- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Долларын эсрэг "РИО ТИНТО"-гийн ам таглах бэлэн хариулт
Оросын Авлигатай тэмцэх газрын дэд дарга Дмитрий Захарченко эрх мэдлээ хэтрүүлэн бусдаас их хэмжээний авлига авсандаа ял шийтгэл авах цаг ойрхон байна. Түүний ойр дотнын хүмүүсийг нэгжин шалгахад 120 сая ам.долларын хахуулийн мөнгө гарсан гэж байгаа. Тэгвэл үүнтэй улс орноо жишиж үзэх нь ээ, сонирхолтой харьцуулалт гарна. 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр багалсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний "төлөөсөнд” тэр үеийн Засгийн газар 250 сая ам.долларын урьдчилгаа авсан. ОХУ-ын нэг эрх мэдэлтний хураан цуглуулсан хахуулийн мөнгийг хоёр дахин үржүүлж, манай Засгийн газар ноогдол ашгаасаа зээлсэн гэж бодохоор инээд ч хүрэх шиг. Үүнийг нь нэр бүхий улстөрчид төрийн хахууль мэтээр тайлбарлах нь ч бий.
Хүндэрч буй эдийн засгаа аврах зорилгоор гэдэг үүднээс нь харвал өршөөж болно. Ямартай ч энэ бол манай эдийн засаг ямар жижигхэн бэ гэдгийн баталгаа.
Тэгвэл энэ долоо хоногг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүрэг биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Дашдоржид тавьсан асуулгын хариуг сонсож, хэлэлцүүлэг хийнэ. УИХ-ын чуулганаа өрнөх энэ хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд "Оюутолгой” ХХК-ийн орлого ашгийг Монголд төвлөрүүлж, эндээсээ тараан байршуулбал ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлах тухай ч ярих нь тодорхой. Яг энэ асуудлыг Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан хэд хэдэн удаа онцолсон нь саяхан. Ер нь бол УИХ-ын гишүүн болсноосоо хойш энэ асуудлыг чухалчлан онцолж буй. Тэгвэл бодит нөхцөл байдалд, тэр дундаа УИХ-ын гишүүдийн дээрх шаардлагад "Рио Тинто” группийн удирдлагууд ямар хариулт өгөх вэ.
Харамсалтай нь, энэ асуултын хариулт тэртээ 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах үед тодорхой болчихсон гэнэ. Учир нь, "Рио Тинто” групп "Монголын банк санхүүгийн нөхцөл байдал тогтворгүй, дүрмийн сан нь ердөө дөрвөн тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа тохиолдолд танай улсад орлогоо байршуулах нь зөвхөн бидэнд бус Монгол Улсад ч эрсдэлтэй” хэмээн хариулжээ.
Уг нь, тухайн үеийн Сангийн сайд Ц.Баярцогт энэ асуудлыг шахаж, зайлшгүй Монгол Улсад орлогоо байршуулах ёстой гэдэг тулгалтыг хийж байж. Үүнд нь "Рио Тинто” групп эхний ээлжинд "Нягталж үзье” хэмээх тайлбар хийж. Харин эцсийн хариултыг нь дээрх өгүүлбэрээр хийж. Нэгд тухайн үед манай арилжааны банкуудын дүрмийн сан дөрвөн тэрбум байсан. Дээр нь, тэр үед арилжааны банкууд эрсдэлд орж, хаалгаа барих үзэгдэл газар авсан. АНОД банк 2009 онд дампуурлаа зарлаж, "Монгол шуудан” банк "Хадгаламж" банктай нэгдэж, дангаараа үйл ажиллагаа явуулах боломжгүйгээ баталгаажуулсан. Үүнтэй залгаж "Зоос” банк хаалгаа барьсан. Их удалгүй "Хадгаламж" банкны санхүүгийн чадвар суларч, он дуусахтай зэрэгцэн асуудал үүсч эхэлсэн. "Рио Тинто” группийн хөрөнгө оруулагчид энэ бүхнийг анхааралтай ажиглах замаар Сангийн сайд асан Ц.Баярцогтын амыг таглачихсан байгаа юм.
Тэдний тайлбарыг илүү дэлгэрүүлбэл ‘Танай банкууд жижиг. 19 банкийн 3-4 нь энэ онд дампуурлаа зарлалаа. Төлбөрийн тэнцэл нь хамгийн ихдээ 500 сая ам.доллар байна. Хэрэв манай үйлдвэрлэл эхэлбэл 2-3 тэрбум ам.долларын борлуулалтыг хийх тооцоо бий. Яаж бид итгэж орлогоо байршуулах юм бэ. Тэр дундаа хэрэв танай эдийн засаг хямраад эхэлбэл манайх орлогоо татаж таарна. Тэр үед танай улсын банк санхүүгийн салбар, улмаар эдийн засаг тэр чигтээ хямарна. Бид зөвхөн өөрсдийн эрх ашгаа бус танай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг ч бодож байна. Төгрөгийн ханш навс унана” гэдэг хариулт өгч. Энэ талаар "Оюутолгой” компанийн гүйцэтгж захирал асан эдийн засагч А.Мөнхбатаас тодруулсан хэрэг. Түүний хувьд Монголд Оюутолгойн орд газар нээгдэхээс эхлээд Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хүртэл гүйцэтгэх захирлын алба хашсан. Иймд баталгаатай хариулт мөн эсэхийг өөрөөс нь тодруулсан ч болох биз. Улстөрчид болон эдийн засагчид сонирхож байгаа бол шүү дээ.
Гол нь, энэ бол тэр үеийн хариулт байлаа гэхэд нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа билээ. 24 цаг битгий хэл хоёрхон цагийн дотор ам.долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдэж, Монголбанк нэг хоногийн дараа 2720 төгрөгт хүрсэн ам.долларын ханшаа интервенц хийх замаар 2480-д хүргэж буулгасан. Ийм байхад УИХ-ын гишүүдийн "Рио Тинто” группээс Оюутолгойн ордоос олох ашиг орлогоо Монголд төвлөрүүлэхийг гуйгаад ч, шаардаад ч нэмэргүй болов уу. Өөрөөр хэлбэл зөвхөн поп улсгөрчид төдийгүй арилжааны банкуудын нөхцөл байдал өөрөө тэдний ийн чанга дуугарах шалтгаан болчихжээ, хөөрхий.
Тиймээс "Рио Тинго”-гийн давтан хэлэх топ хариултад бэлэн байцгаа, УИХ-ын гишүүд ээ. Хариулт нь тодорхой бодлогын хариуг өөрчлөхөөр улстөржиж суухаар бодит үр дүнг нь тооцоол. Эс бөгөөс "Рио Тинто”-гийн хариултад бүдэрч унах нүх нь бэлэн байгаа нь энэ ажээ.
Г.ОТТОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||