Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Хүрэл: Увсад хууль бусаар газрын тосны хайгуул хийсэн асуудлаар шүүхэд хандана

Д.Хүрэл: Увсад хууль бусаар газрын тосны хайгуул хийсэн асуудлаар шүүхэд хандана

 

Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарсан 19,720 км.кв талбайд эхлүүлсэн газрын тосны хайгуул, судалгааны ажлыг тойрсон асуудлыг бид хөндөн бичсээр ирсэн билээ. Монгол Улсын олон, олон хуулийг зөрчиж орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан "Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн сард ажлаа зогсоож Увс аймгаас гарсан юм. Тэгвэл Увс аймгийн иргэд "Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллага байгуулан энэ асуудлаар үргэлжлүүлэн тэмцэхээр болжээ. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн Д.Хүрэлтэй ярилцлаа.

 

-"Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн Тэс, Зүүнговь суманд хайгуулын ажлыг хийх үеэр нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарсан гэсэн. Газар дээр нь та бүхэн ажиллаад ирсний хувьд нөхцөл байдал ямар байсан талаар ярилцлагаа эхэлье?

-Увс аймагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай " Монголиа гладвилл Увс петролиум” компани газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрснийг саяхныг хүртэл Улаанбаатарт суугаа Увс аймгийн иргэд, Тэс нутгийн зөвлөлийнхөн мэдээгүй байсан юм.
Гэтэл өнгөрсөн аравдугаар сарын эхээр Увс аймгийн Тэс суманд тус компани хайгуулын ажил хийхээр ирж нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч томоохон жагсаал цуглаан болсныг дуулсан.

Энэ мэдээллийг сонсоод нутгаа гэсэн сэтгэлтэй залуучууд нэгдээд газар дээр нь очиж юу болж байгааг харж, бодит мэдээллийг сонсохоор Увс аймгийг зорьсон. Биднийг очиход компанийн үйл ажиллагаа үргэлжилсэн, нутгийн иргэд эсэргүүцсэн байдалтай байсан. Тухайн компанийн удирдах албаны хүмүүс биднийг очиход байгаагүй.

Компанийн инженертэй уулзаж ярилцахад "Бид зөвхөн хайгуул хийгээд гараад явчихна. Үүнд та бүхэн эсэргүүцээд байх шаардлагагүй” гэсэн утгатай байр суурийг илэрхийлж байсан. Нутгийн ард иргэдэд ч ийм л зүйлийг хэлж, эсэргүүцлийг зогсоохыг оролдсон юм билээ.

Гэтэл Бүтээгдэхүүн хуваах гэрээг нэгэнт байгуулсан бол компани хайгуул хийгээд гараад явчих асуудал байхгүй юм. Энэ гэрээний гол асуудал нь хайгуул хийгээд газрын тос илрэхэд Газрын тосны тухай хуулиар тухайн компани олборлоод ашиглах бүрэн эрхтэй. Тиймээс нутгийн иргэдэд зөв зүйтэй мэдээлэл олгох, хууль эрхзүйн талаас нь тайлбарлах, цаашид нутаг орон, байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

-Тухайн компани иргэдийн саналыг гуйвуулж, хууль бус баримт бичиг бүрдүүлсэн гэсэн үү?

- Газар дээр нь нутгийн иргэдтэй уулзаж ярилцаж байхад "Гладвилл” компани хайгуулын ажлаа эхлүүлэхийн тулд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах ёстой. Үүний тулд иргэдийн эсэргүүцсэн саналыг зөвшөөрсөн мэтээр хууль бус бичиг баримт бүрдүүлсэн ноцтой зөрчил байсан. 

Анхнаасаа энэ компани Монгол Улсын хууль журмыг зөрчсөн байсан. Иргэдийн дэмжлэгийг авах. санал хүсэлтийг нь сонсохоос эхлээд үйл ажиллагаагаа буруу явуулсан байгаа юм. Дээрээс нь хайгуулын ажилдаа тэсэлгээний арга хэрэглэхгүй, зөвхөн чичирхийллийн хоёр болон гурван хэмжээст аргыг хэрэглэнэ гэж мэдэгдэж байсан.

Гэтэл Тэс суманд хайгуул хийх явцдаа тэсэлгээ хийж, тэр нь нутгийнханд ил болоход нуугаад явж байх жишээтэй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч нар нь тэсэлгээний явцад хяналт тавих ёстой ч хэн ч мэдээгүй байсан. Газар дээр нь очиж цуглуулсан баримт материал, нөхцөл байдлын тухайд хуулийн байгууллагаас зөвлөгөө авч, нарийвчлан судалж байгаа.

-Газрын тосны хайгуулын ажил Увс нуурт нөлөөлөх үү?

-Увс нуур. түүний ай сав газар бол Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн цогцолборт газар. Монголоос Дэлхийн өвд бүртгэгдсэн гурван газрын нэг нь Увс нуур. Тэгэхээр Увс нуур зөвхөн Увс аймгийнхны асуудал биш. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд зөвхөн Монгол Улс санаачлаад бүртгүүлээгүй.

Хөрш ОХУ-ын санал дэмжлэгийг авч хамтран оролцож, РАМСАР-ын конвенцид ч бүртгүүлсэн. Энэ конвенц болон Дэлхийн өвд бүртгэснээр Увс нуурын цогцолбор газар нь Монгол Улс төдийгүй Төв Ази, цаашлаад дэлхийн хэмжээнд үеийн үед онгон дагшин байгалиар нь хамгаалж үлдээх үүргийг Монгол Улс хүлээж байгаа юм.

Увс нуурын ай сав зөвхөн гол, мөрнөөр хязгаарлагдахгүй байгалийн цогцолбор газар. 362 төрлийн нүүдлийн шувууд, 72 төрлийн хөхтөн амьтны нутаг. Мөн 40,000 гаруй археологийн дурсгалыг хадгалдаг гэж судлаачид үздэг.

Увс аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэсээ алслагдаагүй 679.6 мянган га газар нутгийг Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон.

Дэлхийн өвд бүртгэгдсэн, дархан цаазат ийм газарт газрын тосны хайгуулын лиценз олгогдсон байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Хайгуулын талбай Увс нуурын эрэг хөвөөнд тулгаж олгогдсоноос гадна нуурт цутгаж байгаа олон гол, горхины урсцыг дайрсан байгаа.

-Тэс, Зүүнговь сумын малчдад хайгуулын ажлын явцад ямар бэрхшээл үүсч байна вэ?

-Тэс сум гэхэд 3,200 гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. 5,260 хүн амтай. 300 гаруй мянган толгой малтай нутаг. Тэсийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй.

Тэд жилийн дөрвөн улиралдаа нутагладаг газар нутгийнх нь гуравны нэг буюу 1,129 км.кв талбай нь газрын тосны хайгуулын лицензэд орчихсон нь гол асуудал болж байгаа. Нутгийн иргэдэд малаа бэлчээрлэх газаргүй, эрүүл аюулгүй орчинд аж төрөх боломжгүй болох нь гэсэн эмзэглэл маш их байгаагаас хайгуулын ажлыг эсэргүүцэж байна.

Үүнийг анхаарахаас аргагүй асуудал юм. Нийт нутгийнх нь гуравны нэг дээр олгогдсон хайгуулын талбайд судлагдаагүй археологи, палеонтологийн олдворууд байна. Дээрээс нь тухайн бүс нутгийн газар хөрсний бүтэц ихээхэн онцлогтой. Тэс сум гэхэд сул хөрстэй, элсэрхэг нутаг.

Тийм газарт олон тонны хүнд даацын автомашин нэг яваад өнгөрөхөд л хөрс нь гэмтэж байна. Гэтэл гүний өрөмдлөг хийвэл юу болох вэ. Хайгуулын ажил хийхэд хөрс ургамал ч талхлагдаж. цаашид нөхөн сэргээх боломжгүй, цөлжилт үүсэх эрсдэлтэй гэдгийг нутгийн иргэд ярьж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын ИТХ-аас 2015 онд эцэг өвгөдийн булш бунхантай, байгалийн цогцолборт газруудаа орон нутгийн хамгаалалтад авсан. Гэтэл тэдгээр газрууд дээр иргэд орон нутгийн санал хүсэлтийг харгалзахгүйгээр хайгуулын лиценз олгосон байсан.

-Төрийн бус байгууллагын цаашдын зорилго юу вэ?

-Нутгийн зөвлөлийн гишүүд Тэс, Зүүнговь суманд ажиллаж ирээд зөвхөн Увс аймгийн Тэс сум биш хайгуулын талбайд газар нутаг нь орсон 14 сумын бүх ард иргэдийг төлөөлж "Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагыг байгуулаад байна. "Гладвилл” компани нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад арга буюу үйл ажиллагаагаа зогсоож Увс аймгаас нүүж одсон.

Бид цаашид тус компанийн хууль зөрчсөн газрын тосны хайгуулын ажлыг бүрэн зогсоож, Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах хүртэл тэмцэнэ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд хандахаар ажиллаж байна. Нийгмийн зарим хэсэг нь Увс аймаг газрын тосоо ашиглуулах ёстой, ингэснээр нутгийнхан хөгжинө, хожино гэж үзэж байна. Өнөөдөр хүртэл Дорнод аймгийн Тамсагийн ордод 20 гаруй жил газрын тос олборлолоо. 

Гэтэл Дорнод аймаг, Матад сум Монгол Улсдаа тэргүүлтлээ хөгжөөд ирсэн зүйл алга. Засгийн газарт ямар хөрөнгө оруулалт ордог тухай ч бүрхэг байна.

Харин ч байгаль орчнн хэрхэн сүйдсэнийг монголчууд мэднэ. Нэгэнтийм жишээ байхад онгон дагшин байгалийн цогцолбортой Увс аймагт уул уурхай, тэр дундаа газрын тосны хайгуул, олборлолтыг эсэргүүцэхээс аргагүй. Үүний оронл Увс аймаг аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуйн салбартаа түшиглэн байгальд ээлтэй бүс болж хөгжих боломжтой.

'"Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллага цаашид энэ чиглэлд түлхүү ажиллах болно. Байгальтайгаа зөв харьцаж, унаган төрхийг нь хадгалах, иргэдэд экологийн боловсрол олгож тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулахын тулд бид Монголын болон олон улсын байгаль орчны байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Энэ байгууллагад маань зөвхөн Увс аймгаар тогтохгүй байгаль дэлхийгээ гэсэн монгол хүн бүр хамтарч нэгэн санаа зорилгод нэгдэх боломжтой.


Д.Хүрэл: Увсад хууль бусаар газрын тосны хайгуул хийсэн асуудлаар шүүхэд хандана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани