Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тамсагт Монголчууд бага цалинтай, барлагийн ажил хийж байна

-"Петрочайна Дачин Тамсаг Монгол”-ын охин компаниуд хууль зөрчдөг үү-

Тамсагт Монголчууд бага цалинтай, барлагийн ажил хийж байна


Цагтаа цагаан зээрийн нутаг гэж нэрлэгдэж явсан Мэнэнгийн талд өнөөдөр цагаан зээр хаа нэгтээ ганц хоёроороо цахилах нь хялганат талын чимэг болсон энэ амьтан ховордож буйг илтгэнэ. Дүнхийсэн их цастай эл нутагт хүндхэн өвөл болох шинжтэй. Энэ сарын 06-нд сурвалжлах багийнхан Дорнодоос явсаар Матад сумын дөрөвдүгээр багийн нутагт багтах Газрын тосны 19 дүгээр талбайд ирлээ.

70 км радиус бүхий газрыг эзэгнэх уг талбай "хар алт”-ны шавхуургыг сорон, энд тэндгүй тонголзох цэнхэр өнгөтэй төмөр Донкэ буюу "тонголзууруудад” эзлэгдэн, хөрс шороо нь хар тос, шавар, цементийн хаягдалд намаг балчиг мэт зунгааралдаж, түүхий нефть ачсан том оврын машинуудын дугуйнд аалзны тор мэт хэрэгдэж, энд тэндгүй олон зам огтолцон салаалсан дүр зураг биднийг угтсан юм.

"Дорнод аймгийн ажилчид, тээвэрчдийн нэгдсэн нийгэмлэг” болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан баг "Петрочайна Дачин Тамсаг Монгол” компаний үйлдвэрлэлийн бааз дээр хоёр өдөр ажиллалаа. "Газрын тосны 19, 21 дүгээр талбайд иргэд маш хүнд нөхцөлд бага цалингаар ажиллаж байна, монгол хүний үнэлэмж муу байна, монголчуудын хийж чадах ажлыг хятадууд гүйцэтгэн ажлын байр булаан авч байна” зэрэг гомдол саналыг нутгийн иргэд болон үндэсний компаниуд дээрх нийгэмлэгт гаргасан нь биднийг энэ газар хүртэл хөтлөх шалтгаан болсон юм. Бид хэд хэдэн компанийн үйл ажиллагаа болон кэмп дэх ахуй байдалтай нь танилцаж, ажилчид, тээвэрчидтэй ярилцлаа. Энэ талаар сурвалжлага бэлтгэснээ хүргэе.

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай "Петрочайна Дачин Тамсаг Монгол” компани анх 2006 онд Канадын "Соко интернэйшнл ЛЛС” компаниас тус ордын лицензийг худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Хоёр улсын Засгийн газар хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашиглаж буй ашиглалтын баталгаат нөөц нь 41 орчим сая тонн хэмээн тогтоогдсоноос өнгөрсөн хугацаанд 4.8 сая орчим тонн газрын тос олборлож экспортолсон байна.

Тус компанийн төв оффис дээр очиж, Хятад талыг нь хариуцсан удирдлагуудтай уулзах гэсэн боловч олдсонгүй. Монгол талыг хариуцсан албан тушаалтнуудаас мөн тодруулга авах гэсэн ч даргын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Ийнхүү үйл ажиллагаа нь хаалттай, ил тод бус байгаа нь цаанаа хууль бус үйлдлийг агуулж байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Ажилчдын амьдардаг байрууд ихэвчлэн сэндвичээр угсарсан эсвэл контейнер тохижуулсан байх аж. Халаалт нь тосон тень. Цөөн хэдэн гэр бас бий. Тэд ч гэсэн тень тавьдаг. Гал түлэхэд эрсдэлтэй орчин болохоор пийшин, зуух тавихыг хориглодог гэнэ. Тень  агаар хуурайшуулдаг болохоор бид ч уушги муутай болж байгаа байх даа, гэхдээ ажилтай, цалинтай байхын тулд энэ зэргийн юмыг даваад гарна даа гэх ажилтантай ч  таарлаа.

Нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь эрчүүд. Хятад эзэнтэй компанид ажиллаж буй монгол эрчүүд голдуу шороо тэгшлэх, цемент зөөх, тунасан бохир ус зөөвөрлөх, техникийн эрэг боолт чангалах зэрэг туслах ажил хийдэг бол эмэгтэйчүүд нь ногоо арилгах, хувцас угаах, байр цэвэрлэх зэрэг ажил хийдэг юм байна. Уг нь манайханд нарийн мэргэжлийн ажил хийх чадвар байдаг ч хятадууд хийлгэдэггүйгээс гадна өөрсдийнхөө хийж байгаа ажлыг ч монголчуудад харуулдаггүй гэдгийг уулзсан хүн бүр л хэлж байлаа. Тэр ч бүү хэл Монголын хөрөнгө оруулалттай компанийг талбайгаас "шахаж” гаргах оролдлогыг хийж эхэлсэн гэх.

Газрын тосны талбайд төрөл бүрийн үйлчилгээ явуулж буй үндэсний болон гадны хөрөнгө оруулалттай компаниудад монгол иргэдийг зуучлан ажилд оруулдаг "Зөв боломж” хэмээх компани бий. Тус компани туслах ажилчидтай 700 мянган төгрөгийн цалин бүхий гэрээ байгуулаад, даатгал, татвар суутгаад 574 мянган төгрөг Дорнодын арилжааны банкаар дамжуулан карт руу нь хийдэг аж. Харин хятад туслах ажилтнуудын хувьд 1-2 сая орчим төгрөгийн цалин авч байх жишээтэй. Нарийн мэргэжлийн ажилтнууд нь 3-5 сая төгрөгийн цалин авдаг гэсэн яриа байх ч өөрсдөөс нь асуухаар хариулахаас цааргална. Цалингийн хувьд ийм  эрс тэс зөрүүтэй байгаа нь Монгол хүнийг үнэлэх үнэлэмж муу байгааг харуулж байгаа юм.

147850808858203e38c2837

Г.Ганбат:Хятадууд ажил хийдэггүй ч мэргэжлийн ажилдаа биднийг оролцуулдаггүй

1478653617582276b1e4af5Бид "Цагаан хэрэм” компанийн шингэн хагалбар болон өрөмдлөгийн ангиар орж ажил байдалтай нь танилцав.

Өрөмдлөгийн талбай дээр ажиллаж байгаа монголчууд бүгд "Зөв боломж” компаниар зуучлуулан ажилд оржээ. Тэдний нэг болох Г.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ талбайд хичнээн монгол хүн ажиллаж байгаа вэ, яг ямар ажил хийдэг вэ?

-Би "Цагаан хэрэм” компаний өрөмдлөгийн 983 дугаар ангид туслах ажилтан хийдэг. Одоо гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ анги дээр тогооч, харуул гээд нийт 17 монгол ажилтан байна. Бүгд л хар бор ажил хийдэг дээ.

-Хэдий хэрийн цалин авч байгаа вэ, цагтаа авч чадаж байна уу?

-"Зөв боломж” компаниар дамжиж ажилд орсон. Гэрээн дээрээ 700 мянга ч гар дээр авдаг нь 570 мянга. Энэ жил ажил хожуу аравдугаар сараас эхэлсэн ч өнөөдрийг хүртэл цалин буугаагүй байна. Улиралын чанартай ажил болохоор удахгүй бууна даа.

Хятадууд ямар ажил хийдэг вэ, хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол?

-Миний хийж байгаа ажлыг Хятадууд хэзээ ч хийхгүй. Тэд өөрсдийнхөө хийдэг ажилд ч биднийг оролцуулдаггүй. Хятадууд цалингаа хэлдэггүй. Гэхдээ туслах ажилтан нь бид нараас илүү авдаг гэсэн шүү.

-Манайхан тэдний хийгээд байгаа нарийн мэргэжлийн ажлыг нь хийж үнэхээр чадахгүй юу?

-Чадалгүй яах юм бэ. Бид нарын чадахгүй ажил гэж байхгүй. Хамгийн гол нь Хятадууд юун дээр ажиллуулах уу, ажиллуулахгүй вэ гэдгээ хэлдэггүй. Захын хужаа нь дур мэдэж зардаг.

-Та нарын амьдарч байгаа орчин хэр байна вэ?

-Монгол ажилчид нь гурван гэрт амьдарч байна. Хятадууд ийм чингэлэгт амьдардаг. Бид нар гурван ээлжтэй, 12 цаг ажиллаад 24 цаг амардаг. Өрөм нүүж угсрах үед бүгд ажиллаад, бусад үед ээлжээрээ ажиллана.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэр хангаж ажилладаг вэ?

-Сайн шүү. Өвлийн хувцас, малгай тарааж өгдөг.

Түүнчлэн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан ноцтой зүйл ярив. Тэрбээр "Энд ажиллаж байгаа Хятадуудын дунд элдэв ааш араншин, зан харектартай, харилцааны соёлгүй, элдэв гаж үйлдэлтэй хятадууд бий. Тухайлбал, гомо залуус байна. Монгол залуусыг уруу татаж, элдэв гаж зүйлд уруу татдаг, айлгаж ичээх тохиолдол гарч байсан. Элдвээр дарамталдаг. Ийм байдлаас болоод гурван ч залуу ажиллаж чадахгүй гэр лүүгээ буцсан шүү дээ. Хятадуудыг урдаас өндөр шалгуураар сонгож оруулж ирдэг  гээд яриад л байдаг юм билээ. Юуг нь яаж шалгадаг юм бол оо. Эдний дотор бэлгийн замын халдвартай өвчтэй, хар тамхи хэрэглэдэг хужаа ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ийм асуудлыг цагдаа нар анхаарах хэрэгтэй” гэв.

Э.Хадборгил: Энд Монгол хүний үнэмлэмж муу байна

1478653614582276aebbfc7Үндэсний хөрөнгө оруулалттай "Дорны их гэгээ” технологийн тээвэрлэлтийн компанийн жолооч Э.Хадборгилтой уулзлаа.

-"Энэ компанид ажилд ороод хоёр жил болж байна. Өрмөө дагаж тээвэрлэлт хийдэг. Монголчууд ажил голохгүй хийдэг. Ямар ч ажлыг нь хийж чадна. Гэхдээ энд манай монголчуудын үнэмлэмж муу байна уу даа гэж хардаг. Зүгээр нэг туслах хийж байгаад хятадууд 2 сая төгрөгийн цалин авч байхад манайхан 500 мянгыг авч байх жишээтэй. Хятадуудтай ойлголцоход эхэндээ бэрх байсан. Одоо бол орчуулагчаар нь дамжуулаад ойлголцоод явдаг. Ер нь бол их муухай дээрэлхүү хүмүүс шүү дээ. Манай компани бол Монгол болохоор цалин боломжийн. Сая гаргаад авдаг. Гэр бүлээрээ ажиллах боломж бий л дээ. Гэхдээ өглөө гараад орой ирдэг хүн гэр бүлийнхнээ авчрах дэмий биз дээ.” гэлээ.

147850809658203e40dde9f

Матад сумын 4 дүгээр багийн 20-оод өрхийг Кэмпүүдийн араар нэг дор буулгаж, тог цахилгаанд холбож өгчээ. Тэдгээр айлын ихэнх нь хятадуудын хадланг хураалцах гээд явчихсан, гэр нь цоожтой байлаа.

Ингээд тус багийн иргэн С.Жүгдэрийнд орлоо. Тэрбээр бэр, хоёр ачийнхаа хамт байв.

1478653608582276a8b3d0d

С.Жүгдэр: "Манайх 8-9жил нэ г компаний манааны ажлыг хийсэн. Энэ жил ажил олдохгүй юм шиг байна. Манах обьект нь цөөн болохоор айлууд бараг л булаацалдана шүү дээ. Зун манаанаасаа буугаад амарчихаар ажилгүй болно. Манаач хийхээр сарын 400 мянган төгрөг авчихдаг юм.

Үнэнийг хэлэхэд, залуучууд "Зөв боломж” компанид зуулчлалаар хамрагдаж чадахгүй байна. Шалгуур өндөртэй юм шиг байна лээ. Ажилд орохын тулд баахан шинжилгээ өг гэдэг. Түүнд нь явж чадах ч хүн байна, аймаг руу явж шинжилгээ өгөх мөнгө үгүй ч хүн байна шүү дээ” гэлээ.

1478653612582276ac09927

Малчин Ч.Батцэнгэл: "Манайх уг нь манааны ажил хийдэг байсан. Өнгөрсөн жилээс олдохоо больчихоор нь хэдэн малаа дагасан даа.

Хятадууд ажилд орохоор тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлт шаардаад байдаг юм билээ. Манай эхнэр ногоо арилгах ажилд оръё гэтэл аваагүй. Махлаг, нуруулаг эмэгтэйчүүдийг авна гэдэг гэсэн. Уг нь ажил олдох болов уу гэж энэ талбайг бараадаж буусан юм шүү дээ.

Энэ жил хадлан хадах ажил хийж хэдэн төгрөг олно гэсэн бодолтой байна. Хамгийн гол хадлангаа нутгийн гүн рүү орж хадаад байх шиг санагдаад байгаа юм. Тэгж болохгүй дээ” гэлээ.

Ийнхүү багийн иргэд нь газрын тос дагасан хэдэн компаниас ажил горьдсон байдалтай байна.

Харин "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ашигт малтмал, Газрын тосны газраас авахаар болсон юм.

Үргэлжлэл бий…

147850810058203e443a6e4

147850807658203e2c91cbd

147850808058203e30b1af5

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com

Тамсагт Монголчууд бага цалинтай, барлагийн ажил хийж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани