Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АЛДАЖ БУЙ АЛТАН ҮЕ

АЛДАЖ БУЙ АЛТАН ҮЕ

 

Нүүрс эргэн ирлээ. Коксжих нүүрсний ханш он гарсаар бараг гурав дахин өсчихөөд байна. Энэ өсөлтөөс эрчим хүчний нүүрс ч хоцорсонгүй. Хоёр жилийн дээд цэгт дэнжигнэж байна. Нүүрс үнс болж, хар эрдсийн эрин төгссөнийг дэлхий нийт тунхаглаж асан саяхан. Гэтэл нүд үзүүрлэх зуур нүүрсний үнэ ийн алгуурхан өсөж, оргил өөд мацсаар байна. Урд хөршийн зах зээлд өндөр чанартай коксжих нүүрсний ханш 250 ам.долларыг давсан. Бас тус улсын Чинхуандао боомтод эрчим хүчний нүүрсний үнэ 90 ам.долларыг шүргэлээ. Нүүрсний алтан үе ирээд буй нь энэ.

 

Харамсалтай нь, энэ үнэ цэнэтэй үеийг бид ашиглаж чадахгүй л байна. Өнгөрсөн наймдугаар сард Австрали улс нэг тонн коксжих нүүрсээ 94 ам.доллараар БНХАУ-д борлуулжээ. Энэ үед Монгол Улс ижил төрлийн нүүрсийг 34 ам.доллараар борлуулсан байдаг. Монголчууд нүүрсний зах зээлд хэрхэн тоглож буйг илтгэсэн энгийн жишээ энэ. Бид бараг гурав дахин хямдаар нүүрсээ өгчихөж байна.

 

ӨРСӨЖ БУУЛГАХ СТРАТЕГИ

Манай олборлогчид хоорондоо өрсөлддөг. Үнээ өрсөж буулгадаг. Салбарынхны хэлдэг энэ тайлбарыг уншигч та олонтаа сонссон байх. Угтаа энэ нь Монгол нүүрс үнэгүйдэх эхний шалтгаан. Зарим олборлогч үнээ хэт доогуур тооцон, урт хугацааны гэрээ байгуулдаг. Тухайлбал, тонн коксжих нүүрсийг 25 ам.доллараар борлуулж байсан тохиолдол ч байдаг. Монгол нүүрсний үнийг ийм доогуур тоггоосноос бусад олборлогч ч энэ ханшаар бүтээгдэхүүнээ өгөхөд хүрсэн түүх бий. Манайхан хямд ханшид хүлэгдэж, худалдан авагч тал хожсон нь гашуун үнэн.

 

Тиймээс салан тусгаарлахаа больж, нэгдэх, нэг цонхоор нүүрсээ экспортлох нь чухал болохыг салбарынхан хэлдэг. Монголын экспортлогчдын Д.Галсандорж "Тавантолгойд олборлолт хийж буй "Эрдэнэс Тавантолгой", "Энержи Ресурс" орон нутгийн "Тавантолгой” гэсэн гурван компанийн үйл ажиллагааг зохицуулах нь чухал байна. Эдгээр компани нэгдсэн бодлоготой болсон тохиолдолд монгол нүүрсний үнэ өсөх боломжтой” гэв.

"Монгол Улс гадаад зах зээлээс ахиу валют олохоор зорьж буй бол нэгдсэн бодлогын дор экспорт хийх ёстой. Яагаад гэвэл Манай компаниуд

»Хятад шиг уудам зах зээлд манай аж ахуйн нэгжүүд үндэстэн дамнасан корпорациуд шиг компанийн бодлогоор ажиллахад хүндрэлтэй.

» Хятадын Засгийн газар зарим томоохон компанидаа гарцаа өсгөх зөвшөөрөл олгож эхэлжээ.

гадаадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад жижиг. Гадаад зах зээлд эзэлж буй Монголын байр суурь ч том биш. Тэр тусмаа Хятад шиг уудам зах зээлд манай аж ахуйн нэгжүүд үндэстэн дамнасан корпорациуд шиг компанийн бодлогоор ажиллахад хүндрэлтэй. Бараг л боломжгүй болох нь хэдэн жилийн өмнөөс ажиглагдсан" гэж Монгол нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран ярилаа.

Угтаа дээрх гурван компани гурвуулаа үнээ өсгөх хүсэлтэй. Гэвч өнөө хэр эв зүйгээ олоогүй л явна. Үүнд хэн, хэн нь олон шалтаг тоочдог. Хамгийн гол нь эцсийн шийдвэрийг тэд гаргах тул ингээд үлдээе.

 

Харин тэдний шийдвэрээс ангид ямар асуудал нэгдсэн бодлогод саад болоод байна вэ? Австралийн хил дээр 100 ам.долларыг шүргэж буй коксжих нүүрс манайд яагаад 30 ам.доллар байна вэ? Хариулт нь нүүрсний үнийг зэс, алт шиг биржид жигнэж, тооцдоггүй. Тухайлбал, Лондоны металлын биржид зэсийн жишиг ханшийг тогтоодог. Алтыг ч ялгаагүй Нью-Йоркийн "Сотех” биржийн арилжааны самбар тодорхойлно. Харин нүүрсний үнэ худалдан авагч болон борлуулагч хоёрын тохиролцоонд тулгуурладаг тогтолцоотой. Тиймээс хар эрдсийн үнэ харилцан адилгүй байдаг. Уг нь энэ асуудлыг шийдэхийн тулд Эрдэс баялгийн бирж байгуулах Засгийн газрын тогтоол 2014 онд гарсан юм. Гэвч сураг алдарсаар, одоо бүр дуулдахаа ч больжээ. 

Бас нэг гашуун түүхийг мартаж болохгүй. Энэ бол дэд бүтэц. Эл асуудал нүүрсний салбарын сэргэлтийг хүлсээр удаж буй. Тээврийн зардал нүүрсний үнэд онцгой нөлөөлдөг. Тиймээс дэд бүтцийн асуудлыг ярихын тулд хэсэг намжаад буй өргөн, нарийны талцал, маргаан дагуулсан төмөр замыг эргэн сөхөх хэрэгтэй болно. Ийм олон хүлээс, зангилаа дунд манай нүүрсний салбар босож чадалгүй, сэхээнд хэвтэж байна.

 

Угтаа салбарын сорилт тодорхой. Үүнийг шийдэх аргыг ч салбарынхан мэдэж буй. Харамсалтай нь, өнөө хэр ямар ч өөрчлөлт алга. Төр, хувийн хэвшлээрээ талцсаар. Энэ зуур үнийн өсөлт биднээс алгуурхан холдож байна.

 

Шинжээчдийн үзэж буйгаар энэ оныг дуустал эрчим хүчний болон коксжих нүүрсний ханш унахгүй. Учир нь Хятадын барилгын салбарын үзүүлэлт эерэг байгаа. Нөгөө талаас, урд хөршид энэ онд олон жил болоогүй хүйтэн өвөл ирж буй тул эрэлт өсөх хүлээлттэй. Харин урт хугацаанд үргэлжлэхгүй.

 

ИХ ГҮРНИЙ УХРАЛТ

Шалтгааныг одоо тайлбарлая. БНХАУ нүүрстэй дайн зарласныг бид мэднэ. Тус улсын Засгийн газар нүүрсний зарим уурхайгаа хааж, гарцаа танахыг үүрэгдсэн. Тодруулбал, одоогоос долоон сарын өмнө коксжих нүүрсний олборлолт-доо хязгаар тогтоосон. Урд хөршийн олборлогчид жилийн 330 хоногт олборлолт хийдэг байсныг 276 болгож цөөлсөн юм. Мөн ашиггүй ажилладаг уурхайнуудынхаа ч амыг өчиггүй хаав.

 

Гэтэл энэ нь нүүрсний үнэ тэнгэрт хадах шалтгаан болсныг шинжээчид хэлдэг. Товчхондоо, Хятад тэмцлээсээ одоо ухарч байна. "Reuters” агентлагийн мэдээлснээр Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны төлөөлөл өнгөрсөн долоо хоногт нүүрсний 20 гаруй олборлогчтой уулзжээ. Хятадын Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ олборлолт бодоод үнийн талаар хэлэлцеэн болохыг эх сурвалж мэдээлж байна.

 

Тэрчлэн зарим томоохон компанидаа гарцаа өсгөх зөвшөөрөл олгож эхэлсэн. Үүний баталгаа нь Хятадын нүүрсний тэргүүлэгч "China Shenhua Energy”-ийн олборлолт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт. Үүнээс үзэхэд Хятад нүүрсийг хавчих бодлогоосоо ухарч, энэ өвлийг дуустал нийлүүлэлтээ нэмэх хүлээлттэй. Зах зээлийн хуулиар нийлүүлэлт өсөхөөр үнэ буурдаг. Тэгэхээр уулга алдуулах дөхсөн одоогийн өсөлт удахгүй зогсох төлөв харагдаж байна. Шинжээчдийн таамаг ёсоор удлаа гэхэд оны эцэс хүргэнэ. Улмаар уруудна. Харамсалтай нь, агшин зуур тохиолдсон нүүрсний алтан үеийг ашиглаж чадалгүй өнгөрөөх нь, бид.


[ЗГМ]

АЛДАЖ БУЙ АЛТАН ҮЕ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани