- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гацууртын ордын асуудал хурцдах нь
Ноён уулын орчим алтны орд дахь "Сентерра Гоулд” компанийн ашиглалтын талбайгаас Хүннүгийн найман булш, төмөр хайлуулж байсан хотын туурь илэрчээ. Энэ бүхнийг "Улстөрчид хийгээд компанийнхан нь санаатайгаар олон нийтэд мэдээлэхгүй нууж байгаа" ТББ-ууд мэдээлэл хийлээ. Тэд "Монголын төр 10-хан хувийн ашгийн төлөө гэрээ, хэлцэлд улайрч, байгаль орчинд хяналт тавих ёстой төрийн байгууллагууд гадныхны гар хөл боллоо" хэмээсэн юм.
"Босоо Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Э.Төмөрхуяг "Саяхан болсон "Ноён уул орчмын дурсгал” сэдэвт онол-практикийн хуралд БОНХЯ, АМГ, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, төрийн болон ТББ-ууд оролцлоо. Тэнд Хүннүгийн найман булш илэрсэн нь нотлогдсон. Мөн хүннүчүүдийн зэр зэвсэг хийж байсан төмрийн үйлдвэрийн туурь гарч ирсэн. Иймд АМГ тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ёстой. Төрд байгаа хулгайч нар тэнд газрын зургийг өөрчилж оруулах гэж байгааг зогсоох учиртай” хэмээн мэдэгдэв.
Мөн "Дэлхийн Монгол-Ногоон" нэгдлийн тэргүүн П.Шинжээравдан "Дэлхийн улс орнууд түүх, соёлын дурсгал бүхий газраа хамгаалж, аялал жуулчлал хөгжүүлэх боломж болгож байхад манай улс устгаж, сүйтгэж, эрх баригчид нь олзонд шунаж байна. Энэ нь "Ноён уулыг нинжа нар ухчихсан хойно хамгаалалтад авах хэрэггүй. Харин "Сентерра Гоулд” –д өгөөд ашгаа олж авъя” хэмээн тархи угааж байгаа пиарчдын явуулга, түүгээр бамбай хийж буй эрх баригчдын үг, үйлдлээс илэрч байгаа”-г хэллээ.
Улстөр судлаач Б.Батсайхан "Монголын төр Хүннү гүрний 2222 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, дэлхий нийтэд зарласан. Гэтэл өнөөдөр Ноён уулыг хамгаалалтад авсан уу гэвэл үгүй. Тэнд монголчуудын төрт ёсны голомт, өвгөд дээдсийн шүтээн оршиж байгаа нь түүхийн олон баримтаар батлагдсан газар. Бидний сайн мэдэх Монголын Эзэнт гүрэн, Чингис хааны онгон шүтээнтэй дүйхүйц дурсгал тэнд оршдог. Тийм учраас төр зайлшгүй хамгаалалтад авах ёстой” гэв.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийг төлөөлж хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн Ш.Ялалт хэлэхдээ Гацууртын ордод 50-100 тонн алтны нөөц илэрсэн. Эзэмшиж буй компани нь Канадын "Сентерра Гоулд” юм. Гэтэл толгой компани нь Монголын 40 тонн алтыг хулгайлаад гараад явчихаж байсныг та бид мэднэ. Мөн Киргизийн 700 тонн алтны нөөцтэй Кумтор ордыг эзэмшиж, экс захирал нь авлигын гэрээ хийсэн хэргээр Болгарт баривчлагдсан. Бид яагаад ийм хулгайч, луйварчин компанид Гацууртын ордоо өгөх ёстой юм бэ. Энэ хүмүүс биднийг зажлахгүй залгина. Ноён уул, Гацууртын орд олон голын эх бүхий цэвэр усны ай савыг хамардаг. Цаашилбал, ОХУ-ын нутаг дахь Байгаль нуурын аюулгүй байдал, байгаль орчинд хохирол учруулахаар байгаа тул дэлхийн нийттийн өмнө хариуцлага хүлээж байгаагаа Монголын төр ухамсарлах ёстой хэмээн нутгийн иргэд үзэж байгааг дуулгалаа. Байгаль хамгаалагч ТББ-уудтай цаашид Англид байгаа "Босоо Хөх Монгол-Голомт” хөдөлгөөнийхөн нэгдэж тэмцэхээ илэрхийлсэн бол гадаадад байгаа монголчууд нэгэн дээвэр дор нэгдэх аяныг зарлажээ. Хэвлэлийн хуралд оролцогч талууд УИХ-ын чуулган, Байгаль орчны байнгын хороогоор Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхэд кноп дарж дэмжсэн гишүүдийг Монголынхоо газар шороо, байгалийн баялаг эсрэг байна гэж үзэж олон нийтэд нээлттэй зарлахаа мэдэгдсэн юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||