- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оросын алтны хамгийн том компанийн 25%-ийг Хятадад худалдана
Өнгөрсөн 2015 онд дэлхийн алт олборлотоор тэргүүлэгч 10 компаниас хамгийн өндөр үр ашигтай ажилласан "Полюс” компани Оросын нийт алт олборлолтын 20%-ийг дангаар гүйцэтгэдэг. Оросын алт олборлолтын хамгийн том энэ компанийн 25%-ийг Хятадын хөрөнгө оруулагчдад худалдах асуудал яригдаж эхэллээ. Энэ асуудлаар Оросын компани Хятадын "Fosun” групптэй хэлэлцээр явуулж байгаа аж. Тус хэлэлцээрээр Оросын тал алтны компанийн 25%-ийг нийт 2 тэрбум ам.доллараар үнэлж байна. Талууд хэлэлцээрийг ирэх 2017 оны эхээр эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар компанийн ойрын эх сурвалж мэдээллээ.
Гэхдээ хэлэлцээр төлөвлөсөн хугацаанд бүрэн шийдвэрлэгдэж амжихгүй байх магадлал өндөр байна. "Полюс” компани 50 тонн алтны нөөцтэй стратегийн орд газарт олборлолт явуулж байгаа учир юуны түрүүнд худалдааны хэлэлцээрийн талаар Оросын Засгийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй. Хоёрдугаарт, толгой компани болох "Polus Gold International”-ийн 90%-ийн хувьцаа "Сбербанк” банкны 5.5 тэрбум ам.долларын зээлийн барьцаанд байгаа юм.
"Полюс” нь төрийн өмчит "Ростех” корпорацитай хамтарсан "СЛ Золото” компанийг байгуулж 130 сая унц алтны нөөцтэй ”Сухой Лог” ордыг эзэмших тендерт оролцохоор бэлтгэж байгаа билээ. Оросын алт олборлогч компанийн 25%-ийг худалдаж авснаар Хятадын Fosun групп нь алтны "Сухой Лог” ордод 12.5%-ийг эзэмших боломж бүрдэх юм.
Хятадын тэрбумтан Го Гуанчан эзэмшдэг Fosun групп нь 1992 онд үүсгэн байгуулагдсан. Тус групп нь 2010 оноос гадны алтны компаниудын хувьцааг идэвхтэй худалдан авах болсон бөгөөд 2016 онд 15 тэрбум ам.долларыг зарцуулаад байна.
Э.ОДЖАРГАЛ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||