Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цөлийн чимээгүй эрхшээл

Хятадын умард хэсэг бүхэлдээ их цөлийн зах дагуу нутагладаг удам дамжсан малчдын эх нутаг юм.

Монгол, Хятадын газар нутгийг хавсран оршдог Говийн элсэн цөлийн урд хэсгийг Тэнгэр цөл гэнэ. Тэнгэр цөлийн урд зах нь Бээжин зэрэг томоохон хотоос төдий л холгүй орших ба газар нутгаа улам тэлсээр байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын элсэн цөл жилд 2090 гаруй ам км-ээр тэлж байгаа тооцоо бий. Олон ч тосгон эзгүйрэв. Гэхдээ үүний эсрэг тус улсын Засгийн газар маш олон арга хэмжээ авч буй билээ. Экологийн дүрвэгчдийг дахин суурьшуулах, мод тарьж буй хүмүүст татаас олгох, малын тоо толгойг хязгаарласны хүчинд цөлжилтөд хурдтай өртөж байсан зарим бүс нутаг ногоороод байна. Гэвч энэхүү бодлогын алсын ашиг тус хэр зэрэг байх талаар судлаачид эсрэг, тэсрэг байр суурь баримталдаг аж. Харамсалтай нь, энэ зуур цөлжилт чухал газар нутгуудаар хүрээгээ тэлсээр байгаа нь оновчтой шийдэл хүлээх цаг байхгүйг илтгэнэ.

1975 оноос хойш Хятадын элсэн цөл 33,800 ам км талбайгаар тэлжээ

Хятадын нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг элсэн цөл эзэлдэг аж. Сүүлд явуулсан нэгэн тооцоогоор 1975 оноос хойш тус улсын цөлийн бүс 33,800 ам км талбайгаар тэлжээ. Одоогоос 41 жилийн өмнө цөлийн хэмжээ нь 56,600 ам км буюу Хорватын газар нутгийн дайтай байсан байна. Тэнгэр цөл тэлэхийн хэрээр Сахарын элсэн цөлийн зүүн захтай нийлж, улмаар хүн суурьших аргагүй болж, өргөн уудам нэгэн цул цөл бий болж болзошгүй байна.

Хятадын умард хэсэг бүхэлдээ их цөлийн зах дагуу нутагладаг удам дамжсан малчдын эх нутаг юм. Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ бэлчээрийн даац хэтэрсэн нь цөлжилт газар авахад нөлөөлсөн байна. Гэхдээ зарим нэг газар явуулсан туршилтаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сулруулахад бэлчээр ашиглалтыг багасгах хэрэгтэй болжээ. Тиймээс малчдын нутаг усыг сэлгэх бодлого цөлжилтийг улам тэлж болзошгүй гэх сөрөг байр суурь ч бий.

Цөлжилтөөс болж тосгоноо орхих болсон иргэдийг Засгийн газар Алша аймагт суурьшуулжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж нутаг орноо сэлгэсэн хүмүүсийг экологийн дүрвэгчид хэмээдэг. Цөлжилтийн улмаас ийн нэрлэгдэх болсон 30 мянган хүний нэг нь Жиали юм.

Жиали болон түүний гэр бүл аялал жуулчлалын зориулалттай "Хунт нуур” хэмээх баянбүрдээс 10 км хүрэхгүй зайд Засгийн газрын шийдвэрээр газартай болж, орон гэрээ төвхнүүлжээ. Тэднийг ийн нутаг сэлгүүлэхийн тулд 70 хонь, 30 үхэр, найман тэмээ гээд бүх малыг нь зарсан аж. Хариуд нь улсаас Жиалигийн эцэг, эхэд тус бүрт нь жилд 1500 ам.доллартай тэнцэх тэтгэмж, хамт амьдардаг эмээд нь 1200 ам.доллар олгохоор болсон байна.

Харин цөлийн захад "үлдсэн” оршин суугчид элсний нүүдлийг тогтоон барихаар чармайсан хэвээр. Тэд орон нутгийн удирдлагын тусламжтай салхины эрч, хөрсний элэгдлийг зогсоохоор мод тарьдаг юм. Эндхийн ихэнх нь Хятадын түүхэн дэх их өлсгөлөнгийн үе гэгдэх 1958-1962 онд Тэнгэр элсэн цөлийн баруун захад орших Минчингээс дайжиж ирсэн ард иргэд.

Гуо Каймин гэх 40 настай тариачин ч зургадугаар сард шинээр тавьсан хурдны зам дагуу мод тарьсан нэгэн. Тэр мөн Тэнгэр цөлийн захад жуулчны амралтын газар ажиллуулдаг нэгэн. Гуо нарын тариачдыг газар нутгаа элсний нүүдлээс хамгаалсных нь төлөө Засгийн газраас урамшуулдаг юм. Тухайлбал, Гуод бэлчээрийг экологийн аргаар хамгаалсных нь төлөө жил бүр 600 ам.доллар олгодог аж.

"Үлдсэн” оршин суугчид элсний нүүдлийг тогтоон барихаар чармайсаар

Харамсалтай нь, нүүдлийн төдийгүй фермийн аж ахуй эрхлэхэд ч нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Тунгуань хошууны оршин суугч Хуанг Чунмэй бага байхад нь гүний ус хоёр метрийн дороос гардаг байсан бол одоо 4-5 метр ухах шаардлагатай болсныг хэлэв. Хуанг бүсгүй тариан талбайгаа элсэн шуурганаас хамгаалж, элсний нүүдлийг тогтоохоор өнгөрсөн хавар 200 гаруй мод тарьсан гэдгээ хуваалцсан юм.

Алша аймгийн нийт хүн амын бараг 17 хувь нь монгол угсаатан. Тэдний өнө удаан жил амь зуух арга нь болж ирсэн мал аж ахуйг нь одоо Засгийн газар зогсоохоор шахаж байна. 42 настай Мэнгэбуян, 41 настай эхнэр Мандулагийн хамт эрдэнэ шиш, наранцэцэг тариалдаг. Гэсэн хэдий ч орлогынхоо ихэнхийг тоо толгой нь 200 хүрсэн хонин сүргийнхээ ачаар бүрдүүлдэг байна. Тэр хоёр ойролцоох хот, суурингийн ресторануудад хониныхоо махыг нийлүүлж, мөнгөтэй золгодог аж. Мэнгэбуян, Мандула нар 16 настай охиноо хот газар ажиллаж, амьдруулахыг хүсдгээ хуваалцсан юм. Мэнгэбуянгийнхан дөрвөн үеэрээ энд аж төрж буй.

Гэвч хүн бүр энэ нутгаасаа аажмаар холдсоор л байна. Элсэн цөл тэднийг эрхшээлдээ авчээ.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ


Цөлийн чимээгүй эрхшээл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани