- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
УВСААС ХӨӨГДӨЖ ГАРСАН “ГЛАДВИЛЛ” КОМПАНИЙНХАН ЗАСГИЙН ГАЗРААС МӨНГӨ НЭХЭЖ БАЙНА
Увс аймгийн Тэс сумын иргэд Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Монголиа гладвилл Увс петролиум” компани сумынх нь нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолт хийхийг эсэргүүцэн, нэлээд хүчтэй тэмцэл өрнүүлсэн. Нутгийн иргэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй гадны компани хүрч ирээд газар нутгийг нь сэндийчих гэж байгааг зүгээр хараад сууж чадахгүй, тиймээс өөрсдийнхөө хийж чадах бүхнийг хийж тус компанийн үйл ажиллагааг зогсооно хэмээн мэдэгдэж байсан билээ. Ингээд нэлээд хүчтэй тэмцсэний үр дүнд тус компанийн үйл ажиллагааг зогсоож чадсан юм."Монголиа гладвилл Увс петролиум” компани Тэс суман дахь хайгуул, олборлолтын ажлаа зогсоож, техник хэрэгслээ аван гараад байгаа.
Нутгийнхны хэлж буйгаар газрын тосны хайгуул хийж, байгаль орчин сүйтгэх гэж байгаа нь зөвхөн Тэс сумынхны асуудал биш тус аймгийн 18 сумын 14 сумынх нь асуудал аж. Тодруулбал Сагил, Түргэн, Тариалан, Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Малчин, Завхан, Хяргас, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Давст зэрэг сумын газар нутгийг хамарсан их том асуудал юм байна. Иймээс Тэсчүүд бусад сумдын иргэдийг хамт тэмцэхийг уриалж, хүчээ нэгтгэсний үр дүнд тус компанийг нутгаасаа гаргаж чаджээ.
Гэвч асуудлыг ингээд зогсоохыг Увсчууд, Тэсийн иргэд хүсэхгүй байна. Учир нь Увс нуур бол дэлхийн өвд бүртгэгдсэн гурав дахь газар юм байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн, дархан цаазат ийм газарт газрын тосны хайгуулын лиценз олгогдсон байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Хайгуулын талбай Увс нуурын эрэг хөвөөнд тулгаж олгогдсоноос гадна нуурт цутгаж байгаа олон гол, горхины урсацыг дайрсан байгаа аж. Иймээс дархан цаазат газарт хууль бусаар хайгуул, олборлолтын ажил явуулсан энэ асуудлаар шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байна.
"Монголиа гладвилл Увс петролиум” гэх компани Увс аймгийн "Увс-1” талбайд 19720 км/кв хэмжээтэй газар нутагт газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл авч, Засгийн газартай өнгөрсөн онд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулжээ. Тус компани найман жилийн хугацаагаар 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул хийхээр болоод байсан. Гэвч тус компани үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хууль зөрчиж, эхэлсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж, улмаар газар нутгаа хамгаалан тэмцэхэд хүргэсэн. Увсынхан дээр дурдсан 827 сая ам.долларын хөрөнгө оруулалтад хууртаж, газар нутгаа сэндийчүүлж, сүйтгүүлэхийг хүсээгүй. Манай улс арвин их баялагтай ч түүнийхээ үр шимийг төдийлөн хүртэж чадаагүй. Газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ч түүнээс хүртэх үр шим Монголчуудад мэдрэгдэхгүй байна.
Тухайлбал 20 гаруй жилийн өмнөөс Дорнод аймагт эхлүүлсэн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажил¬лагаа байгаль орчныг ихээхэн сүйтгэсэн. Тус аймагт газрын тосны олбор¬лолт явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай"Петрочайна дачин тамсаг” компани анх 9000 гаруй км/кв талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан байдаг.Өмнөх муу жишээг давтахгүйн тулд Увсынхан ямартай ч хүчээ нэгтгэн тэмцэж чадлаа. Эхний удаад тэд газар нутгаа хамаалж чадлаа.
Тэгвэл цаашид энэ асуудал хэрхэн өрнөх бол гэдэг асуулт урган гарч ирж байна. Учир нь Гладвиллынхан энэ асуудлыг зүгээр өнгөрүүлэхгүй болов уу.Тэд Засгийн газартай гэрээгээ байгуулчихсан байсан ч нэгэнт үйл ажиллагаа явуулж чадахааргүй болсон хойно гэрээний дагуу хариуцлага нэхэж таараа. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус компани Засгийн газраас мөнгө нэхэмжилж байгаа аж. Одоогоор ажил зогсоосонтой холбоотой үүссэн хохирлын хэмжээг 1.840.000 ам.доллар гэж үзжээ. Мөн өнгөрсөн жил Малчин суманд хийсэн хайгуулын ажлын зардал болох зургаан сая ам.доллар гэж тооцоод эдгээр мөнгийг нэхэмжилж байгаа юм байна.Харин энэ асуудлыг Засгийн газар хэрхэн нааштайгаар шийдвэрлэж чадах бол гэдэг олны анхаарлыг татаж байна.
Б.Сансар
olloo.mn
УВСААС ХӨӨГДӨЖ ГАРСАН “ГЛАДВИЛЛ” КОМПАНИЙНХАН ЗАСГИЙН ГАЗРААС МӨНГӨ НЭХЭЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани