- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОХУ-ЫН САЙД ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИВЧЛАГДЖЭЭ
ОХУ-ын Мөрдөх товчоо төрийн мэдэлд байсан газрын тосны компанийн хувьцаа худалдсан хэргийг шалгаж эхэлжээ. Улмаар уг хэрэгт холбогдуулан тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев их хэмжээний авлига авсан хэрэгт нэр холбогдон баривчлагдлаа. Тодруулбал, Улюкаевыг төрийн мэдлийн Башнефть компанийн хувьцааг худалдах гэрээг үзэглэх үед газрын тосны Роснефть компаниас хоёр сая ам.долларын авлига авсан гэх үндэслэлээр буруутган саатуулсан байна.
Мөрдөх товчооны албан ёсны мэдээллээр эрхэм сайд энэ сарын 14-нд "Носнефть” компанийн албаны төлөөлөгчөөс их хэмжээний бэлэн мөнгөний авлига авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх. Тэрбээр Засгийн газрын чухал гишүүдийн нэг бөгөөд томоохон эдийн засгийн хэлэлцээрүүдийг хариуцан ажилладаг юм. Энэ долоо хоногийн сүүлээр гэхэд, Өмнөд Америкийн Перуд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр Японы төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын хооронд хийгдэх гэрээний талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байжээ. Гэсэн ч, чуулга уулзалтаас өмнө Алексей Улюкаев баривчлагдсанаар гэрээ хэлэлцээр удаашрах вий гэдэгт япончууд санаа зовниж эхэлсэн байна.
Хуучин Зөвлөлт холбоот улс задран унасан 1991 оноос хойш анх удаагаа авлигын хэргээр шалгагдан баривчлагдсан төрийн өндөр дээд албан тушаалтан нь А.Улюкаев болж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, Роснефть компаниас хахууль "нэхэн” сүрдүүлж, авлига авсан сайд их хэмжээний мөнгөө улаан гараараа барьж байгаад баригдсан гэдгийг ч Мөрдөх товчооны төлөөлөгч "Риа Новости” агентлагт ярьжээ.
Тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ял сонсох юм. Төрийн мэдлийн Роснефть компани өнгөрсөн аравдугаар сард Башнефть компанийн 50 хувийг 330тэрбум рублиэр худалдан авсан байдаг. Роснефть компанийн албаны төлөөлөгч ч гэсэн "Улсын хууль дүрмийн дагуу хамгийн шилдэг арилжааны саналд үндэслэн худалдан авсан” гэдгээ онцолж байна. Хамгийн гол нъ Эдийн засгийн сайд Алексей Улюкаев энэ гэрээг амжилттайгаар гүйцэтгэхэд Роснефть компанийн талд үйлчилж, үүнийхээ төлөө дээрх хэмжээний дүн бүхий авлигыг авсан бололтой.
Тэрбээр ОХУ-ын Төв банкны орлогч захирлаар 10 жилийн турш ажиллаж байгаад 2013 оноос Эдийн засгийн сайдаар томилогдож байв.
Алексей Улюкаев гэж хэн бэ
Алексей Улюкаев 1956 оны гуравдугаар сарын 23-нд Москвад төржээ. Тэрбээр эдүгээ 60 настай. 1979 онд Москвагийн их сургуулийн Эдийн засгийн факультетийг төгсч, үүнийхээ дараа 2000 онд В.Путины Засгийн газарт Сангийн сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байжээ.
Түүнчлэн, Төв банкны нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай юм. Улмаар Медведевийн Засгийн газарт 2013 оны зургадугаар сараас хойш Эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалыг хашиж байна. 20 гаруй жилийн турш тэрбээр ОХУ-ын Засгийн газрын эдийн засгийн бодлоготой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцож ирсэн бөгөөд хамгийн сүүлд гэхэд газрын тосны үнийн уналттай холбоотой рублийн ханшийн сулралт, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор барууны орнуудын тус улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ гэх мэт улс орны эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллж иржээ. Алексей англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хоёр хүү, нэг охинтой аж.
Сонирхуулахад, "панамын баримт” гэх нэрээр дэлхий дахинаа цацсан оффшортой холбоотой материалд түүний хүүгийн нэр холбогдож байсан удаатай.
Монголын мэдээ
Б.Даваахүү
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||