- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хүрэнг гүйцсэн ногоон эрчим хүч
Ногоон хүрэнг гүйцжээ. Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал нүүрсийг давсан байна. Олон улсын эрчим хүчний агентлаг(IЕА)-ийн энэ мэдээлэл нүүрсний ноёрхол нуран унаж, ногоон эрчим хүчний эзэрхийлэл ирсний дохио болов.
Манай гарагт ногооныг "дээдлэх” моод дэлгэрээд удаж байна. Байгальд хал багатай цахилгааны эрэлд дэлхий даяар гарч, цэвэр эрчим хүчний хүсэл гаарч буй. Удирдагчид, улстөрчид, тэрбумтнууд, урлаг, спортын одод ногоон эрчим хүчийг лоозон болгон, "цэвэр” гэсэн шошготой төсөл бүрт гар таталгүй мөнгө цутгасаар. Сэргээгдэх эрчим хүчийг чиглэх мөнгөний урсгал нэмэгдэхийн хэрээр ногоон эрчим хүчний өртөг уруудаж байна. Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн cheap replica watches мэдээллээр нарны цахилгаан станц барих зардал сүүлийн долоон жилийн дотор хоёр дахин буурчээ. Энэ өртөг ойрын 10 жилд тасралтгүй уруудах таамгийг тус зөвлөлөөс мөн танилцуулав.
Энэ салбарт гэгээ татуулсан бас нэг дүн бий. Дэлхий даяар өдөрт дунджаар нарны хагас сая хавтан суурилуулдаг байна. Цэвэр цахилгаан, эрчим хүч бараг гэрлийн хурдаар түгж буй нь энэ, Тодорхой хэлбэл, манай гарагийн эрчим хүчний тэнцвэр өөрчлөгдөж, танигдахын аргагүй болтлоо хувьсаж байна.
Тэгвэл энэ хөгжил, хөдөлгөөн, хувьсал дунд уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гайхуулдаг Монгол Улс хаана явна вэ? Асуултын хариултыг тоон мэдээллээс эрье.
Манай улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 80 мегаватт. Өнгөрсөн онд энэ хүчин чадлаа ашиглан бид 212 сая киловатт цахилгаан үйлдвэрлэжээ. Үүнээс үзэхэд цахилгааны 967 мегаваттын хүчин чадалтай Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөлөө тун бага байна.
Гэхдээ ойрын жилүүдэд энэ баргар д үн огцом өсөхийг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо. Хөшигийн хөндийн нисэх буудлыг эрчим хүчээр хангах энэ станцын хүчин чадал 50 мегаватт. Ирэх онд эхний 15 мегаваттынхыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа төсөл хэрэгжүүлэгч "Moshea Eco Energy” компаниас мэдээллээ. Монгол, БНСУ-ын хамтран хэрэгжүүлж буй энэ төслийн нийт өртөг 94 сая ам.доллар.
Шав тавих ёслолын араас үүдээ нээх эрчим хүчний эх үүсвэрүүд шил даран хүлээгдэж байна. Тухайлбал, ирэх сард нийт 12 мегаваттын хүчин чадал бүхий нарны хоёр цахилгаан станц ашиглалтад орно. Он гараад мөн нарны, найман мегаваттын станц үүдээ нээх товтой байгаа ажээ,
Нарнаас салхи ч хоцрохгүй нь. Салхины 50 мегаваттын цахилгаан станц ирэх онд ашиглалтад орох төлөвтэй байна.
Монгол Улс 2020 он гэхэд хэрэглээнийхээ 30 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн. Үүндээ хүрэхийн тулд нийт 775.2 мегаваттын сэргээгдзх эрчим хүчний станц барих тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Тодруулбал, нарны эрчим хүчний төслүүдийн нийт хүчин чадал 200 мегаватт. Салхиных 500 орчим мегаватт аж.
Цаасан дээр буусан тооцоо ёсоор манай хүчин чадал бидний зорилтот түвшинд хэдийнэ хүрчихжээ. Гэхдээ бодит үйлдвэрлэл үүнээс дэндүү хол. Урагшилж, эрчим хүч үйлдвэрлэж буй төслүүд ч ховор байна. Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддоржийн ярьснаар одоогоор нарны 10, салхины эрчим хүчний 8-9 төсөл яриа хэлэлцээний шатандаа яваа. Монгол Улсын шаардлагыг хангаж, станц барих зөвшөөрөл авч болно. Гол нь хөрөнгө оруулагчдын шаардлага, шалгуурыг давж чадалгүй, зогссоор байгааг тэрбээр тайлбарлав.
Учир нь манай зах зээл хумигдсан, эрчим хүчний эрэлт хязгаарлагдмал. Станц бариад, цахилгаан үйлдвэрлэлээ гэхэд үүнийг нь худалдаж авах эрэлт их биш. Энэ нь хөрөнгө оруулагчид эргэлзэх, эрчим хүчний төслүүд гацах гол шалтгаан болдгийг салбарынхан хэлж бййна. Нөгөө талаас нар, салхийг баталгаат эх үүсвэр гэж хэлэхэд хэцүү. Үдэш болмогц нар нуугдчихна. Салхигүй өдөр салхин станц таг зогсоно. Иймд Монгол Улс нар, салхийг үндсэн биш, хамжих эх үүсвэр болгон ашиглах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
Харин нүүрсийг орлох боломжит эх үүсвэрээр усыг нэрлэдэг. Харамсалтай нь, усан цахилгаан станцын үйлдвэрлэл дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа нь нууц биш. Бас хойд хөрштэй холбоотой асуудлаас үүдэн томоохон усан цахилгаан станцын төсөл гацчихаад байгаа.
Уг нь манай улс сэргээгдэх эрчим хүчний тусгай хуультай. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэвтрүүлж, цагт үйлдвэрлэж буй нэг киловатт цэвэр эрчим хүчинд дөрвөн төгрөг төлдөг. Бас сэргээгдэх эрчим хүчний судалгаа, тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөөд байна. Ерөнхийдөө салбарын эрх зүйн орчин хаана ч гологдохооргүй болжээ.
Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт 23 хувиар буураад байна. Манайд энэ салбарыг чиглэх мөнгөн урсгал хэдий хэмжээгээр буурсан нь тодорхойгүй. Гэхдээ шил шилээ даран шав тавьж, үүдээ нээн буй станцууд хөрөнгө оруулагчдын сонирхлын нэг илрэл. Усыг эс тооцвол сэргээгдэх эрчим хүчннй хөрөйгө оруулалт уначихаагүй. Монголын сэргээгдэх эрчим хүчийг чиглэх хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр хэвээр байна.
[ЗГМ]
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||