- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
АРИЛЖААНЫ БАНКУУД АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ХӨӨРӨГДСӨН ҮҮ
Яст мэлхийн хурдтай байсан ам.доллар нэг л өдөр туулайн хурдтай болж даруй 200 төгрөгөөр нэмэгдэж орхисон. Ингэж нэмэгдээд бараг 10 хонож байгаа ч эргэж буурах төлөв ажиглагдахгүй байна. Тодруулбал энэ сарын 10-ны өдөр ам.долларын үнэ ганцхан цагийн дотор Төвбанкны нэрлэсэн ханшаас даруй 182 төгрөгөөр илүү буюу 2,610 төгрөгт хүртлээ огцом чангарсан нь эдийн засагт хүндхэн цохилт болсон. Тиймдээ ч эдийн засагч болон улстөрчид олон нийтийн сүлжээгээр өөрсдийнхөө байр суурь, үзэл бодлыг илэрхийлж, ам.доллар гэнэт өсөх болсон шалтгааныг тайлбарлах гэж хичээсэн ч одоо хэр нь хариулт олдоогүй. Харин үүнээс ганц дөхөм тайлбар нь арилжааны банкууд зохиомлоор валютын ханшийг хөөрөгдсөн байж болзошгүй гэх тайлбар байгаа юм.
Хэдийгээр энэхүү ханшийн өсөлтийг Монголбанкнаас "түр зуурын хөөсрөл, үзэгдэл" гэж тайлбарлаж байгаа ч зарим нэг нь банк, бүлэглэлийн хуйвалдаан ч гэж хардаж байна. Үүний гол шалтгаан нь, хоёр долоо хоногийн өмнө арилжааны банкууд ам.долларыг худалдаанд гаргаагүйтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд ам.долларын хомсдолд ороогүй хэр нь зориудаар гүйлгээнд гаргаагүй нь хиймэл хөөсрөлт, зохиомол эрэлтийг бий болгосон гэж үзэж байгаа аж.
Харин Сангийн яамнаас "Ам.долларын гэнэтийн өсөлтийг зогсоох боломжгүй байна" гэх тайлбарыг хэлж байгаа бол зарим парламентын гишүүн ам.долларын өсөлт энэ хэвээр үргэлжлэх аваас Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцохоос өөр замгүйг тодотгож байна.
Мөн гэнэт 200 орчим төгрөгөөр нэмэгдсэн энэ асуудлыг шалгах нь зүйтэй гэж үзэх гишүүд олон байгаа юм. Тухайлбал энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Ганцхан цагийн дотор 200 орчим төгрөгөөр нэмэгдсэн асуудлыг шалгах хэрэгтэй. Хэсэг бүлэг хүмүүс, банкууд зохиомлоор хомсдол үүсгэж үнэ өргөсөн байхыг үгүйсгэхгүй. Арилжааны банкууд ашгийн төлөө явдаг. Банк тэгж тоглолт хийсэн бол буруутгах аргагүй. Гэхдээ манай үндэсний банкууд эх оронч байх хэрэгтэй л дээ. Тэднийг ашигтай байх боломжийг Монголын төр хангалттай бий болгосон. Гадны банк орж ирнэ гэхээр Монголын банк дампуурна гээд эсэргүүцдэг. Өөрсдөө болохоор тэнгэрийн хүүтэй, эндээ даам гарчихсан. Хүүгийн өрсөлдөөнөөс айгаад Монголдоо хэдүүлхнээ хуйвалдаад гуравхан сая ард түмнээ мөлжөөд суух сонирхолтой болчихсон юм уу гэж хардаж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан "УИХ-ын сонгуулиас хойш шинэ Засгийн газар бүрэлдсэнийхээ дараа ойр ойрхон нэлээд хүчтэй мэдэгдлүүдийг хийсэн. Тодруулбал, Сангийн яамнаас эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэдэгдсэн нь зах зээлд нэгэн "шок”-ийг үүсгэсэн. Үүний улмаас ердөө долоо хоногийн дотор төгрөгийн ханш даруй 250 төгрөгөөр суларсан" хэмээн мэдэгдсэн байна.
Харин УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсандаа "Хэний, юуны нөлөөллөөр валютын ханш хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээн илэрхийлэв. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээллийнхээ үеэр "Арилжааны банкууд үгсэн хуйвалдах зүйл ажиглагддаг” гэж хэлж байсан. Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Арилжааны банкууд ам.доллараа зарахгүй байгаа нь хиймэл өсөлтийг бий болгосон” хэмээн тайлбарлажээ.
Ямартай ч өнгөрсөн долоо хоногт арилжааны банкуудыг хардсан энэ мэт асуудал нэлээд явсан. Тиймээс уг асуудлыг шалгаад үзэхэд буруудахгүй болов уу гэж харах хүн олон байна.
Б.Сансар
olloo.mn
АРИЛЖААНЫ БАНКУУД АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ХӨӨРӨГДСӨН ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани