Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“MONGOLIA MINING 2014” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

“MONGOLIA MINING 2014” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭХЭД БЭЛЭН БОЛЛООДэлхийн технологи дэргэд ирлээ...

"MONGOLIA MINING 2014ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Энэ долоо хоногт Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэн Mongolia Mining 2014 олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээгдэх гэж байна. Үзэсгэлэн 2014 оны 4 сарын 10-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт Ухаа спортын ордонд болно.

Урьд урьдынхаас улам өргөжсөн Mongolia Mining 2014 үзэсгэлэнд 16 орны 120-иод компани оролцоно. Уламжлалт түнш орнууд болох БНХАУ, ОХУ, Автрали, АНУ, Герман, Турк, Польш, Япон, Казахстанаас гадна Их Британи, Итали, БНСУ, Словак, Сингапур зэрэг орнуудаас дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байна. Ийнхүү уул уурхайн салбарынхан сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан явахгүйгээр дэргэдээсээ техникийн хөгжлийн чиг хандлагыг олж мэдэн, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг Mongolia Mining 2014 олгож байна. Уул уурхайн салбарт бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн дотоодын хамгийн шилдэг ханган нийлүүлэгчид шинэ, онцлог бүтээгдэхүүнээ танилцуулна.

 

Mongolia Mining цувралын 4-дэх удаагийн арга хэмжээ болох энэ жилийн үзэсгэлэн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн салбараас гадна газрын тосны салбарыг хамран хийгдэж байгаа бөгөөд зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад чухал хэрэгтэй техник, тоног төхөөрөмжүүдийг ч дэлгэн харуулна. Mongolia Mining 2014 эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудад технологио шинэчлэн өрсөлдөх чадвараа сайжруулах, тоног төхөөрөөмжийн худалдаа эрхлэгч, дистрибьютерүүдэд шинэ нийлүүлэлгчидтэй хамтран ажиллах бизнесийн боломж олгоно.

 

Үзэсгэлэнгийн үеэр хурлын танхимд семинар, гадаад дотоодын оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт, уул уурхайн комданиудын төслийн танилцуулга хийгдэнэ. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газраас уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар ярилцлага хийнэ. Мөн Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Эрдэнэс МонголХХК болон Эрдэнэс Таван толгой ХХК, Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Багануур ХК, Шивээ Овоо ХК зэрэг томоохон уул уурхайн компаниуд оролцож, төсөл хөтөлбөр, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ.

Ийнхүү уурхай ба ханган нийлүүлэгч, олон улсын технологи ба дотоодын уул уурхай, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэн Mongolia Mining үзэсгэлэнгийн энэ удаагийн дугаар уул уурхайн салбарынхны хамгийн том цугларалт болно.

Зохион байгуулагчид Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн талаар мэдээллийг олон нийтэд тасралтгүй түгээж ирсэн бөгөөд үзэсгэлэндзочлох хүсэлтэй хүмүүсийг урьдчилан бүртгэсэн. Үзэсгэлэнг очиж үзэхээр 2000 гаруй мэргэжилтэн урьдчилан бүртгүүлсэн бөгөөд үзэсгэлэнгийн үеэр түүнээс хоёр дахин олон зочин үзнэ гэж тооцож байна. Үзэсгэлэн гаргагч болон зочдод зориулан Улаанбаатар, Баянгол, Рамада зочид буудлуудаас цаг тутам үнэгүй автобус (shuttle bus) –аар үйлчилнэ.

 

 

Mongolia Mining 2014 үзэсгэлэнд тавтай морилно уу.

 

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

 

ХӨТӨЛБӨР

  • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
  • НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА
  • УУЛ УУРХАЙН ФОРУМУУД
  • ХАМТЫН АЖИЛЛААГААНЫ УУЛЗАЛТУУД
  • ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

 

  • АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Өдөр

4 сарын 10, Пүрэв гариг

4 сарын 11, Баасан гариг

4 сарын 12, Бямба гариг

Үдээс өмнө

Үзэслэнгийн албан ёсны нээлтийн ажиллагаа

Үзэсгэлэнгийн танхимын тайзанд

10:00-10:30

Форум

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТӨРИЙН БОДЛОГО

Уул уурхайн яам

10:00-10:30

Хурлын танхимд

Форум

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ

Ашигт малтмалын газар

10:00-10:30

Уулзалтын өрөөнд

Хамтын ажиллагааны уулзалт

МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Уралмашзавод

Хурлын танхимд
11:00-15:00

Форум

ТОМООХОН УУРХАЙНУУД, ТӨСЛҮҮД:

Эрдэнэс Монгол ТӨК,

11:00-11:20

Эрдэнэс Таван толгой

11:20-11:50

Уулзалтын өрөөнд

АЛТНЫ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ

Алтны үйлдвэрлэгчдийн холбоо

10:30-11:00

Уулзалтын өрөөнд

Үдээс хойш

Хамтын ажиллагааны уулзалт

МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Уралмашзавод

Хурлын танхимд
11:00-15:00

Форум

ТОМООХОН УУРХАЙНУУД, ТӨСЛҮҮД:

Эрдэнэс Оюу Толгой ХХК

14:00-14:20

Оюу Толгой ХХК

14:20-14:40

Эрдэнэт УҮГ

14:40-15:00

Уулзалтын өрөөнд

Форум

УРАНЫ НӨӨЦ, ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ

Цөмийн энергийн газар

11:00-11:50

Уулзалтын өрөөнд

Хамтын ажиллагааны уулзалт

Уулзалт семинар

Их Британийн уул уурхайн нийлүүлэгчид (AMBEC)

Уулзалтын өрөөнд
15:15-16:00

Форум

ТОМООХОН УУРХАЙНУУД, ТӨСЛҮҮД:

Баганнуур ХК

15:20-15:40

Шивээ овоо ХК

15:40-16:00

Уулзалтын өрөөнд

Шагнал гардуулах ёслол

ҮЗЭСГЭЛЭН ГАРГАГЧИД БОЛОН ЗОЧДОД ШАГНАЛ, ДУРСГАЛ ГАРДУУЛАХ

14:00-14:30

Үзэсгэлэнгийн танхимд

Дээрх төлөвлөгөөт арга хэмжээнүүдээс гадна, үзэсгэлэнгийн гол танхим дахь тайзан дээрх дэлгэцээр ивээн тэтгэгчид, үзэсгэлэн гаргагчид болон бусад уул уурхайн ханган нийлүүлэгчдийн танилцуулга, сурталчилгаа явагдана.

  • НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

Хугацаа: 2014 оны 4 сарын 10-ны 10:00 цагт

Болох газар: Үзэсгэлэнгийн гол танхим (Буянт ухаа ордон)

Хөтөлбөр

 

10:00 – 10:05 Нээлтийн танилцуулга

10:05 – 10:10 Язгуур урлагийн тоглолт

Дэлхийд хосгүй морин хуур, хөөмийн аялгуу

10:10 – 10:12 Хүндэт зочдын танилцуулга

10:12 – 10:25 Уул уурхайн сайд Д. Ганхуяг мэндчилгээ дэвшүүлж үг хэлнэ

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч С. Дэмбэрэл мэндчилгээ дэшүүлж үг хэлнэ

Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Эрдэнэс МГЛ ХХК-ийн Гүйцэтгэх захирал О. Сайнбуян үг хэлнэ

Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн зохион байгуулах хороон дарга нээлтийн үг хэлнэ

10:22 – 10:25 Нээлтийн ажиллагаа

10:25– 10:30 Язгуур урлагийн тоглолт. Дэлхийд хосгүй уран нугаралтын үзүүлбэр

 

  • УУЛ УУРХАЙН ФОРУМУУД

Уул уурхайн салбарт төрөөс баримталж байгаа бодлого

Хэн: Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар

Хэзээ: 2014 оны 4 сарын 11-ны 10:00 – 10:30 цагт

Хаана: Хурлын танхимд

Оролцогчид (Ярих хүмүүс):

- Уул уурхайн яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч. Отгочулуу

- Ашигт малтмалын газрын дарга Г. Алтансүх

Ярилцах сэдэв:

- Монголын уул уурхайн салбарын талаархи төрийн бодлого

- Ашигт малтмалын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн талаар

- Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар

Монголын уул уурхайн томоохон компани, төсөл хөтөлбөрүүд

Хэн: Уул уурхайн томоохон компаниуд (Төрийн өмчит болон төрийн өмчийн хувьцаа бүхий)

Хэзээ: 2014 оны 4 сарын 11-ний 11:00 – 16:00 цагт

Хаана: Уулзалтын өрөөнд

Оролцогчид (яриа таниулга хийх):

- Монголын уул уурхайн томоохон компаниуд, түүний дотоо төрийн өмчит Эрдэнэс Монгол ТӨК, Эрдэнэс Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт УҮГ, Багануур ХК, Шивээ овоо ХК-ийн удирдлага, төлөөлөл

Ярилцах сэдэв:

- Энэхүү семинарт дээрх хөтөлбөрийн дагуу оролцох Монголын уул уурхайн томоохон компани тус бүр өөрийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар 25 минутын танилцуулга хийнэ.

Монголын уул уурхайн өнөөгийн байдал, хэтийн төлөв

Хэн: Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар

Хэзээ: 2014 оны 4 сарын 12-ны 10:00 – 10:30 цагт

Хаана: Хурлын танхимд

Оролцогчид (Ярих хүмүүс):

- Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б. Батхүү

- Ашигт малтмалын газрын орлогч дарга Д. Үүрийнтуяа

- Уул уурхайн хувийн хэвшлийн компанийн удирдлага

Ярилцах сэдэв:

- Монголын уул уурхайн хөгжлийн өнөөгийн байдлын талаар

- Эрдэс баялгийн нөөц, судалгааны талаар

Алтны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт

Хэн: Алт үйлдвэрлэгчдийн холбоо

Хэзээ: 2014 оны 4 сарын 12-ний 11:00 – 11:50 цагт

Хаана: Хурлын танхимд

Оролцогчид (яриа хийх):

- Алтны холбооны ажлын албаны дарга - С.Бүрэнтогтох

Ярилцах сэдэв:

- Адтны үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал

- Дэлхийн зах зээлийн үнэ

- Тулгамдаж байгаа асуудал

- Цаашдын зорилт

- Эргэлтийн хөрөнгийн зээлийн хэрэгцээний судалгаа

Ураны нөөц, хайгуул, олборлолт

Хэн: Цөмийн энергийн газар

Хэзээ: 2014 оны 4 сарын 12-ний 11:00 – 11:50 цагт

Хаана: Хурлын танхимд

Оролцогчид (яриа хийх):

- Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга Н. Тэгшбаяр

- Арева компанийн Монгол дахь төлөөлөгч

Ярилцах сэдэв:

- Монголын ураны нөөц, судлагдсан байдал, ураны хайгуул, олборлолт, цөмийн энергийн салбарт төрөөс баримталж буй бодлого, хайгуулын үйл ажиллагааны талаар ярина.

- Хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх боломж, хэтийн төлөв

 

  • ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТУУД

Уралмашзавод, ОХУ

Хэзээ: 2014 оны 4 сарын 10-ны 11:00 – 15:00 цагт

Хаана: Хурлын танхимд

ОХУ-ын Санкт Петербург хотод төвтэй дэлхийд алдартай хүнд машин механизмын Уралмашзавод Монголын уул уурхайн салбарт нийлүүлэх бүтээгдэхүүн, хэрэгжүүлэх төслийн танилцуулга хийнэ. Уралмашзавод үйлдвэр нь уул уурхай, металлурги, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт ашиглагддаг эксаватор, бутлуурын үйлдвэр, цементийн үйлдвэр, өрмийн машин, кран болон бусад олон төрлийн машин механизм үйлдвэрлэдэг.

Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбооны төлөөлөлийн уулзалт

Хэзээ: 2014 оны 4 сарын 11-ний 15:15 – 16:00 цагт

Хаана: Хурлын танхимд

Mongolia Mining 2014 үзэсгэлэнд Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбооны (ABMEC) гишүүн Joy Global, MMD Sizers, Friction Marketing Company, Reilloc Chain компаниуд оролцож байна. Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо нь олон улсын уул уурхайн салбарт үр ашигтай ажиллагаа, технологийн хөгжил, аюулгүйн ажиллагааны бүтээгдэхүүн нийлүүлэгч үйлдвэрлэгчдийн нэгдсэн байгууллага бөгөөд ИБУИВУлсын уул уурхайн ханган нийлүүлэгчдийг дэлхий дахины уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэхүү уулзалтыг Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал хатагтай Жэйн Исаакс удирдан явуулах бөгөөд оролцогчдын бүтээгдэхүүний талаар танидцуулга хийж, Монголын уул уурхайн салбарынхантай чөлөөт ярилцлага хийнэ.

  • Шагнал гардуулах ёслол

Хэзээ: 2014 оны 4 сарын 12-ны 14:00 – 14:40 цагт

Хаана: Үзэсгэлэнгийн гол танхимд

Энэ нь үзэсгэлэнгийн сүүлийн албан ёсны арга хэмжээ бөгөөд Mongolia Mining үзэсгэлэнгийн шилдэг үзэсгэлэн гаргагч, хамтран ажиллагсдад шагнал гардуулах, мөн азын сугалаа таарсан зочдод ивээн тэтгэгчийн шагнал гардуулах ёслол болно.


АВТОБУСНЫ ЦАГИЙН ХУВААРЬ

(2014 оны 4 сарын 10, 11, 12)

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ ОРОХ

Маршрут 1: Улаанбаатар зочид буудал Баянгол зочид буудал Үзэсгэлэн

 

Автобус хөдлөх цаг 1:

08:00 – Улаанбаатар зочид буудалд ирнэ

08:10 - Улаанбаатар зочид буудлаас хөдөлнө

08:15 – Баянгол зочид буудалд ирнэ

08:25 - Баянгол зочид буудлаас хөдөлнө

09:15 - Үзэсгэлэнгийн талбайд ирнэ

Автобус хөдлөх цаг 2:

09:30 – Баянгол зочид буудлаас хөдөлнө

Автобус хөдлөх цаг 3:

10:30 - Баянгол зочид буудлаас хөдөлнө

Автобус хөдлөх цаг 4:

11:30 - Баянгол зочид буудлаас хөдөлнө

Автобус хөдлөх цаг 5:

13:30 - Баянгол зочид буудлаас хөдөлнө

 

Маршрут 2: Ramada зочид буудал- Үзэсгэлэн

Автобус хөдлөх цаг 1:

08:00 – Ramada зочид буудалд ирнэ

08:10 - Ramada зочид буудлаас хөдөлнө

 

09:00 – Үзэсгэлэнгийн талбайд ирнэ

ХОТЫН ТӨВ ОРОХ

Маршрут 1: Үзэсгэлэн Баянгол зочид буудал

Автобус хөдлөх цаг 1:

12:00 – Баянгол зочид буудал руу хөдөлнө

Автобус хөдлөх цаг 2:

15:30 - Баянгол зочид буудал руу хөдөлнө

Автобус хөдлөх цаг 3:

17:30 - Баянгол зочид буудал руу хөдөлнө

Автобус хөдлөх цаг 4:

18:00 - Баянгол зочид буудал руу хөдөлнө

 

Маршрут 2: Үзэсгэлэн – Ramada зочид буудал

Автобус хөдлөх цаг 1:

17:30 – Ramada зочид буудал руу хөдөлнө

 


“MONGOLIA MINING 2014” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани