- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ажлыг ирэх онд эхлүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа 100 хоногийн үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Шинэ Засгийн газар байгуулагдаж салбарын сайд нар ажлаа хүлээж аваад 100 хоног болж байгаа. Энэ хугацаанд зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын ажлуудыг идэвхжүүлж, Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг ажилд түлхүү анхаарал хандуулж ажиллаж байгаа талаараа сайд Д.Ганбат онцлов. Ингээд түүнээс зарим асуултад хариулт авснаа хүргэе.
–Засгийн газрын 100 хоногийн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яам тухайлсан ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?
-Зам, тээврийн салбарт өнгөрсөн жилүүдэд төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж ирсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай байсан. Харин ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газраас төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллана. Мөн Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийх, БНХАУ, ОХУ-ыг холбосон коридорын тоог нэмэгдүүлэх, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулж, Ази-Европыг холбох гүүр болгох бодлого баримтлан ажиллаж байна. Дэлхийн эдийн засгийн хөгжилтэй уялдан Ази-Европын хооронд ачааны урсгал нэмэгдэж буй өнөө үед хоёр тивийг холбосон Монгол Улсын автотээвэр, агаарын тээвэр, төмөр замыг хамгийн дөт тээврийн коридор гэж дэлхий нийт харах болсон. Монгол Улсын дэд бүтцийн хөгжил түүний дотор тээврийн салбарын хөгжил улс орны нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой учир цаашид ч эрчимжүүлэн хөгжүүлэх шаардлага тавигдаж байна. Төмөр замын тээврээр 2016 оны эхний найман сарын байдлаар 12.377.17 мян тонн ачаа, 7.886.05 мян.зорчигч тээвэрлэсэн судалгаа бий. Засгийн газрын 100 хоногт төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Эрдэнэт-Овоотын төмөр замын урьдчилсан судалгааны ажил, Монгол–Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлуулах, Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр логистикийн төв төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах зэрэг ажлыг хийлээ.
–Мэдээж цаашид хийх ажлын төвлөгөөгөө гаргаж, ажлаа эхлүүлсэн болов уу?
-Цаашид төмөр замын салбарт "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд олон зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд "Шивээхүрэн-Сэхэ”, "Тавантолгой-Гашуунсухайт”, "Хөөт-Бичигт”, "Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам, Оюутолгойн салбар төмөр замын ажлуудыг барьж ашиглалтад оруулах. Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, "Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, "Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Төмөр замын тээврийн салбарт дээрх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тээвэрлэх гол ачаа болох нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын тээврийн зардлыг бууруулах, уурхайн олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, тээвэр логистикийн дэд бүтцийн сүлжээг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
-Монгол Улс гадаад зах зээлд нэвтрэхэд чухал үүрэгтэй салбар бол иргэний нисэхийн салбар. Энэ чиглэлд яамны зүгээс ямар ажлыг хийж байна вэ. Мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ажил хэвийн үргэлжилж байгаа юу?
-Иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч, агаарын навигацийн болон нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулахад сүүлийн таван жилд гэхэд 150 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Жилдээ гурван сая зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай, 617 сая ам.доллараар байгуулж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нисэх буудлуудын дэд бүтцийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээ хүргэх зорилгоор орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттайгаар өргөтгөж, техник, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэх ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай байгаа. Цаашид агаарын тээврийн дотоод, гадаадын сүлжээг нэмэгдүүлэн, орон нутаг, олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, үнэ тарифийг бууруулах, бага оврын агаарын хөлөг, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
–Автотээврийн салбарт өнгөрсөн наймдугаар сард Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулсан. Цаашид энэ мэт боломж хэр байгаа бол?
-Автотээврийн хилийн боомтуудыг нээх, зорчигч тээврийн байнгын үйлчилгээг зохион байгуулах, ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрлийн системийг нэвтрүүлэх, хилийн боомтуудад автотээврийн үйлчилгээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын эхлэл болгож Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга – Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хотыг хүртэлх зорчигчдын тогтмол тээврийн маршрутыг ирэх сараас эхлүүлэхээр болсон. Түүнчлэн тус яамнаас авто замын бүтээн байгуулалтад шинэ техник, технологи нэвтрүүлэх, бүх аймгийг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг эрчимжүүлж байна. Эхний ээлжид ургац тээвэрлэх замуудын засвар арчилгааг хийж, ургац тээврийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч байна.
Зам, тээврийн хөгжлийн яам
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||