Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу II

 

Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу II

 

 Сентерра Гоулдын охин компани "Бороо Гоулд”  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь  их Таширын нурууг тавхан жилийн дотор ямар болгосон дүр төрх энэ.

Сүүлийн үед Ноён уулыг нинжа нар самарч байгаа тухай, мөн энэ уулын ашиглалт хамгаалалтыг Сентерра Гоулдад л өгөхгүй бол тэндхийн байгаль орчин болохоо байж байгаа талаар бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл  нэг команд авсан мэт шаагилдацгаах болов. Тэдний ярьж бичиж байгаагаар бол газар газрын ялангуяа орон нутгийн  нинжа энд тэндээс цуглачихаад   Ноён уулыг чухам нураах гээд байгаа юм байх өө. Нинжа нарын хүрз жоотуугаар ухаж онгичсон нүхнүүдийг хүчит техникээр зэвсэглэсэн Сентеррагийнхан ганцхан тэсэлгээгээр 20-30м нурааж орвонгоор нь эргүүлж чадна. Алтыг нь Канадууд хоёр гуравсан жилийн дотор ухаж авчихаад талийна, Ноён уулаас маань дээрх зураг дээрх шиг онгорхой хар нүх л үлдэнэ.

   Бор гөрөөс цахилсан, битүү хусан ойтой байсан энэ уулын оронд одоо Улаанбаатарын бүх хог, дээр нь ДЦС-уудын олон жил хуримтлагдсан үнсийг хийсэн ч дүүрэхээргүй том ангал нүх үүссэн байгаа. Канадууд манай төрөөс олгогдсон эрх мэдэлдээ дулдуйдан  энэ уулын хэвлийд байсан хэдэн тэрбум тонн алтны хүдрийг тэсэлж ухаж аваад үйлдвэр рүүгээ өдөр шөнөгүй зөөсөн. Тэнд чулуулгийг лаг шавар болтол нь тээрэмдэж, хэдэн мянган тонн цианид натри ашиглан алтыг нь угааж аваад  ус шавартай хаягдлыг Бороо голын ойролцоох хаягдлын далан руугаа урсгачихсан учраас энэ том нүхийг бөглөх ширхэг чулуу ч ууланд үлдээгүй.

  Олборлолт эхлэхээс өмнө маньдаа амалж андгайлж байснаараа энэ ангалаа  юугаар ч болов дүүргэж, нөхөн сэргээлт хийж, уулыг маань байснаар нь босгож өгчихөөд дараа нь өвөг дээдсийн маань ариун дагшин газар руу дайрвал яасийм гэж одоо тэднээс асуумаар байна. Богд уулнаас хэд дахин том, сүрлэг эртний тахилгатай Ноён уулыг маань сэглэж, дээрх маягаар сарны гадаргуу шиг болгохыг Монголчууд л лав зөвшөөрөхгүй нь лавтай. Их хурлын гишүүний нэр зүүсэн шуналтнууд яахаа харин өөрсдөө мэдтүгэй.  Ноён уулаа хамгаалах нийгмийн сүлжээгээр тархсан хөдөлгөөнд өнөөдрийн байдлаар гадаад дотоодод амьдардаг 70000 гаруй Монголчууд нэгдээд байгааг энэ ташрамд дуулгачихья.

  Одоогоос 100 жилийн өмнө буюу 1910-аад оны үед энэ хавьд алт олборлож эхэлсэн хятадуудыг чин ван Ханддорж тэргүүтэй ноёд, нутгийн ард олон хүчтэй эсэргүүцсэний дүнд  Манжийн засгийн газар гаргасан шийдвэрээ зогсоож, хятадуудыг Монгол нутгаас гаргаж байсныг буурал түүх мартаагүй байгаа.

  "Гацууртын ордыг ч ашиглана, Ноён уулыг ч хамгаална” гэж тэнэглэхээ ерөнхий сайд маань одоо больж үз. Уурхайнхны гарт уул ус өртөхөөрөө ямар болдгийг бүх нийтэд харуулж болох бэлэн  жишээ  болох "Бороо Гоулдынхны” сүйтгэсэн ихТаширын нуруу Улаанбаатар хотоос 130км, Дархан ордог төв засмалаас ердөө гуравхан км. Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс, оюутнууд, дунд сургуулийн хүүхэд багачууд, сэтгүүлчдийг тусгай аялал зохион байгуулан энд ирж үзэхийг би уриалж байна. Ноён уулыг ухуулна, баяжина гээд дэвхцээд байгаа орон нутгийн хурган дарга нарыг нэн түрүүний ээлжинд энэ аялдалд хамруулах ёстой.

   Миний бие "Хаан хорны аюул хаяанд чинь ирчихлээ хүмүүс ээ” http://www.sonin.mn/news/politics-economy/41407 Алт бидний ирээдүй мөн үү http://www.sonin.mn/news/politics-economy/41242,  "Ноён уулаа нурааж байгаль орчныг нь хордуулах уу” "Зууны мэдээ 2015-2-4 нийтлэлүүддээ энэ орчны байгаль орчны ноцтой асуудлуудыг хөндөн бичиж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Энэ нийтлэлүүдийг өгөх гэж хэд хэдэн газарт хандаж үзлээ. Харамсалтай нь Сентеррагийнхан манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг үдэж амжсан бололтой юм билээ.

  Дахин сануулахад хүнцэл буюу оросоор мышьяк бол химийн бодисынхоо хувьд Менделевийн үелэх системийн 33-т жагсдаг жирийн л нэг өргөн тархмал металлоид. Гэхдээ зарим бодистой урвалд орохоороо заналт зэвсэг болж хувирдаг шидлийн эд.  Хүнцэл бусад бодистой амархан урвалд ордог. Гурван валенттай хүнцэл нь таван валенттайгаасаа 50-60 дахин их хортой. Хүнцлийн хамгийн хортой  нэгдэл нь арсин буюу хүнцэлт ус төрөгчийн хий / AsH3/. Агаарт ердөө 0.05мг/л байхад л амьсгалаар дамжин биед оронгуутаа цусны улаан бөөмийг устгаснаар халуун цустай ямар ч амьтныг хагас цагийн  дотор  чадхийлгэнэ.  Хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас  1955 онд Японд 12000 гаруй хүүхэд хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байлаа.

 Тэгвэл бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг тариа, ногоог ургуулдаг тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт байдал одоо ямар байгааг та бүхэнд товчхон танилцуулъя.   

Баримт 1. Монгол улсын стандартаар 1кг хөрс, 1 л усанд хүнцэл 6мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 47000мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Энэ нь мөнгөний төлөө юугаа өгөхөөс ч буцахгүй болсон мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг /мина/ биш гэж үү. Одоо ашиглалт нь дууссан Сентерра Гоулдын охин компани болох Бороо Гоулдын уурхайн хаягдлын далангийн усан дахь  хүнцэл 2820мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрч байгаа нь стандартаас мөн 500-700 дахин их байна гэсэн үг.  Мөн Ноён уулаас эхтэй Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Гацууртын голын дагуух шороон ордыг "Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.

"Хүнцэл ихтэй учир уг голоос ууж болохгүй болсон. Гацууртын голын дагуу амьдардаг айлуудыг "Бороо Гоулд” компанийхан зөөврийн усаар хангаж байгаа” гэж "Сентерра Гоулд” компаний захирал ноён Казаков өөрөө ам алдсан удаатай. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь хэдэн зуун метр дэлбэлэн ухаж, үндсэн ордны хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Хүнцэл газрын гүнд байгалийн жамаараа оршиж байхдаа хэнд ч гэм хор учруулахааргүйгээр эрдэс  чулуулагтаа бэхлэгдсэн байдаг. Гагцхүү тэсэлж дэлбэлэн ухаж төнхөж газрын гадаргууд ил гаргаад ирэх юм бол нарны гэрлийн нөлөөгөөр агаар устай исэлдэж, уусамтгай, ууршимтгай нэгдэл болон хувирч байгаль орчин хүн амьтныг хордуулж эхэлдэгт асуудлын мөн чанар нь байгаа юм.

Баримт 2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Бороо Гоулдын алт угаах үйлдвэрийн хаягдлын далангийн доох нь орших Бороо голын ойролцоох гүний худгийн усанд хүнцлийн агууламж өндөр байгаа нь далангийн ус газрын гүн рүү нэвчсэн байх магадлалтай. Учир нь далангийн ус  хатаж ширгээд одоо лаг шавар болсон байна. Энэ том нуурын ус хоёрхон жилд ууршчихна гэдэгт хэн ч итгэхгүй. Хэрэв Сентера Гоулд компани Гацууртын ордыг ухаад эхлэх юм бол алттай хүдрийг ийш нь зөөн энэ үйлдвэрдээ тээрэмдэж угаана. Тэр үед  уурхайн хаягдлын далангийн бохир ус дахиад нэмэгдэнэ. Монгол орон бол газар хөдлөлийн идэвхтэй бүсд багтдаг. Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд 200-300 чичирхийлэл бүртгэгдэж байна. "Сентера Гоулдынхны” Ноён ууланд  хийх  асар хүчтэй тэсэлгээнүүд ч үүнд нөлөөлнө. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч хаягдлын хиймэл нуурын хэдэн сая тонн хүнцлээр бохирдсон ус доошоогоо алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

  Хоёр жишээ дурьдъя. 1992 онд АНУ-ын Коларадо мужид алт угааж байсан "Галактик Ресорс”  компаний уурхайн хаягдлын  далан сэтэрч, хорт хаягдал Аламос голд алдагдсанаас энэ голын амьд амьтан бүгд устаж үгүй болсон. Энэ бол Америкийн түүхэнд болсон экологийн хамгийн том сүйрэлд тооцогддог. Хорыг саармагжуулах ажилд АНУ-ын засгийн газар 160 сая ам. доллар зарсан бол тухайн үед энэ компанийг  эзэмшиж байсан, Монголчууд бидний   эртний танил "Айванху Майнзын” Роберт Фридланд ноён шүүхийн шийдвэрээр нутгийн иргэдэд 30 сая доллар нөхөн төлбөрт өгснөөр компани нь дампуурч байсан баримт бий. Мөн Канадын хөрөнгө оруулалтай "Габриел Ресорс" компани нь 2000 онд Румын улсад алт олборлож байх явцдаа ийм сүйрэл гаргасны улмаас их хэмжээний хорт хаягдал Дунай мөрөн рүү орж, голын дагуу амьдардаг хоёр сая хүний ундны усыг нилд нь бохирдуулсан юм. Бохирдлын онцгой бүсэд байсан бүх айл өрхийг нүүлгэн шилжүүлж голыг цэвэршүүлэхэд Европын холбооноос 15 жилийн хугацаанд гурван тэрбум гаруй доллар зарцуулах тооцоо гарч байлаа. Сүүлийн хорин жилд ийм маягийн сүйрэл дэлхийн улс орнуудад 30 гаруй удаа тохиогоод байна. Өвөг дээдсийн сануулснаар "Ниргэсэн хойно нь хашгирахгүйн” тулд муугаар бодоход байдал нэг иймэрхүү.

Баримт 3. ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг  бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, жилд 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ. Мөн Мандал сумын Хараа голын дагуух зарим гүний худгаас хүнцэл илэрсэн байгаа нь бидэнд өгч эхэлсэн сэрэмжлүүлэг.

   50 тн алтаа Канадуудаар угаалгасныхаа шанд ирэх арван жилд улс 200 сая долларын ашиг олно гээд ерөнхий сайд маань алгаа ташаад дэвхцээд байгаа бил үү. Тэгвэл Ноён уулыг дэлбэлэн үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд мөрөөрөө хэвтэж байсан хүнцэлтэй чулуулгууд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүснэ. Үүгээр бохирдсон жижиг гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн Монголчууд бидний ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.  Сүүлийн үед Байгаль нуурын ус эрчимтэй дундарч, бохирдож байгаа талаар Оросын хэвлэл мэдээллүүдэд их бичих боллоо. Энэ нуурын усны 50% нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийн цэвэр усны 20%-ийг агуулдаг Байгаль далай бидний буруутай үйл ажиллагааны улмаас хүнцлээр бохирдож эхэлсний  хариуцлагыг нь хэн үүрэхэв? 

  Ноён уулыг ухаж онгичиж онгон дагшин байгалийг нь сүйдлэн 50 тонн алтыг нь авч, 2 тэрбум долларын ашиг олно хэмээн тооцоод их хурлын нэр бүхий гишүүдийг лоббидсон Канадын "Сентерра Гоулд” компани уу? Монгол улсынхаа хуулийг уландаа гишгэчин  тэдэнд  Ноён уулыг дэлбэлж ухах зөвшөөрөл олгох гэж буй Улсын их хурал уу? Засгийн газар уу?  Ноён Ерөнхийлөгч үү? Эсвэл ийм явдал болж буйг харсаар дуугүй толгой дохин сууж буй Монголчууд бид бүгдээрээ юу? Бодох асуудлууд олон байна.

  Өнөөдрийн талхаа биш үр хүүхдийнхээ хойч ирээдүйг бодож алсын хараатай байцгаая.  Тавин тонн алтаа Канадуудад өгөөгүйгээсээ болж өлсөж үхэхдээ бид тулаагүй. Авч ашиглаж л чаддаг юм бол Оюутолгойн 1000 тн алт,  "Таван толгойн” тэрбум тэрбум тонн нүүрс дээр нь  талаар дүүрэн бэлчиж буй 50 сая толгой мал маань байна.

  "Сентерра Гоулд” компани нь манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг "Бороо”Гоулд компаниас гадна  Киргиз улсад 700 тонн алтны нөөцтэй "Кумтора” ордыг эзэмшдэг. Киргизийн прокурорын хүсэлтийн дагуу хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаад оргон зайлж, Интерполоор эрэн сурвалжилдаж байсан "Сентерра Гоулд” компанийн захирал асан Хоменюкийг өнгөрсөн зун Болгарын цагдаагийн газраас  баривчилжээ.  Энэ нь Сентерра Гоулд компанийн хувьд хүнд цохилт болсноос гадна манайхны хувьд ч бас сургамжтай үйл явдал боллоо.  Гацууртын ордыг олборлох эрхийг стратегийн ордод хамруулах замаар Сентерра Гоулдад олгох сонирхолтой  УИХ-ын нэр бүхий 15 гишүүнээс өгсүүлээд их хурлын дарга, ерөнхий сайд гээд дээдсийн хүрээлэнгийн олон эрхэм байгааг Монголын олон нийт зурагтаар харсан. Хэрэв Ноён уулын тэсэлж дэлбэлэн алт олборлолтыг ямар нэг аргаар эхлүүлэх юм уурхайнхны хоолойд яс тээглүүлсэн "урт нэртэй” гэгдэх хууль төдийгүй, Монгол улсын ойн хууль, усны хууль гээд олон хуулийг уландаа гишгэсэн увайгүй үйлдэл болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.            

Сентерра Гоулдынхны ухах гээд байгаа газар нь Ноён уулаас тэс өөр газар  байгаа юм шиг их хурлын дарга нь ерөнхий сайдтайгаа нийлээд түмний тархийг ичихгүй угаагаад байх юм. Газар дээр нь очоод үзээрэй.  Гацууртын ам бол Ноён уулыг тойрсон 20 гаруй амны хамгийн том нь. Зүйрлэбэл Нүхтийн аманд алт ухчихаад бид Цэцээ гүнээс 5 км зайтай учир Богд уулыг ухаагүй гээд мэлзээд байна гэсэн үг.  Хамгийн инээдтэй нь Засгийн гараас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэнд  ...алттай чулууг Гацууртын уурхайгаас Бороогийн үйлдвэр рүү зөөгөөд том даацын тэрэгнүүд өдөр шөнөгүй явахад жаахан тоос гарч магадгүй, бусад талаар байгаль орчинд нөлөөлөх ямар ч аюулгүй .. гэж айлдсан байх юм.  Яаж чадаж байна аа.

 Одоо тэнд тэнд бужигнаж байгаа  хэдэн нинжаг хөөгөөд зайлуулчих хүч өнөөгийн төрд үгүй гэж үү?   Харж хамгаалах нь бүү хэл харин Мандал сумын төвд засгийн газрын дэмжлэгтэй ХАМО хэмээх төслөөр оруулж ирсэн хоёр ч тээрмээр хууль бусаар хулгайлан зөөж ирсэн чулууг буталж, алтыг нь ялгаж өгч  үйлчилгээ үзүүлж байгаа нь тэр нинжа нарыг төрөөс дэмжэн Ноён уулаа сэглүүлэх бодлого явуулж байгаагийн бодит жишээ биш гэж үү? Өчигдөр ерөнхий сайд БОНХАЖ-ын сайдад Ноён уулыг хамгаалах үүрэг өгч харагдлаа. Энэ сайдад Ноён уулыг хамгаалах эрх мэдэл нь хүрэхгүй.

   Одоогоос арван жилийн өмнө 2006 онд Заамрын хөндийд бужигнаж байсан арван мянга гаруй нинжаг "Алтан Дорнод Монгол" компанийн босс Паущекийн захиалгаар Төв аймгийн цагдаа нар ганцхан шөнийн дотор тараан хөөж гаргачихаад цагдаагийн дарга нь алтан сэлэм гардаж байсныг би санаж байна.   

 Монгол ардын нэгэн сайхан үг байдаг. "Чонын амнаас гараад барын аманд орох”, эсвэл "чононд хонь хадгалуулах” гэх ч юмуу. Ийм л юм болох гээд байна уу даа гэх хар төрөх юм.  

 "Хүргэн хүү” кинон дээр "Хорин сайхан шарыг маань хоёрхон хулгана идчихнэ гэжүү” хэмээн Жамц баян гасалдаг даа. Тэгвэл 2000 жилийн турш тахиж хамгаалж ирсэн Ноён уулаа хоёр гуравхан жилийн дотор харийнхнаар  сүйтгүүлэх гэж үү?

  Гацаартын ордонд хүнцэл их байна, хордох юм байна гэж гадаад дотоодын эрдэмтэд төөрөлдөж, энэ нөхөр үүнийг нь өлгөж аваад түмний толгой эргүүлээд  байна гэж үзэж байгаа бол эндээс ялгарч байгаа хүнцлийн хэмжээг тогтоох, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаанд мэргэжлийн хяналт болон эрүүл мэндийн байгууллагуудыг яаралтай татан оролцуулж аюулгүй гэсэн баталгаа гаргуулал даа. Түүний дараагаар энэ ордоос олох ашиг орлогоо ярьцгаа. Эрх баригчид хэдхэн жилийн дотор улс орныг эдийн засгийн хувьд дампуурууллаа. Харин хэдэн ногооны золиосонд хүн амынхаа эрүүл мэндийг сүйрүүлэх алхам хийх эрх та хэдэд байхгүй шүү.

  Аль амбасын үеийн хэдэн булш бунхан хэнд хэрэгтэй юм гэж үзэж байгаа бол  тавьхан тонн алтных нь төлөө сүйтгэх гээд байгаа энэ ариун дагшин газар бол их зохиолч Д.Нацагдоржийн  "Миний нутаг” шүлэгт гардэг ...Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг.. билээ.

Уйлахад нулимс багадмаар үе ирж байна. Гэвч ухаарахад оройтоогүй цаг бидэнд бас байна шүү.

 

                       Ш.Пүрэвсүрэн 2015-10-22

Zuunii medee 2015-10-28 #216

Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу II
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани