Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсийг үнс болгосон улс төр одоо зэсийг гууль болгох уу?!

Нүүрсийг үнс болгосон улс төр одоо зэсийг гууль болгох уу?!-"Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон энэхүү маргаан ойлголцол руу хөтлөх биш харин ч эсрэгээрээ эргэж, хувь хүмүүсийн хоорондын тэмцэл, хэрүүл рүү шилжиж эхэллээ. Хэрэв үргэлжилбэл энэ нь хагарал, хуваагдалд хүргэхээс өөр үр дагавар авчрахгүй. Харин одоо бүгдээрээ шийдэл рүү явцгаая гэж уриалмаар байна-



"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын "Ростех” компани уг хувиа Монголын талд, тэгэхдээ хувийн хэвшилд худалдсан асуудал дотоодын улс төрийн маргаан болоод багагүй хугацаа өнгөрлөө.

Дээрх худалдан авалтын талаарх мэдээлэл анх энэ оны зургадугаар сарын 27-нд буюу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын өмнө цацагдсан ч уг үйл явцад оролцсон, шийдвэр гаргасан талууд ямарваа мэдээлэл, тайлбар өгөлгүй, цаашдын зорилго зорилтоо танилцуулалгүй бүтэн гурван сарын турш таг чиг байсан нь хангалттай ойлголтгүй олон нийтэд хардлага төрүүлэх шалтгаан болсон юм. Өнөөдрийн маргааны эхлэл нь магадгүй мэдээлэл хаалттай, харилцаа холбоо үүсгээгүй, учир битүүлэг гэж хэлж болох тэрхүү байдлаас үүдэж, улмаар үл ойлголцлын хэмжээнд хүртлээ хурцдаад буй.

ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг "Ростех” компанийн саналаар худалдан авах хэлэлцээрт оролцсон "Монголын зэс” компани, уг наймаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн Худалдаа хөгжлийн банк зэрэг талууд олон нийттэй харилцах, шийдвэр гаргах түвшинд өөрсдийгөө ойлгуулах талаар санаачилга гаргаагүй нь алдаа болсон гэдгийг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Яагаад гэхээр тэдний тайлбар, мэдээллээс урьтаад улстөржүүлж болох хангалттай баримт, шалтгаануудыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гаргаж ирсэн нь олон хүнд итгэл үнэмшлийг төрүүлж амжаад байна. Хэзээ нэгэн цагт дэлгэх, тайлбарлах нь тодорхой байсан баримтуудыг худалдан авагч тал Ц.Нямдоржийн дайралтын дараа УИХ-ын гишүүдэд танилцуулсан нь төдийлөн үр дүнд, ойлголцолд хүргэж чадсангүй. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь уг худалдан авалтын процесс, учир шалтгааныг бизнесийн зарчмаас холдуулах, дотоодын улс төр болгон дэвэргэх эрмэлзэлд илүүтэй хөтлөгдөж байгаа нь ч анзаарагдаж байна.

Эцэстээ "Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон энэхүү маргаан эвлэрэл, шийдэл рүү хөтлөх биш харин ч эсрэгээрээ эргэж, хувь хүмүүсийн хоорондын тэмцэл, хэрүүл рүү шилжиж эхэллээ. Хэн нэгний мэнгэ, сахал, том жижгээр хэрүүл хэрэв үргэлжилбэл энэ нь хагарал, хуваагдалд хүргэхээс өөр үр дагавар авчрахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин одоо бүгдээрээ шийдэл рүү явцгаая гэж уриалмаар байна.

Үнэндээ "Эрдэнэт” үйлдвэрийг хэн, хэрхэн авсан нь зарим хүнд чухал л даа, гэхдээ ард түмэнд үүнээс илүүтэйгээр цаашид тус үйлдвэр яаж ажиллах, хэдий хэмжээний татварын орлого төвлөрүүлэх, орон нутгийнханд ямар өгөөж үзүүлэх, үндэсний бусад компаниудаа яаж дэмжих зэрэг нь хавьгүй чухал сэдэв юм. Тэр тусмаа эдийн засаг эмзэг, дээр нь 2017 оны нэгдүгээр сарын нэгэн буюу ердөө сар гаруйн дараагаас бондын эргэн төлөлтөд 300 сая ам.долларын төлбөр хийх ёстой хугацаа нь тулчихаад сууж байгаа Монголын Засгийн газарт энэ бүхнээ яаж шийдэх вэ гэдэг гарц, шийдэл илүү чухал. Дотоодын томоохон банкууд, үйлдвэрлэгчид, экспортлогчид, татвар төлөгчид­тэйгээ ярилцаж, харилцан дэмжлэг туслалцааны үндсэн дээр үүнийг шийдвэрлэхээс өөр гарцгүй Засгийн газар тэдгээр "хөл”-ийнхөө нэгийг тайрч унагахдаатулсан улс төрийн маргаанд цэг тавих санаачилгыг ч бас эхлүүлэх ёстой болов уу. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөлтгүй, түүнчлэн "Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өр, зээл 300 сая ам.долларт хүрсэн зэргийг тооцож үзвэл тэнд байдал тийм ч таатай биш байгаа. Үүний зэрэгцээ улс төрийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг тооцоолж байж худалдан авах шийдвэр гаргасан байж таарах "Монголын зэс” компанид "Эрдэнэт” үйлдвэрээс хүлээж буй үр ашгийн тооцоо, үүнийг удирдах бизнес төлөвлөгөө байхгүй гэвэл хэн ч итгэхгүй.

Харин одоо "Эрдэнэт”-ийг 100 хувь Монголдоо авчирсан гавьяагаар "цаасан малгай” хийхээс илүүтэй энэ бүхнээ яаж шийдэх юм бэ, Засгийн газартайгаа яаж хамтран ажиллах юм бэ гэдэг шийдлээ ярилцахыг ёстой өнөөх "цаг хугацааны хайч” нь тулгаж байгаа юм биш үү?!

ОХУ-ын Засгийн газрын мэдэлд байсан өмч Монголд шилжин ирэхдээ шууд хувийн өмчлөлд худалдагдсан анхны тохиолдол нь Эрдэнэт. Энэ утгаараа одоогийн маргааныг яаж шийдвэрлэхээс хамаарч цаашид мөрдөгдөх жишиг тогтохыг үгүйсгэхгүй. Монголын Засгийн газартай хамтран "Оюутолгой” ордыг эзэмшиж буй Рио Тинто, "Гацуурт”-ын ордыг эзэмшдэг Канадууд хувиа зарах асуудал хэзээ нэгэн цагт үүсвэл яах вэ, хэрэв хувийн хэвшлийн компанид зарахдаа хүрвэл бас хэрхэх вэ?!

Төр, хувийн хэвшлийн компанитай нэг орд дээр хамтран хувь эзэмшихэд улстөрчид ямар аймшигтай зөрчил үүсгэдгийг бид өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн орд тойрсон хэрүүлээс хангалттай харсан. Хамтын шийдэлд хүрч чадахгүй хэтэрхий удаан үргэлжилсэн хэрүүл, хагарал, хуваагдлын үр дагаварт Тавантолгойн нүүрс өнөөдөр үнс болж хувирсан байна.

Одоо дахиад "Эрдэнэтийн овоо”-ны зэсийг эцэст нь гууль болгох гээгүй л бол хувь эзэмшигчид хоёр талаас хэлэлцээрийн ширээний ард сууж, хамтын шийдлээ ярилцах хэрэгтэй биш үү?! Тэгэхдээ Засгийн газар юуны түрүүнд ТУЗ-ийн гишүүдийг хүчээр томилсон шигээ одоо үйлдвэрийн захирлыг МАН-аас томилохоор ярилцаж байгаа тэнэглэлээ юун түрүүнд татахыг зөвлөж байна. Бизнесийн асуудлыг улс төрийн нам дотор шийдэх гэсэн тэр цагт нүүрс үнс, зэс гууль болон хувирдаг гашуун түүхийг дахин давтах иргэд бидний эрх ашиг биш шүү гэдгийг харин хатуухан сануулмаар байна.


Нүүрсийг үнс болгосон улс төр одоо зэсийг гууль болгох уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани