- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Байгалийн нөөцийн засаглал ба хараал
Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын институтын судалгаа сонирхол татав. Доорх хоёр графикт Англи, Норвеги хоёр улсын 1971-2014 оны хооронд олборлосон газрын тос, байгалийн хийн хэмжээг үзүүлжээ. Олборлолт нь биет хэмжээгээр тэнцүү шахам боловч улсдаа авсан татвар, ноогдол ашгийн хэмжээгээрээ Норвеги нь Англиас бараг гурав дахин их байна. Хараар бодоход Англи нь илүү баймаар юм шиг.
Гэтэл Норвеги илүү алсын хараатай, байгалийн нөөцийн засаглал хэрэгжүүлжээ. Норвегийн баялгийн сан нь дэлхийн томоохон сангуудад ордог. Байгалийн баялгаасаа олсон орлогын зохих хувийг хэрэглээндээ тааруулан зарж, бусдыг нь хуримтлуулж гадаадын улс орнуудын ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар сангаа арвижуулсан дэлхийн шилдэг туршлага.
Сая нүүрсний салбар хямрахад энэ сан дэлхийн улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтуудаа бүгдийг нь татсан. Эрсдэлтэй гэж үзсэн учраас тэр. Харин алтанд бол хөрөнгөө оруулсаар байна. Гэтэл бид яав? Хүний хөгжил сан гэж байгуулаад стратегийн ордуудаасаа хишиг, хувь хүртээнэ гэж ирээдүйн татварын орлогуудаа зээлж аваад жамирчихсан.
Тансаглах шиг л болсон. Одоо өртэй. Ирээдүйн өв сангийн тухай хууль гэж гаргаад хүний хөгжил санд төвлөрсөн өрийг тийш нь шилжүүлчихсэн гэж дуулсан. Өрөө төлж дуусгаад хэчнээн ч жилийн дараа юм бүү мэд хуримтлал үүсэх юм байх.
Баялгаасаа хувь хүртэх өч төчнөөн том ордууд, төрийн өмчит компаниуд. Бүгд алдагдалтай. Бөөн өр шир. Эрдэнэс Тавантолгойн Чалкогийн өр, Оюутолгойн өр, Чингис, Самурай бондын өр гэх мэтээр явж өгнө. Улсаараа өрөнд орсоор 21.5 тэрбум ам долларын өртэй болжээ.
Он гараад Чингис бондын эхний төлөлт болох 500 сая ам доллар төлнө. Юугаараа төлнө өө!? Төгрөг нь хогийн цаас болтлоо үнэгүйдсэн. Ингээд харахаар бидэнд баялгийн хараал гэдэг нь бодитоороо нүүрлэчихэж. Асар их баялагтай ч авлига, хээл хахуульд идэгдэж баялгийн хараал хүртсэн Зимбабвед иргэд нь үндэснийхээ тэрбум доллароор талх ч авч чадахгүй болтлоо дампуурч, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдэж буй муу жишээг бид харж байна.
Дараагийн Зимбабве болохгүйн тулд байгалийн баялгийн засаглалаа сайжруулах алсын хараатай бодлого хэрэгжүүлэх шаардлага ус агаар мэт хэрэгтэй болжээ. Биднийг бие биеэ хардаж, хулгайч, луйварчин, хужаа жунгаагаараа дуудалцан цаг алдаж суух зуур бусад улс орнууд хөгжлөөрөө тасраад явчихлаа.
Японд сансрын аялал жуулчлал хөгжиж дэлхийн агаар мандлаас гарч зугаалах, хүн шиг роботуудаар гэрийн зарц хийх, Америкт нар салхины эрчим хүчээр ажилладаг машин, байшинг массаар нь үйлдвэрлэх, хүний эд эрхтэнг нано технологиор ургуулах төсөл биеллээ олж тун удахгүй энгийн хэрэглээ болох нь.
Атаархах юм. Бид одоо яах вэ? Яавал дээр вэ? . Тавантолгойн хэрүүлээ үргэлжлүүлж, 200 ам.доллар хол давсан үнэтэй нүүрсээ 30 гаруйхан ам.доллароор хил давуулж урсгасаар суух уу? Аль эсвэл өргөн, нарийн цариг, танк дайн ярьж төмөр замаа гацаах уу? Улс орноо алах, аврах эсэх нь эрх баригчид та нараас л хамаарна. Алдах эрхгүй.
Төрийн өмчит компаниуддаа алсын хараатай зоримог шийдвэрүүд гаргаж, заримыг нь хувьчлах, заримынх нь засаглалыг сайжруулах замаар байгалийн нөөцийн баялгаа хөгжил, дэвшилд хөрвүүлэх боломжийг ашиглаасай! Америк, Япон шиг болж чадахгүй ч байгаа баялгаа зүй зохистой ашиглаад өр ширнээсээ гарчих юмсан.
Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||