- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэт”-ийг удаа дараа самарсан Ч.Ганзоригийг эргүүлэн захирлаар томилох нь хэнд ашигтай вэ?
Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг түргэтгэх гэхээр эрх мэдэлтнүүдийн хооронд ойлголцол хэрэгтэй болоод байгаа нь нэгэнтээ тодорхой асуудал. Т.Бадамжунай, Г.Алтан гэхчлэн нөхдүүдийн нэрс тус албан тушаалд албан бусаар яригдсан. Гэхдээ Г.Алтангийн тухайд бол томилогдохгүй гэдэг нь Ц.Нямдоржийн байр сууриас харагдаж байгаа. Тэгвэл тус суудалд яригдаж байгаа бас нэг хүн бол ГОК-ийн захирал асан Ч.Ганзориг. Уг нь тэрбээр яах аргагүй л ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн билээ. Ямартаа л Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор үе үеийн удирдлагуудыг нь хуулийн байгууллагаас шалгах ёстой гэж О.Баасанхүү гишүүн хэлэхтэй зэрэгцэн хамгийн эхэнд нэр нь яригдсан хүн бол Ч.Ганзориг. Хэрэв экс удирдлагуудыг шалгах хэрэгтэй бол хамгийн түрүүнд түүнийг шалгах шаардлага гарах байх. Учир нь чамгүй их асуудал түүнд хамаатай. Ямартаа л баригдаж хоригдох дээрээ тулж байхав дээ.
Эрдэнэт үйлдвэрийн эсрэг шийдвэр Лондонгийн арбитр дээр гарч байгаа нь ч, явж явж энэ хүнийг удирдлагаар ажиллаж байсан он жилүүдтэй холбогдож таарна.
Түүнийг хорьж шалгаж эхлэхэд нөгөөх ган бөмбөлөгийн хэрэгтэй холбоотой талаар яригдаж байсан ч, эл асуудлаас илүүтэйгээр "Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан гэх мэдээллийг үйл явдлууд баталгаажуулж байсан юм.
Тэр үед "Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан тухай асуудлууд олны анхааралд байсан юм. Гол нь нөгөөх "Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад асуудал үүсгэх болчихоод байгаа талаарх мэдээллүүд бий. Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс манайд ирээд байгаа гэх мэдээлэл бий юм.
"Жаст” групп 2009-2010 оны хооронд "Английн "Стандарт” банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ "Эрдэнэт”-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа "Манай групп "Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 1997 оноос хойш найдвартай хамтарч ажилласан учраас баталгаа гаргаж өгсөн. Би 2008 оны үйл явдлыг ярьж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар баталгаа гаргаж өгөх боломжтой гэсэн цохолт хийж өгсөн. Олон жил хамтарч ажилласнаа бодоод "Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан. Үүнээс хойш "Стандарт” банк наас хэд хэдэн удаа зээл авсан. Бид сүүлд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай” хэмээн хэлсэн байдаг. Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ "Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, "Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж "Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед "Жаст” групп "Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч энэ компани оролцож байлаа. Тухайн үед "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм. Тэрхүү хүсэлтэд "Аж ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад "Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр "Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг "Жаст” групп зээлсэн юм. " гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм. Ер нь бол эндээс харахад Ч.Ганзориг захирал "Жаст” группийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, Д.Сугар болоод Оросын талын захирал хоёртоо хүсэлт тавьж, гүйсэн харагдаад байна. Хэрэв Д.Сугар л Ч.Ганзоригийгоо "жийж”, зориуд ийм зүйл яриагүй бол, яах аргагүй л "Жаст”-д том тус хүргэсэн хүн нь Ч.Ганзориг гэдгийг ойлгож болохоор байгаа юм. Тэрчлэн Д.Сугар дарга "…Энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож "Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.” хэмээн ярьснаас үзэхэд "Жаст”-ын балгаас болж хэдүүлээ дээлээ нөмрөхгүй шүү гэсэн сануулгыг ч дайж бас болох билээ.Мөн Ч.Ганзоригтой холбоотой нэг асуудал бол ТӨХ болон холбогдох албанаас "Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийхэд агуулахын үлдэгдэл, худалдан авалтад шахааны бизнес орсон нь илэрсэн гэж байгаа. Тодруулбал, 10 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий эргэлтгүй бараа, материалын хуримтлал үүссэн байсан нь илэрснийг Ч.Ганзоригт мөн хамаатуулсан гэх мэдээлэл байдаг юм.
С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн. Ямартаа л "Эрдэнэт” үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байдаг. Тэгвэл энэ удаа тэрбээр эргээд захирлаар ирэхийг санагалзаж байгаа бол, "ёстой уучлаарай” гэж хэлбэл таарна, түүнд.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||