- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сүүл барьж буй зэсийн үнэ
Үнэ нь өсөж буй таваарын жагсаалтад зэс сүүл барьж байгааг FTSE 100-д багтдаг Antofagasta компани анхаарууллаа. Тус компани зах зээлд хэт нийлүүлэлт дор хаяж дахин гурван жил үргэлжилнэ гэж үзэж байгаа юм.
Дэлхийн зэсийн гол хэрэглэгч Хятад улсад ирэх онд эрэлт гурав орчим хувиар өснө. Гэхдээ энэхүү эрэлтийг зах зээлд таваарын хэрэглээ оргилдоо тулсан үед хуримтлагдсан нөөцөөр хангах болов уу хэмээн тус компанийн ерөнхий захирал Иван Арриагада өгүүлэв. "Ирэх жилийн хувьд миний төсөөллөөр зах зээлд илүүдэл байсаар байх болно. Гэхдээ анх бидний тооцоолсноос арай бага байж таарах нь” хэмээн дөрөвдүгээр сард шинэ албаа хүлээн авсан тэрбээр Financial Times-д тайлбарласан юм. "Дунд хугацаандаа зах зээл бага зэрэг илүүдэлтэй л байх болно. Ирэх онд ч ялгаагүй. Ер нь 2019 он хүртэл байдал өөрчлөгдөхгүй” хэмээн нэмж өгүүллээ.
Энэ онд зэсийн үнэ тавхан хувиар өссөн нь никель, цайр зэрэг аж үйлдвэрийн металл, төмрийн хүдэр, нүүрс зэрэг таваарын үнийн өсөлтөөс хоцорч байна. Хятадын MMG компани ажиллуулж буй, Перу дахь Лас Бамбас орд зэрэг шинэ төслүүд зэсийн үнийн өсөлтөд дарамт болох төлөвтэй.
"Үнийн өсөлт сул байх төлөвтэй ч удаан үргэлжлэхгүй. Учир нь металлын зах зээл дээрх илүүдэл хэмжээний хувьд харьцангуй багаслаа” хэмээн ноён Арриагада тайлбарлаж байна. "Гэхдээ та бид металлын үнэ уналтын мөчлөгөөс гарч амжаагүй байгаа бололтой. Тиймээс зах зээлийг хэт өөдрөг төсөөлөх нь эртэдсэн хэрэг” хэмээн ярилаа.
Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ өнгөрсөн онд 25 хувиар унасан. Энэ онд тонн зэсийг 5.065 ам.доллараар арилжиж байгаа нь 2011 оны оргил үеийн талтай тэнцэж байгаа юм.
Antofagasta-ийн хувьцааны үнэ энэ онд 18 хувиар өссөн нь илүү олон төрлийн олборлолт эрхэлдэг Anglo American, Glencore зэрэг өрсөлдөгчтэй нь харьцуулахад сул үзүүлэлт боллоо. Чилийн Луксичийн гэр бүлийнхэн 65 хувийг нь эзэмшдэг Antofagasta компани энэ онд дөрвөн уурхайгаасаа нийт 700 мянга гаруй тонн зэс олборлох төлөвлөгөөтэй.
Чилид уурхайн шинэ төсөл хэрэгжих явц шинжээчдийн тооцоолсноос удаан байгаа нь нийлүүлэлт багасаж, үнэ өсөх сайн талтайг ноён Арриагада тайлбарлав. Morgan Stanley-ийн шинжээчдийн дүгнэлтийг үзвэл олборлож буй зэсийн чанар муудсантай уялдан Чилийн төрийн өмчийн Codelco компани ирэх дөрвөн жилд гарцаа одоогийн хэмжээнд бариулахын тулд 17 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай. Antofagasta компани бусад олборлогчийг өөртөө нэгтгэх сонирхолтой ч сайн чанарын зэсийн уурхай худалдан авч чадах, эсэх нь эргэлзээтэй.
Ноён Арриагата ерөнхий захирал болсноосоо хойш зардал багасгах, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, автомат ачилт, өгөгдлийн анализ зэрэг технологи нэвтрүүлэхэд анхаарч ирлээ.
Хэнри Сэндерсон
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||