Хятадын хайгуулын баг Төвдийн далайн түвшнээс дээш 4500 метрийн өндөр газар 7000 метрийн гүний өрөмдлөг хийж байна. Эрдэмтдийн хэлж буйгаар, Түвдийн өндөрлөг нь дэлхий дээрх байгалийн хийн хайгуул хийгдээгүй үйлдсэн цорын ганц газар аж.
Мөн 7000 метрийн гүний өрөмдлөг хийх нь тус бүс нутгийн байгалийн баялгийн нөөцийг тодорхойлоход хангалттай гүн гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Түвдийн Чантаны өндөрлөг бүс нутгийг 10 тэрбум тонн нефтийн нөөцтэй гэж таамагладаг. Гэвч агаарын нөхцөл байдал, дэд бүтцийн асуудлаас болж тус бүс нутгийн ашигт малтмалын нөөцийг ашиглаж чадалгүй өдийг хүрчээ.
А.Цацралт
Эх сурвалж: Монцамэ