- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний эсрэг дайныг зогсоох уу
Саудын Араб Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх асуудалд чармайлт гаргахаа мэдэгдэв.
Ноён Трамп АНУ-ыг уг хэлэлцээрээс гаргах алхам хийсэн ч ялгаагүй тус улс энэ гэрээг урагшлуулахад бэлэн байгаа ажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард бараг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гэрээг АНУ эсэргүүцвэл ганцаардах байдалд орж болохыг дэлхийн гол нефть экспортлогч энэ орны төлөөлөгч онцоллоо. Хятад зэрэг том эдийн засгууд уур амьсгалын гэрээ чухлыг зөвшөөрч байгаа юм.
Мороккогийн Маракеш хотод болж буй уур амьсгалын асуудлаар НҮБ-ын бага хурал дээр Саудын Арабын төлөөлөгч "АНУ уур амьсгалын үйл явцад маш чухал нөлөөтэй нь эргэлзээгүй. Гэвч үүний сацуу уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн асуудал гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Энэ үйл явцыг урагшлуулах ёстой. Хятадын тайлбар үүний жишээ мөн” гэж мэдэгдсэн байна. Маракешт ирсэн Хятадын төлөөлөгч ярихдаа Парисын тохиролцоог нийтээр дэмжих талаар тодорхой зөвшилцөлд хүрсэн. АНУ-ын байр суурь Хятадыг ногоон эдийн засаг руу шилжих алхмыг ухраахгүй гэсэн юм.
Нэрээ хэлэхийг хүсээгүй Саудын нэг төлөөлөгч ийм олон орон гэрээг батлахаар яарсан нь санаандгүй сайхан мэдээ болж, "бялууг чимлээ” хэмээн зүйрлэв. Тэрбээр цааш нь "АНУ-ын сонгуулиас харахад бялууг түргэн идэх хэрэгтэй боллоо.
Олборлох түлшээр баялаг Саудын Араб хүртэл өөрийн амлалтаас няцах бодолгүй байна” гэжээ.
Нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн тангараг өргөх ноён Трамп дэлхийн дулаарлын сэрэмжлүүлгийг АНУ-ын үйлдвэрлэгчдийг сулруулах гэсэн Хятадын "заль мэх” хэмээн нэрлэсэн юм. Түүний зөвлөхүүд Парисын гэрээнээс гарах арга замыг хэдийнэ сүвэгчилж эхэлснийг Reuters агентлаг саяхан мэдээлсэн. Шинэ Ерөнхийлөгч Байгаль хамгаалах агентлаг болон Парисын гэрээг хэлэлцэхэд оролцсон Төрийн департаментад ямар хүмүүс томилохоос олон зүйл шалтгаална.
Ноён Трамп Байгаль хамгаалах агентлагийн шилжилтийн багийн тэргүүнээр Мирон Эбелл гэх уур амьсгалын шинжлэх ухааныг үл ойшоогч хүнийг сонгож болзошгүй байгаа аж. Иймд ижил бодолтой хүмүүсээ агентлагтаа авч, олборлох түлшний салбарынхны найдварыг сэргээж магадгүй. Парисын тохиролцоо ёсоор дэлхийн дулаарлыг хазаарлахын тулд ногоон эрчим хүч рүү шилжинэ. Улмаар олборлодог түлшний эрин үе төгсөх боломжтой юм.
Саудын Араб эдийн засаг нь өргөжихийн хэрээр илүү тооны нарны хавтан суурилуулж, эрчим хүчний өөр эх үүсгэврийг ашиглах үүрэг хүлээсэн. Харин АНУ ирэх есөн жилд хүлэмжийн хийн ялгарлыг 2005 оны түвшингээс наад зах нь 26 хувь багасгах ёстой. Сонгуульд ялсныхаа дараа ноён Трамп олборлох түлшийг нэмэгдүүлэхээ дахин нотолсон агаад "Нүүрсэнд зарласан дайныг зогсооно” хэмээсэн нь Обамагийн уур амьсгалын талаарх төлөвлөгөөг хэрчиж магадгүй байна.
Гэвч Дэлхийн нүүрсний холбооны тэргүүн Бенжамин Спортон ийм алхам Америкийн нүүрсний салбарт тулгарсан бэрхшээлийг арилгах нь юу л бол гэж байна. Учир нь тус салбар үндсэндээ илүү хямд байгалийн хийтэй өрсөлдөж чадахгүй байгааг онцолжээ.
Тэрбээр Маракешт FT-ийн сурвалжлагчид ярихдаа "Нэлээд орон Парисын тохиролцоог дэмжиж байх шиг байна” хэмээв. Ноён Спортон цааш нь Трампын засаг захиргаа Обамагийнхаас илүүтэйгээр олон улсын нүүрсний төслийг санхүүжүүлэх нөхцөлийг хялбаршуулж магадгүй гэлээ. Тэрбээр Парисын гэрээг дэмжиж буйгаа илэрхийлээд олон оронд нүүрс шатаадаг илүү цэвэр станцууд барьж байгааг тэмдэглэв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Маракешийн уулзалт эхэлсний хоёр дахь өдөр тохиосон бөгөөд Парисын гэрээг хэрэгжүүлэх журмыг хэлэлцэж буй төлөөлөгчдийн сэтгэл зовнил үүсгэсэн юм. Уулзалтыг зохион байгуулагчид гэрээ хэвээр байгааг харуулах үүднээс баримт бичиг нийтлүүлж, уур амьсгалын алхмуудаа яаравчлахыг уриалав.
Гэвч уг алхмыг эхлүүлэхийн тулд баян орнуудаас ядуу улсууд руу олон тэрбум ам.доллар хандивлах ёстой учир бэрхшээл үүсэх төлөвтэй байна. Дээр нь Трамп НҮБ-ын уур амьсгалын хөтөлбөрт оруулдаг АНУ-ын санхүүжилтийг зогсоохоо амлаж байсан. Ийнхүү дэлхийн хамгийн баян орон авсан үүргээсээ ухарвал Парисын үйл явц цаашид хэрхэн үргэлжлэхийг таахад бэрх боллоо.
Пилита Кларк
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||