- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нефтийн хэрэглээ 15 жилийн дараагаас өсөхгүй
Тус байгууллага уур амьсгалын өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний улмаас эрэлт багасаж буйг тэмдэглэв. Үүний зэрэгцээ нефть үйлдвэрлэгчид 15 жилийн дотор эрэлт дээд цэгтээ хүрээд унана гэж тооцоолжээ. Автомашинд өөр түлшний технологи түргэн нэвтэрч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого хэрэгжүүлснээр газрын тосны 100 гаруй жил үргэлжилсэн хэрэглээнд цэг тавих цаг иржээ.
Энэ бол нефтиэс гол орлогоо олдог 14 орныг нэгтгэдэг ОПЕК байгууллага анх удаа албан ёсоор эрэлт зогсохыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Хөгжиж буй орнуудад тээврийн хэрэгсэл нэмэгдэж, дэлхийн автомашины тоо 20 жилд хоёр дахин өсөөд байгаа ч дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Эрэлт дээд цэгтээ тулахыг таамаглаж буй нь ганц ОПЕК бус. Харин дэлхийн хэрэглээний гуравны нэг гаруйг хангадаг тус байгууллага үүнийг зөвшөөрсөн нь онцлог үйл явдал боллоо.
Royal Dutch Shell компани өнгөрсөн долоо хоногт нефтийн хэрэглээ удахгүй хязгаартаа хүч, 5-15 жилийн дотор зогсонги байдалд орохыг мэдээлсэн. Энэ нь 1859 онд анх арилжааны өрөмдлөг хийж эхэлснээс хойш тасралтгүй үргэлжилсэн өсөлт зогсох нь уг салбарынханд хүнд цохилт болж магадгүйг анхааруулав. Парисын уур амьсгалын гэрээг бүрэн хэрэгжүүлэхийн сацуу өөр түлштэй машиныг түргэн нэвтрүүлснээр хэрэглээний таазанд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.
ОПЕК-ийн таамаг жил бүрийн тайланд тусгагдсан олон хувилбарын нэг бөгөөд зах зээлийн 25 жилийн төлөвийг авч үзжээ. Таамгийн гол агуулга нь 2040 он хүртэл нефтийн эрэлт өсөнө. Харин цаашид хүлэмжийн хийн ялгарлыг багасгах шийдвэртэй арга хэмжээ аваагүй тохиолдолд жаахан өсөж болох юм гэсэн дүгнэлт юм. Тус байгууллагын тайланд "Эрчим хүч ба байгаль орчны бодлогын тодорхой бус байдлын улмаас үндэсний болон олон улсын түвшинд эрчим хүчний үүсвэрийн хэрэглээ ба хангалт урт хугацаанд бүрхэг байна” гэж дурджээ.
Парисын уур амьсгалын тохиролцоо өнгөрсөн долоо хоногт хүчин төгөлдөр болсон бөгөөд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хоёр хэмээс илүү дулаарч байгаагаас сэргийлэх зорилготой. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд улс бүр хүлэмжийн хийг ялгарлыг тодорхой хэмжээгээр багасгах үүрэг авсан юм. НҮБ-ын мэдээгээр дэлхийн уур амьсгалыг энэ зуунд хоёр хэм дулаарахаас сэргийлж чадахгүй боловч эхний шатанд улс орнууд боломжтой хэмжээгээр ялгарлаа бууруулах үүрэгтэй.
Гэвч дулаарлыг зогсоохын тулд уг төлөвлөгөөг таван жилд нэг удаа шинэчлэх ёстой болно. Даваа гарагт Мороккогийн Маракеш хотод эхэлсэн уур амьсгалын уулзалтаар улсуудын хүлээсэн үүргийн хэмжээг дээшлүүэх асуудлыг хэлэлцэж байна. ОПЕК-ийн таамаг нь нефтийн үнийн уналтад нэрвэгдээд буй гишүүн орнуудад сануулга боллоо. Тус байгууллагын гол гишүүн, гол тоглогч Саудын Араб нефтийн орлогын хамаарлаа багасган эдийн засгаа тэнцвэржүүлэх оролдлого хийж байна.
ОПЕК-ийн хувилбараар бол Парисын зорилтыг хэрэгжүүлж чадахгүй орнуудын тоонд юуны өмнө санхүүгийн дэмжлэгээр хүлээсэн үүрэг нь нөхцөлдсөн буурай орнууд багтжээ. Уг тайланд бичсэнээр эрэлт 2029 онд дээд цэгтээ буюу өдрийн 100.9 сая баррельд хүрч, улмаар 2040 онд гэхэд 98.3 сая баррель руу буух аж. ОПЕК-ийн тооцоогоор энэ ижил нефтийн эрэлт өдрийн 94.4 сая баррельд хадгалагдах төлөвтэй байна.
Дэвид Шеппард, Анжли Равал
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||