- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эдийн засаг биш сэтгэлгээ дефлацид орсон
Макро эдийн засгийг, эдийн засгийн бус намын аргаар удирдахын хор хѳнѳѳл, уршгийг монголын ард түмэн бие сэтгэлээрээ амссаар нэгэн зууныг элээхэд дѳнгѳж тавхан жил үлджээ, тоймгүй урт хугацаа, дэндүү тэвчээрэтй ард түмэн! Ялангуяа сүүлийн 100 хоногт байдал улам дордов. Улс орноо, эдийн засгаа ѳѳд нь татна хэмээн ард түмний сонсголон дээр молиго ургуулан мѳнгѳѳр гарч ирсэн хэд нь яах учраа олохгүй будилж, талийгчийн ажил явдлаар ар гэрийнхэн нь...хэцүү л байна...гэж хэлдэг шиг юм яриад суух, тэр хооронд нийгмийн үнэт хүн-цаг хоосон урссаар удлаа. Эдийн засгийн А ч гүй зарим нэг балваанууд концепцигүй, онолын суурьгүй, сошиал мэдээллийн хэмжээний "том том" онол ярьж, эсвэл жирийн ардын үг дамжуулж банагтахыг харaад хариугүй үл тэвчсэн мэргэжилтнүүд, нийтлэлчид, амьд хүн тусгаад авмаар шинэ соргог санаанууд, гарц гаргаж хэлцгээж байна, улс тѳрийн үхдэл болчихсон хэд нь тоож анхаарч байгаа ч юм алга. Залуу эдийн засагчид ч хѳндлѳнгѳѳс хараад суугаагүй, үнэхээр авч үзмээр концепциуд гаргаж ирж байна, туршлагатай Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал,С. Дэмбэрэл...гээд эдийн засагчид ч ялгаагүй эмпирик тѳвшинд олон сайхан санаанууд хэлж байна, улс тѳрийн "боодог" болчихсон мэргэжлийн гэх Засгийн газар нь ямар ч цочрол алга даа. Миний ѳнцгѳѳс харахад...гэж дэмийрцгээнэ, ѳнцѳгдсѳн суудалтай гишүүд ямар их олон байнаа энэ парламентад.
Эдийн засагч С.Дэмбэрэлийн саналыг анхааралтай уншиж, хувийн интерпретацын хэмжээнд задлан шинжилгээ хийлээ. http://sonin.mn/news/politics-economy/71154
Эдийн засагч, концепцын багцанд шууд оруулчихаж болохоор олон сайхан санаанууд дэвшүүлсэн байгаатай санал нэгдэж байна! Үүн дотроос 2 зүйлийг онцгойлж, хувийн санаа бодлыг хавчуулан бичил нийтлэл тэрлэлээ, уцаар бухимдал эмоци үнэртэж магадгүй шүү, угаас нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа.
1. Санхүүгийн хүртээмжийн тухайд. Баялгийн тэгш хуваарилалт гэж улс тѳрчдийн зүгээс, алсуур бѳѳрѳнхийлсэн аястай тунхагийн чанартай юм ярьснаас санхүүгээ хүртээмжтэй болгоёо гээд шууд арга хэмжээ, ажил ярих нь хамаагүй дээр, асуудлын тавилт ч оновчтой болсон байна. Санхүүгийн хүртээмж гэхээр, жаахан нѳѳц байдаг юм бол тэрийгээ үйлдвэрлэл эрхлэх, ашиг олох сонирхолтой ѲРХИЙН ЖИЖИГ ҮЙЛДВЭРЛЭГЧ нарт түлхүү хүртээх гэсэн үг байх. Хүртээмжийн механизм нь тун энгийн, ердѳѳ арилжааны банкуудын зээлийн хүүг эрс бууруулахад л чиглэгдэх ёстой. Зээлийн хүүг тушаалаар, хуулиар, шийдвэрээр, тулган шаардалтаар намсгах гэж оролдоод бүтэхгүй л дээ. Тэрний оронд гаднаас, тухайлвал европоос соёлтой банк түргэн оруулж ирэх хэрэгтэй юм. Энэ бол гагцхүү зээлийн хүүгийн тухай асуудал биш ээ! Соёлтой банк гэсний учир нь, үйлдвэрлэлийг дэмжсэн, түншээ тэтгэсэн санхүүгийн шинэ технологи банктайгаа цуг орж ирэх тухайд юм. Тухайлвал, REVOLVING CREDIT зээл гэхэд л европын ѳѳрийх нь ѳвѳрмѳц технологиуд байдаг. Жишээ нь, Австрийн Контокоррент гэхэд л найдвартай, сайн түншүүдийхээ дансанд хүүгүй нѳѳц хѳрѳнгѳ байрлуулдаг хэлбэр. Мѳнгѳний хэрэг гарлаа гэхэд зээл эрэх хэрэггүй гэсэн үг. Ѳѳр ч олон олон ашигтай хэлбэрүүд бий. Хамгийн сайн нь Австри, Линхтенштайн банкууд.
Монополь эрхтэй, ѳндѳр хүүтэй зээлдүүлэгчид ѳѳрсдѳѳ баяжиж, үйлдвэрлэлийг, ард түмнийг сѳхрүүлж байна, энийг зогсооход шийдэмгий зориг, бас ХУРД хэрэгтэй биш үү? Арилжааны банкуудын ашиг нь тоотой хэдэн улс тѳрчийн ашгийн сонирхолд нийцэж байгаа болохоос ард түмний нийтлэг эрх ашигтай бол зѳрчилдѳж байгаа шүү дээ. Бонд босгосон нэрээр арилжааны банканд мѳнгѳн хѳрѳнгѳ байрлуулж эргүүлдэг, нийгмийн даатгалаар тѳрд хадгалуулсан ард түмний хѳрѳнгѳѳр хүртэл бизнесс хийдэг санхүүгийн хирээс хэтэрсэн луйврыг одоо л зогсоохгүй бол хойч үе уйлах нѳхцѳл нэгэнт бүрэлдчихсэн байна. Гаднын банк орж ирсэн тохиолдолд зах зээлийн тѳлѳѳ эрүүл саруул ѳрсѳлдѳѳн үүсч, хэн менеджмент сайтай, чадвартай нь торойн үлдэнэ, гарч ирнэ гэсэн үг, эсрэгээр үндэсний банкуудаа сүйрүүлэх гээд байна гэсэн тархи угаалга бол дэмий хоосон баланч яриа. Монголд мидшоор юрисдикци бүс байгуулах асуудлыг ч судалж үзмээр санагдана.
2. Дефлацын тухайд. Эль нийтлэлийн гол контент агуулга бол ерѳѳсѳѳ энэ. Монголын эдийн засаг дефлацид орчихоод байгаа юмуу гэвэл огт үгүй, санхүүгийн хямралыг дефлациар тайлбарлах нь ѳрѳѳсгѳл хандлага, арилжааны банкуудад, валютийн ханшийн зѳрүүгээр ашиг олоход нь туслах гэсэн субьектив санаа. Шуудхан хэлэхэд долларын ханшийг зохиомлоор ѳсгѳх аятайхан нѳхцлийг май гээд ѳгчихѳж байна гэсэн үг. Бодит үнэнийг тайлбарласны тѳлѳѳ над руу элдвээр дайрна гэдгийг мэдэж байна, гэхдээ миний хэлээд байгаа үнэн бол эмпирик тѳвшингийн судалгаанд баттай суурилчихсан юм шүү гэдгийг бас хэлчихье!
УИХ-ын Чуулганы нээлтэн дээр, УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, монгол улсын эдийн засагт ДЕФЛАЦИ ( дефлаци гэдэг үгээ ч зѳв хэлээгүй, дифляц гээд байгаа харагдсан) нүүрлэсэн тухай тунхагласан. Энэ бол улс тѳрчдийн сүүлийн 20-иод жилийн туршид гаргасан бүдүүлэг алдааг бүрхэгдүүлэх санаагаар хийсэн тодорхой зорилготой, ямар ч агуулгагүй, хариуцлагагүй мэдэгдэл байсан. Монголын эдийн засаг дефлацид ороогүй, инфлаци л янз бүрийн тодорхой хэлбэрээр үргэлжилж байгаа шүү гэдгийг би сошиал талбараар дамжуулан тэр дор нь мэдэгдэж байсаан. Агфлаци, гиперинфлаци, дисинфлаци, стагфлаци, бифлаци, миксфлаци...гээд инфлацын олон хэлбэрүүд байдаг, ялгаагүй бүгд эдийн засаг, санхүүгийн депрессийн илрэлүүд. Монголын эдийн засаг дефлацид ороогүй, инфлаци үргэлжилсээр байна...гэсэн С.Дэмбэрэлийн томъёололтой бас санал нэг байна. Бүтээгдэхүүний үнэ унах ч гэдиймүү дефлацийн зарим нэг шинж тэмдэг гарч ирж байгааг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ энэ үзэгдлийг ДЕФЛАЦИ болчихлоо гэж мушгин тайлбарлаад арилжааны хэдэн банкаа баярлуулаад байх үндэслэл харагдахгүй байна. Дефлацийн шинжтэй хосолсон инфлацийг орчин үед БИФЛАЦИ, заримдаа миксфлаци гэж томьёолж байгаа. Эдийн засаг ямар ѳвчинд нэрвэгдчихээд байгааг зѳв оношлохгүйгээр ужиг ѳвчнѳѳс сална гэсэн санаа бодол, гагцхүү ѳвчтэй хүний толгой тархинд л буудаг байх. Махны үнэ унахаар л дефлацид орчихож байгаа юм биш, ХАА-н бүтээгдэхүүний үнэ уналтыг АГФЛАЦИ гэдэг, энэ нь гэхдээ эдийн засгийн суурь үзүүлэлт биш, зүгээр л үзэгдэл юм. Австрали, Канад, Герман, Шинэ Зеландиа... гээд ХАА-н индустри, агро ѳндѳр хѳгжчихсѳн орнуудад агфлацийн илрэл мэдэгдэхүйц байдаг, манайх шиг мах махан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн гарт ченжээр дамжин шууд очдог улс оронд эдийн засгийн хүчтэй нѳлѳѳлѳл бараг байхгүй, улс тѳрийн хүрээнд авч үзээд байх бодлогын чанартай асуудал биш, зүгээр л байгаа эрх зүйн орчноо чадварлаг ашиглаад ажлаа сайн хий л гэсэн дохио тѳдий юм.
Шуудхан хэлэхэд, Монгол улс дефлацид ороогүй, эдийн засагт дефлацийн аюул нүүрлээгүй, УИХ-ын дарга болон түүнийг сохроор дагагчид худлаа хэлж байна, арьсаа хамгаалах, ѳнгѳрснѳѳ буруутгах арга хайж байна, арилжааны банкуудад ашиг хийх нѳхцѳл ѳгч байна гээд шуудхан хэлчихье! Дефлаци ( deflatio) гэдэг нь ҮНДЭСНИЙ ВАЛЮТЫН ҮНИЙН ХѲѲРѲГДѲЛ гэсэн агуулгатай нийгэм зүй, эдийн засгийн индекстерм ( түлхүүр утга). Гол шинж нь үндэсний валют буюу тѳгрѳг дийлдэхээ болин чангарч, гадаад валют буюу долларын ханш навсайтал унах үзэгдэл. Швейцарид ийм үзэгдэл болж байсныг эдийн засагчид мартаагүй байгаа. Монголд тийм юм болчихоод байгаа юмуу гэж асуух ч утгагүй. Тѳрийн мѳнгѳний бодлого дампуурч арилжааны банкууд галзуурч, улсын тѳв банкны хяналтнаас гарсан үед ДЕФЛАЦИ зарлах нь маш аюултай, мэргэжлийн бус үгэн үйлдэл. Санаатай, эсвэл санамсаргүйгээр арилжааны банкуудыг атгасан олигархиудын бэлдэж ѳгсѳн шипийг мэдлэггүйгээсээ болоод тэр чигт нь тунхаглачихсан...ийм л болчимгүй юм болох шиг боллоо. Эрүүл саруул улс оронд бол, макро эдийн засгийг бүхэлд нь доргиосон ийм мэдэгдэл хийсэн удирдагч сайн дураар огцордог л доо. Арилжааны банкууд, тэр болчимгүй тунхагийг нь уухайн тас шүүрч аваад конспираци (балиар хуйвалдаан) хийн долларын ханшийг зохиомлоор огцом ѳсгѳѳд ой тойнд оромгүй ашиг хийчхэж байна. Найман шаргын хэдэн ченж энд ямар ч падлийгүй шүү, тэд бол амь дүйсэн наймаа хийж яваа ард түмний л нэг аргаа ядсан хэсэг! Монгол улс, валютийн хувийн наймаа, ломбардыг хориглох, шахах соёл иргэншлийн тийм тѳвшинд хүрэх болоогүй байгаа. Санхүүгийн хямралд орчихсон үед эдийн засгийн диверсификацын хүрээнд тухайлвал, мѳрийтэй тоглоом, валютийн хувийн арилжаа, гудамжны жижиг наймаа, ломбард, эмсийн хүрээлэн, бичил уурхайчид, лам хувраг, бѳѳ мѳргѳл, далдыг харагчид...зэрэг олон зүйлд либерал хандаж нэг хэсэгтээ шахаж хавчилгүй чѳлѳѳтэй байлгах нь ашигтай, харин инээж байгаад татвараа олигтойхон авмаар!
Далд инфлаци.
Энэ бол эдийн засаг, санхүүгийн ѳвчин, ѳвчтэй тѳрийн тараасан ВИРУС, маш их халдвартай. Угаас инфлаци, ил ба далд гэсэн 2 агуулгаар явагдаж байдаг. Эндээс далд инфлаци нь нэн аюултай ѳвчин. Тодорхой улс тѳрчдийн ашгийн сонирхлоор тѳрийн мѳнгѳний бодлогыг дампууруулснаар үндэсний валютийн үнэ унаж, гадаад валютийн үнэ ханш хоног цагаар ѳсѳхийг ДАЛД ИНФЛАЦИ гэнэ. Далд инфлацийн үр хѳврѳлѳѳр үндэсний үйлдвэрлэл унаж, фирмүүд ялангуяа жижиг үйлдвэрлэлийн нэгжүүд мянга мянгаараа хаалгаа барина, ганзагын наймаанд мордоно. Хамгийн хорлонтой нь аж ахуй бизнесст итгэл алдарч гадагшаа бѳѳн бѳѳнѳѳрѳѳ дүрвэх урсгал бий болох үзэгдэл. Нэгэнт тѳгрѳгийн худалдан авах чадвар унаж байгаа болохоор эдийн засаг бүхэлдээ сүйрлийн ирмэгт очино. Одоо манайд яг л ийм процесс явагдаж байна. Далд инфлацийн угшил дандаа далд байдаг, валютийн нѳѳцгүй боллоо гэж зарлах, улсын нѳѳцѳд байх мѳнгѳн хѳрѳнгийг арилжааны банкуудад байрлуулж ашиг хийх, интервенцииг зогсоох эсвэл удаашруулах, арилжааны банкуудад тавих хяналтыг алдах, эсвэл тодорхой зорилгоор сулруулах...маш олон шалтгаантай. Тодорхой хязгаар дотор эргэж байх бодит хуультай мѳнгѳн капиталийн үүрэг функцид субьектив шалтгаанууд орчихоор улсын санхүү бүхэлдээ хямралд орчихож байна. Мэдээж гол эзэд нь нам дамжсан олигархи бүлэглэл. Иймэрхүү шалтгаантай далд хямралыг ГАЖ ( animal) ХЯМРАЛ гэдэг.
Санхүүгийн гаж (animalia) хямрал
Энэ бол улс тѳрчдийн сэтгэцийн ѳвчний үр хѳврѳл, СИНДРОМ юм. ГАЖ ХЯМРАЛ гэгчийн онолын үндэслэл, ѳрнѳлийн шинж тэмдэгийг америкийн эдийн засагч Норилл Rубини ( Nouriel Roubini) тодорхойлсон байдаг. ГАЖ ХЯМРАЛ гэгчийн гол шалтгааныг хѳрѳнгѳ оруулалтын мега тѳслүүдэд, улс тѳрчид хутгалдан, субьектив үйл ажиллагаа явуулсантай холбоотой гэж Австрийн эрдэмтэд үздэг. Аль нь ч байлаа ялгаагүй, монголд явагдаж байгаа гаж хямралын эх суурийг тавьсан, ѳдѳѳсѳн хѳгжүүлсэн гол эзэд нь ѳѳрсдѳѳ гаж донтонгууд, шуналын бирдүүд, нам дамжсан албан тушаалын хэнээтнүүд, албан тушаалаар ашиг хийгчид мѳѳн гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Тэдний балагийг энгийн иргэд нуруун дээрээ үүрч байгаа нь дэндүү шударга бус, бас л гаж, уруугаа харсан ( situs inversus) үзэгдэл юм. Нийгэмд үнэн юм бараг үлдсэнгүй. Хэрвээ сэтгэл, зүтгэл гаргадагсан бол хүндрэлээс гарах арга зам байгаа. Тѳрѳѳс, гаж донтонгуудыг цэвэрлээгүй бүх нѳхцѳлд тэр сайхан арга замууд биелэгдэх үндэслэл байхгүй.
Эдийн засагч социологич И.Цэрэнхүү
Эдийн засаг биш сэтгэлгээ дефлацид орсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани