Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн том төслүүд Монгол Улсад юу үлдээв?

Уул уурхайн том төслүүд Монгол Улсад юу үлдээв?

 

Төсвийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. Төсөв бүрдүүлэхэд уул уурхайн салбар голлох байр суурь эзэлсэн хэвээр л байна. Нэг ёсондоо төсвийн амин тариа нь энэ салбар болсоор нэлээд олон жилийг үдлээ.

 

Байгалийн шавхагддаг нөөцийг ашиглаж байгаа энэ салбараас орсон орлогыг Монгол Улс хормойгоо нөхөх "стайл”-аар хэр удаан жил ашиглах вэ. 100, 150 жилийн дараа газрын доорх баялаг Монгол Улсыг ийм маягаар тэжээсээр байх уу.

 

Ийм асуулт яг одоо хариултаа эрэн, түүнд хариулах төр засгийнхан үл мэдэгч царайлан амлалтандаа хүлэгдэн гал алдахгүйг хичээн "сампин цохиж” сууна.

Байгалийн баялгаа ашиглаж байгаа улс оронд зайлшгүй хэрэгтэй зүйл бол засаглал бий болгох явдал. Шавхагддаг нөөц баялгийг ашиглаж гэмээнэ хэзээ хойно ч, баялаг нь дууссан ч ашиг нь ард түмэн, улс орноо тэжээж байдаг тогтолцоог бий болгохыг товчхоноор байгалийн баялгийн засаглал гэж үздэг ажээ. Тэгвэл энэ засаглал манай улсад бүрдсэн үү. Манай улсын уул уурхайн салбарын өмнө тулгамдаад байгаа гол асуудал бол энэ. Ховд, Увс, Дорнод, Баянхонгорт хаана ч бай, газрын доорх баялаг алт, зэс, нүүрс, жонш, газрын тосны хайгуул, олборлолт хийлээ гэхэд тухайн нутаг оронд юу үлдэх вэ, Монгол Улсад ямар хөрөнгө оруулалт болох вэ, тэр нь урт удаан жил үргэлжлэх үү, бидний үр хойч газар шорооныхоо баялгийн хувийг хүртэх үү. Ийм л асуулт нийт монголчуудын толгойны өвчин болсоор байгаа билээ. Үүнд хариулах товч хариулт бол байгалийн баялгийн засаглал манай улсад бий болсон эсэхийг л мэдэхэд болно.

 

Үүнийг мэдэхийн тулд Монгол Улсад хэрэгжиж буй стратегийн томоохон ордуудын төслийн жишээг авч үзье. Монголын саалийн үнээ "Оюутолгой”. Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, "Туркойз Хилл Ресурс” болон "Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл. Энэ ком­панийн хөрөнгө оруу­лал­тын ачаар 2011 онд гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хамгийн дээд цэг­тээ гэгддэг 17 хувьд хүр­сэн түүхтэй. Тэгвэл "Таван­толгой” коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх томоо­хон ордуудын нэгээр нэрлэсэн байдаг. Нөөцийн хувьд 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний нүүрс гэж үздэг. Тус ордыг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 4.2 сая тонн нүүрс экспортолсон бол энэ он гарсаар 4.5 сая тонн нүүрс экспортлоод байна.

 

Тэгвэл ашигт малт­ма­лын дараагийн томоохон төсөл болох газрын тос­ны тухайд онцлох орд бол Дорнод аймаг дахь Тосон уул XIX, Тамсаг XXI талбай. 2005 онд БНХАУ-ын төрийн  100 хувийн хөрөнгө оруулалт­тай  "Петрочайна  Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газраас Америкийн "Соко ин­тер­­нешнл” ком­панитай бай­­гуулсан бү­тээгдэхүүн ху­ваах гэрээ­­ний эрх үүргийг шил­жүүлэн авснаар Дорнод айм­гийн Матад, Халхгол сумдад газрын тос ол­бор­лох үйл ажиллагаа эх­лүүл­сэн билээ. "Соко интернешнл” компанийн үеэс буюу 1998 оноос хойш тус орд газраас дөр­­вөн сая орчим тонн газрын тос экспортолж, Монгол Улсын төсвийг бүр­дүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн есдүгээр сард тус компанид ажиллах үеэр мэдэгдэж байв. Энэ онд гэхэд нэг сая 300 мянган тонн түүхий тос олбор­лож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгааг ч дуулгасан.

 

Ямартаа  ч тэд Монгол Улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байна. Харин түүнийг нь манай төр засаг алсыг харсан, стратегийн төлөвлөлттэй үр ашигтай бүтээн байгуулалт болгож чадаж байгаа эсэхийг одоо харъя. Монголын хамгийн том зэс, алтны компани "Оюутолгой”, коксжих нүүрсээрээ дэлхийд тэргүүлж буй "Тавантолгой”, газрын тосны өмнөө барьдаг ганц "Петрочайна дачин тамсаг” компани Монголд юу үлдээв. Тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан, бараа ажил үйлчилгээ худалдан авсан, сургууль цэцэрлэг барихад хөрөнгө оруулсан гээд хийсэн ажлуудаа эдгээр компани уртаар дараалал үүсгэх байх. Гэхдээ энэ нь байгалийн баялгийн засаглал биш юм.

"Петрочайна дачин тамсаг” компани гэхэд Тосон уул XIX, Тамсаг XXI талбайн нөөцийг ашиглаад Монголоос гарсны дараа Дорнодоос газрын тос ашигласны үр шимийг Дорнодынхон хийгээд Монгол даяар дахиад хэдэн арван жил хүртэх боломжийг л хэлж буй юм.

 

Олон улсад уул уур­хайн салбараас олсон орлогоороо сан байгуулаад ирээдүйн үр шим болгон ард түмэндээ өгөөж өгдөг сонгодог жи­шээ үйлчилж байна. Норвеги, Азербайджан улс гэхэд газрын тосноос олсон ашгаараа тусгай сан байгуулсныг олон улсад онцолж байна. "Бороо гоулд” компани гэхэд Киргызэд том нуурын дэргэд алт олборлож буйгийнхаа хувьд тухайн бүсийг дэмжих санд орлогынхоо нэг хувийг төвлөрүүлдэг ажээ. Эдгээр нь тухайн байгалийн баялгийн нөөц шавхагдлаа гэхэд ард түмнээ үеийн үед тэжээх зөв засаг­лал бий болдгийн жишээ.

 

Монгол Улсад өнөөг хүртэл уул уурхайгаас олсон орлогоор бий болгосон үлгэр жишээ сан хөмрөг алга. Нам, хөдөлгөөний амлалтад дулдуйдаж эх орны хишиг гээчийг ард түмэнд өгөхөөр байгуулсан Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг нэрлэж болно. Харамсалтай нь энэ нь сайн жишээ болж чадалгүй, үхмэл байдалд ороод буй.

 

Өмнөговь, Дорноговь аймгийн албаны хүмүүс "Манай нутагт том орд илэрч газрын доорх баялгийг олон жил гадагшаа зөөлөө. Баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Нэг ордоос томоохон үр шим бий болсон байх ёстой. Гэвч алсыг харсан бодлого одоо хүртэл хэрэгжихгүй байна. Бид үүний горыг биеэрээ амсч байгаа хүмүүс. Цаашид энэ асуудалд анхаарлаа хандуулж, байгалийн баялгийн зөв засаглалыг бий болгох ёстой” хэмээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн саяхны нэгэн сургалтын үеэр онцолж байлаа.

Нээрээ л тэд уул уур­хайн хөлд хамгийн ихээр талхлагдаж буй бүс нутгийн ард иргэд. Баялгаа ашиглаж хөгждөг амлалт биеллээ олсон бол өнөөдөр тэд арай өөрийг хэлэх байсан биз ээ.

 

Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж эхэлсэн өнгөрсөн жилүүдэд доройтож мөхсөн газар шороо, ширгэсэн гол мөрөнтэй, авлигад идэгдсэн дарга даамлуудтай л үлджээ.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА


Уул уурхайн том төслүүд Монгол Улсад юу үлдээв?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани