- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Стратегийн ордууд ба тэдний эзэмшлийн хамаарал
"Өдрийн Сонин”-ы 2016 оны 10 сарын 28-ны дугаарт "Стратегийн ордуудаа стандартжуулж байж уул уурхайгаас их мѳнгѳ олно” гарчигтай нийтлэл гарчээ.
Энэ нийтлэлд дурьдсанаар,
Зарим нь бүр Хятадын тѳрийн мэдлийн компани байх жишээтэй. Ер нь гадаадын тэр дундаа урд хѳршийн хѳрѳнгѳ оруулалт давамгайлсан стратегийн ордуудад хувь эзэмших асуудлыг тѳрийн зүгээс тэгтлээ хѳндѳхгүй, ажин түжин байдаг нь хачирхал тѳрүүлдэг” гэжээ.
Стратегийн гэх тодотгол зүүлгээд буй эдгээр 15 орд нь чухам ямар ордууд болох, төр эдгээр ордуудад ямар хувь эзэмшилтэй байдгийг доорхи жагсаалтаас харцгаая.
Орд газар |
Монголын төрийн эзэмшдэг хувь |
Бусад |
1. Цагаан суварга |
0% |
100% МАК ХХК (Монгол) |
2. Нарийн сухайт |
0% |
100% Чинхуа Мак (БНХАУ), МАК ХХК (Монгол) |
3. Гурван булаг |
0% |
100% CNCC (БНХАУ-ын төрийн өмчит) |
4. Бороо |
0% |
100% Центерра Гоулд ХХК (Канад) |
5. Төмөртэй |
0% |
100% Дарханы төмөрлөгийн үйлдвэр |
6. Мардай |
0% |
100% CNCC (БНХАУ-ын төрийн өмчит) |
7. Бүрэнхаан |
0% |
100% Талст маргад ХХК (Монгол), ТопроуХэнцо ХХК (Хятад), Тефас майнинг ХХК (Хятад), Сутайхэнцо ХХК (Хятад) |
8. Шивээ Овоо |
14.8% |
85.2% Шинэ Шивээ ХХК (Монгол) |
9. Дорнод |
21% |
58% Ханресурс ХХК (Канад) |
10. Оюутолгой |
34% |
66% Рио Тинто (Канад) |
11. Төмөртэйн овоо |
40% |
50% Цайрт минерал ХХК (БНХАУ) 10% Хувь хүн |
12. Асгат |
51% |
49% ОХУ |
13. Эрдэнэт |
51% |
49% Mongolia Copper Corporation |
14. Багануур |
51% |
49% Олон нийт |
15. Тавантолгой |
96% |
4% Энержи Ресурс ХХК (Монгол) |
Жагсаалтыг харахад нэг сонин зүй тогтол ажиглагдаж байна.
Төр тэртэй тэргүй бүтнээр нь эзэмшдэг Тавантолгойн ордыг "ард түмэндаа авлаа, аварлаа” гэх популист улстөржилт маш их явагддаг. Тэгсэн хэр нь төр хувь эзэмших нь байтугай, 100% Хятадын мэдэлд шилжсэн орд газруудын талаар хэн ч, юу ч ярьдаггүй.
Ард түмэндээ орд газруудаа "аварч өгөх” гээд байдаг "эх орончид” маань Хятадын эзэмшилд байдаг орд газруудын талаар нэг ч үг дуугардаггүй нь хачирхалтай. Нөгөөтэйгүүр, төрийн эзэмшил бага байгаа ордуудын үйл ажиллагаа жигдэрсэн, элдэв хэл амгүй, татвар төлөлт өндөр байхад төрийн оролцоо ихтэй ордууд дээр хэл ам, хэрүүл ихтэй байдгийг харж болно.
Тавантолгойн ордыг эдгээрээс хамгийн их хэрүүлийн бай болгосон, тэр хэмжээгээрээ огт үр ашиггүй шахам болгочихоод буй. Энэ ордыг тойрсон хэрүүл шуугиан сүүлийн найман жилийн турш үргэлжилсэн боловч өнөөг хүртэл энэхүү орд газрын үр ашгийг монголчууд хүртэж чадаагүй, тэр ч байтугай дэлхийн зах зээл дээр үнэ нь хэдийн 240 ам.доллар давчихаад буй нүүрсээ дөнгөж 30-хан ам.доллараар зараад сууцгааж байгаа билээ.
Сонгуулиар зарим нэр дэвшигч, тухайн үеийн нөлөө бүхий албан тушаалтан зэрэг хүмүүс "Тавантолгойгоо ард түмэндээ авч үлдэж чадсан” гэх сурталчилгаа цацсан боловч тэдгээр хүмүүсийн нэг нь ч сонгогдож чадаагүй.
Тавантолгойн орд үнэндээ хэнийх вэ?
Төрийн мэдэлд 96 хувь нь байдаг ордыг төрийн түшээд хэнээс аварч "ард түмэн” хэмээх эзэн биегүй субьектэд хүлээлгэн өгсөн байх нь вэ?
Ингэж "аварсны” ач тус нь чухам хэзээнээс гарах юм бол оо?
Эх сурвалж: Nud.mn, Ч.Барс
Өдрийн сонин, Ц.Баасансүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||