариуцсан шинжлэх ухааны хэлтэс тасаг, тэнхим, хороо ажиллаж байдаг. Нэг нь бидний эртний буюу хуучин цагийн түүх нөгөө нь шинэ цагийн түүхийн маш олон нандин, цаашлаад бид өөрсдөө ч "мэдэж болохгүй" хар цагаан баримт сэлт, эх сурвалжийг хадгалж, холбогдох судалгаа шинжилгээг  хийж ирсэн. Одоохондоо энэ хоёр л Монголчууд бид өөрсдийнхөө талаар мэдүүштэй хангалттай их судалгааны бааз бүхий хамгийн гол хоёр орон юм. 
 
Америкчууд

20-р зууны эхээр Цагаан хэрмээс хойш оршигч нүүдэлчин угсаатан, тэдний газар нутгийн онцлогийн талаар судалгаагаа эхэлсэн боловч, улс төр, үзэл суртлын чиглэл, бололцоо нөхцлөөс шалтгаалан хагас зууны туршид үндсэндээ тасалдсан байна. Гэхдээ зайнаас судлан тандах ажлаа зогсоогоогүй. Хорьдугаар зууны сүүлээр монголын талаар судалгаагаа дахин эрчимжүүлж, манайд үүсгэсэн шашны өвөрмөц сүлжээ, технологийн өндөр дэвшилд тулгуурлан боломжийн баримт сэлт цуглуулж амжсан.
 
Америкчуудын хувьд шашны байгууллагаараа (тухайлбал, хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм зэрэг) дамжуулан орчин үеийн монголын хүн ам зүй, амжиргаа, ахуйн хэвшил, газар зүйн онцлог, зан заншил, үнэт зүйлийг үлэмж гадарлаж авсан. Бараг манай статистикийн байгууллагаас очиж монголын хүн амын бүртгэл авснаас шашны төвөөс очиж лавласан нь илүү бодиттой судалгаа хэлж өгнө.
 
Өнгөрсөн түүх соёл, угсаатны талаар судалгааг барууны эрдэмтдийн томоохон судалгаанаас дор нь хараад нэгтгээд мэдчихнэ. Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх төрийн болон төрийн бус хоёр сүлжээгээ уялдуулан нэн үр дүнтэй ажиллаж байдаг. Тэд монгол орныг ямар нөхцөлд, яаж "ашиглаж", хамтарч ажиллаж болох боломж нөөцийн талаар сүрхий дүн шинжилгээг тухай бүрд нь хийж чадна. Үүнээс илүү тэдэнд юу чухал байгаа аж...
 
Япончууд

Асуудалд нарийн няхуур, нухацтай ханддаг япончууд бусадтай харьцуулахад боломж нөхцлөөсөө шалтгаалан нилээн хожуу манайхыг судалж эхэлсэн ч үр дүн нь гологдохоогүй түвшинд очсон нөхдүүд. Өнгөрсөн зууны 80-аад оноос монголын нийгмийн дотоод өрнөл, соёл уламжлалын талаар биечлэн өөрсдийн ганц хоёр судлаачийн хүрээнд явуулж ирсэн судалгаагаа нийгэм нээлттэй болсон сүүлийн 20 жилд үлэмж эрчимжүүлсэн.
 
Тэд бидний өөрсдөө ч анзаарч байгаагүй буюу амжаагүй өвөрмөц олон асуудлуудыг нэг бүрчлэн судалж ирсэн нь сонирхол татдаг. Хөөмий, цуур, морин хуур, уртын дуу зэрэг урлагийн төрөл зэмсгийн хөгжил, дууны давтамж, тэдгээрийн хүний сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллөөс аваад зөвхөн монголд ургадаг ховор ургамал, шавьж, хөгцний хими, биологийн шинж чанар, ашиг тус, бүтээгдэхүүн гаргах боломж, уламжлалт ахуйн шинжтэй хэрэглэгдэхүүн эсгий, ноолуур, ноосон бүтээгдэхүүн, айраг тараг, адуу хонь, тарваганы мах, чацарганы тосны боловсролт, исгэлт, амталгаа, чанарын талаар нарийн судалгааг лабораторийн нөхцөлд нэг бүрчлэн судалсан. 

Тэдний түүх соёл, угсаатны бүрдэлт, нүүдэл суудлын мөчлөг, экологит нөлөөлөх нөлөөллийн талаар үлэмж өөр хандлагатай судалгаа хийдгийг бид анхааралтай сонсмоор санагддаг. Монгол угсаатны антропометрийн судалгаануудаас аваад сэтгэл зүйн нарийн процесс, түүний цаг уур, хүнс, ахуйн хэвшилтэй хэрхэн уялдах талаар боломжийн мэдээлэл судалгааны бааз үүсгэж чадсан. Цаашид ч монголын талаар судалгааны эрч далайц нь өснө үү гэхээс үл буурах өндөр хөгжилтэй орны нэг мөн. 

Европчууд

Герман, Франц, Их Британи, Унгар зэрэг Монгол судлал өндөр хөгжсөн. Гол төлөв их дээд сургуулиуд дээрээ төвлөрүүлэн соёл иргэншилд эзлэх байр суурь талаас нь дундад зууны болон шинэ үеийн түүхийн судалгааг нухацтай нь аргагүй хийж ирсэн орнууд үүнд багтана. Зарим судалгаагаа төв азийн бусад ард түмэн, улс орнуудтай хавсруулан судалдаг учир ерөнхий тойм шинж чанарыг агуулах нь бий. Гэхдээ монгол үндэстний талаар угсаатан зүй, түүх соёл, шашин, зан заншил, хүн судлалын арвин судалгааны баримт, дүгнэлтүүдтэй. Тэдгээрийн судалгааны шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ач холбогдол нь өндөр тул нээлттэй танилцах боломж хэн бүхэнд хангалттай олгогдсон (бид авч чадвал). Харин сүүлийн үед уламжлалт Монгол судлал нилээн хумигдаж, нэг хоёр томоохон судлаачийн нэр хүнд дээр оршин тогтнох хэмжээнд очих хүртлээ "доройтсон" тал бий. 
 
Бусад улсууд

Турк, БНСУ, Энэтхэг зэрэг улс төр, эдийн засаг, геополитик, соёл уламжлалын тодорхой эрх ашгаар холбогдож ирсэн орнуудын хувьд тус бүрийн хандлагаар бидний тухай боломжийн судалгаатай төдийгүй, өдгөө тэр хандлага нь улам бүр өсч байгаа. Ялангуяа энэ бүс нутагт хамтран ажиллах боломж нөхцлийн талаар байнгын эрэл хайгуул хийж эхэлсэн. 

Дээр тоочсон улс орнууд нь Монголыг судлах асуудалд идэвхтэй ханддаг гол орнууд бөгөөд түүнчлэн цаг хугацаа, орон зайн хязгаарлалттай, дам байдлаар судалгаа хийдэг болон хийхийг хүсдэг орнуудын тоо нэгээр тогтохгүй юм. Дашрамд хэлэхэд бусад улс орон, ард түмэн, өөр бүс нутгийн судалсан байдлаар нь тухайн улс орны хөгжлийг хэмжиж болох нь тодорхой. 

Харин бидний хувьд өөрсдийнхөө талаар нарийн ширийнийг няхуур сайн судалж шинжлэх шаардлагыг эхний ээлжинд тавьж улмаар улс орныхоо ирээдүйн хөгжлийн бодлого, үзэл баримтлалаа оновчтой гаргах нь өнөөгийн цаг үеийн нэн тэргүүний зорилго мөн. Үүний тулд дээр дурьдсан орнуудад Монгол залуучуудаа илгээж, бусдын нүдээр өөрийгөө "ажиглахад" анхаарлаа ихэд төвлөрүүлээсэй хэмээн санаа болох үүднээс бичиглэсэн болно.    
 
Улстөр судлаач Д.Мягмарсүрэн 
Хэн биднийг хамгийн сайн судалсан бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани