Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны 19 дүгээр талбайд Хятадын “Нөмрөг Ээл” компани дураараа дургиж байна

Газрын тосны 19 дүгээр талбайд Хятадын “Нөмрөг Ээл” компани дураараа дургиж байна

 

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаад 10 жилийн нүүр үзэж байгаа "Петрочайна Дачин Тамсаг” компанийн охин компаниуд, мөн туслан гүйцэтгэгч компаниудтай холбоотой хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Тодруулбал,  тус компанийн 19 дүгээр талбайд Хятадын хөрөнгө оруулалттай, эзэн нь хятад, давхар туслан гүйцэтгэгч нэртэй "Нөмрөг Ээл” гэх нэртэй компани дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна.

Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.2.5-д заасан "Өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох” гэсэн заалт бий. Энэ заалтыг хятад компаниуд овжноор ашиглаж, өөр хоорондоо хуйвалдаан хийж, Монгол Улсад компани байгуулж,  давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилладаг аж. Ингэснээрээ үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийг хөдөлмөрийн зах зээлээс шахан зайлуулж, Монгол Улсад орж ирэх төгрөгийн болон вальютын их хэмжээний урсгалыг өмнөд хөрш рүү зөөсөөр байна.

Тухайлбал, "Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн охин компани болох "Цагаан хэрэм” нь шингэн хагалбар болон өрөмдлөгийн ангитай. Тус анги нь ачаа тээврийн үйл ажиллагаагаа 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай "Дорнын их гэгээ” компаниар гүйцэтгүүлж байгаад 2014 онд гэрээгээ цуцлан, "Нөмрөг ээл” хэмээх Монголд бүртгэлтэй хэрнээ хятад эзэнтэй компанийг туслан гүйцэтгэгчээр авсан байна.

Тус компанийг үүсгэн байгуулсан эзэн Лю овогт Фэншуань анх газрын тосны талбайд туслах ажилтнаар ажиллаж байгаад 2014 онд компани байгуулан, том оврын тээврийн тэрэг оруулж ирээд "Цагаан хэрэм” шингэн хагалбарын компанийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх болжээ.

Сурвалжлах багийнхан "Нөмрөг Ээл” компаниар ороход эзэн нь Улаанбаатараас яг ирсэн байж таарав. Түүнээс тэрбээр компаниараараа огт ирдэггүй, үзэгддэггүй нэгэн байж.  

Жижигхэн биетэй ч омог ихтэй, мэргэжил боловсролгүй энэ нөхөр монголоор сайн ярьдаг, ойлгодог хэрнээ "Би Хятад хүн, юу ч мэдэхгүй” хэмээн дотор хүний санаа гарган орчуулагчаар дамжуулан харьцаж байснаа сүүлдээ  "Би Хятад хүн. Монгол Улсад компани байгуулж болохгүй юу. Танай аймгаас хүмүүс ирээд дандаа болохгүй, болохгүй гээд лац тавьдаг. Би үнэндээ ядарч, уур минь хүрч байна” гээд монголоор хилэнтэйеэ дуржигнуулж гарав.

Түүнд нуух бас нуугдах зүйл олон байв. Харин "Петро Чайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-аас асуухаар "Тийм компанийн нэр дуулдаад байгаа, гэхдээ манайд албан ёсоор бүртгүүлээгүй” гэсэн юм. Мөн хууль бус үйлдлүүдтэй нь холбоотой гомдол санал цагдаагийн хэсэгт удаа дараалан ирж байсан аж. Өнөөдөр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бүх компани хүний нөөцийн бүртгэлээ цагдаагийн хэсэгт гаргаад өгсөн байхад ганцхан "Нөмрөг Ээл” компани мэдээллээ өгөөгүй байх жишээтэй. Тус компанийн ажилчдын байраар ороход хамар сэтлэм эхүүн үнэртэй, бохир орчин биднийг угтсан юм. Мөн харуул хамгаалалт байсангүй.

Энэ мэтчилэн монголд бүртгэлтэй ч хятад эзэнтэй, хуулийг үл тоомсорлож, дураараа дургиж буй компаниудаас гадна Монголд бүртгэлгүй, татвараа БНХАУ-д төлдөг компаниуд ч бас байна. Тухайлбал,  "Дачин Дашен” шавхалтын  компанийг нэрлэж болно. Энэ нь Газрын тосны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.2.5 дахь заалтыг зөрчиж байгаагын бас нэгэн жишээ  юм. АМГТГ-аас компаниа монголд бүртгүүлэх шаардлага тавихаар хоёр улсад давхар татвар төлж, алдагдал хүлээх гээд байна гэсэн тайлбар тавьдаг гэдгийг албаны хүн хэлж байна.

О.Энхбаяр: Монгол хүний хийж чадах ажлыг Хятад хүнээр хийлгэхгүй байх бодлого баримталж байгаа

"Цагаан хэрэм” компани "Нөмрөг Ээл” компанийг туслан гүйцэтгэгчээр авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн эсэх, тэдний эрхлэн хийж байгаа ажлыг үндэсний компаниуд яагаад хийж болохгүй гэдгийг, мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээ, гадаад ажилчдын квотын асуудлаар Газрын тосны газрын Ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяраас тодрууллаа.

-Үндэсний компаниуд гадаад тээвэр эрхэлье гэхээр хятадын тал зөвшөөрөл өгдөггүй гэдэг. Гэтэл манай талаас хятадын компаниудыг дэмжиж зөвшөөрөл өгөөд байгаа. Ер нь "Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” компанийн Туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад монголын тал хэр үүрэг, нөлөөтэй оролцож байгаа вэ?

-Монгол улсын Засгийн газар гэрээний нэг талын хувьд үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй. Тухайлбал, туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа АМГТГ-ын төлөөллийг оролцуулна, мөн гэрээгээ хянуулна гэдгийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний шинэ загварт тусгаад өгчихсөн байгаа.

Одоогийн байдлаар БНХАУ-ын 6, монголын 1 компани олон улсын тээвэр эрхэлж байна. "Нью стар” гээд монголд бүртгэлтэй компани бий. Гэхдээ цаанаа мөн л хятад эзэнтэй компани юм билээ.Жинхэнэ монгол эзэнтэй компани өнөөдрийн байдлаар гадаад тээвэр эрхэлье гээд бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн тохиолдол гараагүй байгаа. Хэрвээ тийм компани орж ирж гэмээнэ бид мэдээж, монголынхоо компанийг нэн тэргүүнд дэмжихийг бодолгүй яах вэ. Олон улсын тээвэрт ашигладаг том оврын машинууд нь өндөр өртөгтэй байдаг болохоор монгол компаниуд энэ ажил руу орчихж чадахгүй байгаа юм болов уу гэж би ойлгодог. Харин хятадын талаас яагаад зөвшөөрөл өгөхгүй байгааг мэдэхгүй байна. 2017 онд ачаа тээврийн чиглэлээр тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийнэ.

-Тэгвэл туслан гүйцэтгэгч компаниуд давхар туслан гүйцэтгэгч авч ажиллуулах эрхтэй юу? Энэ талаар хууль болон гэрээнд  тусгасан уу? 19-р талбайд ажиллахад иймэрхүү байдлаар ажиллаж байгаа хэд хэдэн компани байна л даа?

Туслан гүйцэтгэгч компани давхар туслан гүйцэтгэгч авч болно эсвэл болохгүй гэсэн заалт гэрээнд ч, хуульд ч байхгүй. Уг нь туслан гүйцэтгэгч гэхээр мэргэжлийн боловсон хүчин болоод техникийн хувьд чадамжтай, дээр нь үйлчилгээнийх нь үнэ хямд байх ёстой. Гэхдээ мэргэжлийн багаар тодорхой ажлаа хийлгэх тохиолдол байдаг л даа.

-Бидний хийж чадах ажлыг Хятадууд хийлгэхгүй байна гэсэн асуудлыг монголчуудын зүгээс нэлээд тавьж байна билээ. Газрын тосны салбарт гаднаас оруулж ирэх ажилтны квот хэтэрхий өндөр санагддаг. Энэ салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчний нөөц манайд үнэхээр дутагдалтай гэж үү?

- Монголчууд хийчихнэ гэж ярьдаг ч үнэндээ манайд өрмийн тоног төхөөрөмжтэй нэг ч компани байхгүй. Боловсон хүчний тухайд ШУТИС, МУИС, Дорнод Их Сургууль зэрэг сургуулиуудад бэлтгэж байна. Гэхдээ эдгээр сургуулийг төгсч байгаа мэргэжилтнүүдэд ажлын туршлага байхгүй. "Дачин” компани өрөмдлөг, кароташ, цооногийн судалгаа, шингэн хагалгаа зэрэг үнэ цэнэтэй, нарийн ажиллагаатай ажлаа туршлагагүй компаниар хийлгэдэггүй юм билээ. Бас цаг хугацаатай уралдаж ажилладаг болохоор хэн нэгнийг сургахад цаг зарцуулах дургүй юм билээ. Хэдий тийм ч гэлээ манай газраас хятадуудад монголчуудын хийж чадах ажлыг хийлгээрэй гэсэн шаардлага тавьдаг.

-Гадаадаас ажилтан авах квотын тухайд?

-Квотын тухайд гэвэл Ажиллах хүч авах тухай хууль гэж бий. Жил бүр салбар, салбарт ажиллах гадны иргэдийн квотыг тогтоодог. Энэ жил Газрын тосны салбарт гадаад ажилтан нь 65 хувь, Монгол нь 35 хувь байхаар заасан байгаа. Тогтоосон квотын дагуу урдаас орж ирсэн 900 гаруй хүн бүгд өрөмдлөг дээр ажиллаж байна. Олборлолт дээр монгол оперторууд бий.

-"Нөмрөг Ээл” компанийн хувьд үндэсний хөрөнгө оруулалттай компанийн хийж байсан тээврийн ажлыг булаасан. Захирал нь ямар ч мэргэжилгүй хэрнээ олон төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчихсан байгаа. Гэтэл энэхүү монгол гэх хятад компанийн хийж болох бүхий л ажлуудыг үндэсний аж ахуйн нэгжүүд бүрэн хийж чадна гэх юм үүнийг та юу гэх вэ?

-Шингэн хагалбарын ажлыг монголчууд одоогоор хийж чадахгүй. Харин үүнд хэрэгтэй зүйлсийг нь зөөдөг том тэрэгний асуудал яриад байх шиг байна. Тэгэхээр энэ асуудлыг судалж үзье. "Нөмрөг Ээл” компаний тухай анх удаа сонслоо. Монгол хүний хийж чадах ажил дээр мэргэжлийн бус хүнийг ажиллуулж байгаа бол шалгаж үзэх ёстой.

О.Сайхан

Газрын тосны 19 дүгээр талбайд Хятадын “Нөмрөг Ээл” компани дураараа дургиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани