Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнийн чулууны ид шид

 

Чамин гоё эрдэнийн чулуу болоод үнэт эдлэлүүдээр өөрсдийгөө чимээд зогсохгүй аливаа өвчнийг намдааж, сэтгэл санаагаа, тайвшруулж, зарим өвчнийг эмчилж болдог гэдгийг эртний ном зохиолд ингэж тэмдэглэжээ. Уншигч та бүхэн яаж анагааж, эмчлэх юм бол гэж гайхаж байгаа байх. Энэ бол ердөө амархан, өдөр тутмын амьдралдаа эрдэнийн чулуун шигтээ, орц бүхий ээмэг, бөгж, гинж зүүх эсвэл зүгээр л тэдгээрийг харахад хангалттай гэнэ.

Индранил

Хэрвээ та ууц нурууны өвчтэй, эсвэл арьс тань өвчилж, нойр хулжин, үе мөчний өвчнөөр шаналж байвал Индранил чулуун чимэглэл худалдаж аваарай. Энэ чулуу нь хөх, цэнхэр, ногоон-ягаан болон шар өнгөтэй байдаг. Гэхдээ аль өнгийг сонгох нь тийм ч чухал биш. Учир нь чулууны анагаах чанарт өнгө нөлөөлдөггүй ажээ. Харин гоёл чимэглэлийн төрөл нь чухал гэнэ. Эрдэнийн чулуунуудын анагаах увдисыг судалдаг мэргэжилтнүүд Индранил зүүлт зүүхийг зөвлөдөг байна. Энэ чулуу нь хүзүүнд зүүлттэй байхдаа илүү сайн "ажилладаг” гэж ярилцдаг. Хэрвээ танд Индранил шигтгээтэй бугуйвч, эсвэл бөгж таалагддаг бол зүүн гартаа зүүхийг зөвлөж байна. Тэгвэл багтраа болон зүрхний өвчин ороохгүй гэнэ.

Алмааз

Хэдийгээр алмааз чулуу нь маш үнэтэй боловч худалдан авахдаа мөнгөө харамлах хэрэггүй. Таны гоёл чимэглэлийн хайрцаганд ийм эрдэнийн чулуугаар хийсэн жижигхэн ч болов ямар нэгэн эдлэл байх ёстой гэнэ. Энэ чулуу нь сэтгэл санааг өөдрөг болгож, ой ухааныг сайжруулан толгойны өвчнийг намдаахаас гадна бие организмаас хорт бодисыг гадагшлуулахад тустай ажээ. Алмааз нь бас нөсөө толбо тогтохоос хамгаалдаг бөгөөд энэ эрдэнийн чулуун зүүлтийг зүүдэг хүмүүс сэвхтдэггүй гэж ярьдаг юм.

Маргад чулуу


Маргад бол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн чулуу юм. Эрт дээр үед жирэмсэн бүсгүйчүүд сэтгэл санаа өөдрөг, эрүүл биетэй байхын тулд ногоон өнгөтэй маргад эрдэнийн чулууг зүүдэг байжээ. Хэрвээ хүү төрвөл өлгийнд нь маргад чулуу хийдэг байсан гэнэ. Энэ чулуугаар хийсэн гоёл чимэглэл нь элэг, ходоодны өвчинг эмчлэхэд нөлөөлдгөөс гадна даралтыг тогтворжуулдаг ажээ. Бас амны хөндийн болон үе мөчний өвчинд тустай байна. Маргад эрдэнийн анагаах чанарыг улам хүчтэй болгохын тулд ийм чулуун шигтгээтэй бөгж зүүх хэрэгтэй гэнэ.

Молор эрдэнэ

Молор эрдэнийн чулуу нь бүсгүйчүүдэд гоо үзэсгэлэнг, харин эрчүүдэд цэцэн ухааныг бэлэглэдэг гэж эртний мэргэд ярилцдаг байжээ. Эрдэнийн чулууны анагаах чанарыг судалдаг мэргэжилтнүүд энэ чулууг сэтгэн бодох чадварт нөлөөлдөг гэж үздэг байна. Тунгалаг, хөх, ягаан болон хөх ягаан өнгөтэй байдаг молор эрдэнийн чулуу нь бас сэтгэл санааны хямралаас гарахад тусалж, амтлах мэдрэмжийг нэмэгдүүлдэг бөгөөд түүгээр ч барахгүй бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг гэнэ.
Хэрвээ түүнийг зөвхөн гоёл чимэглэл төдийгүй анагаах увидасыг нь ашиглахыг хүсч байвал молор чулуун шигтгээтэй алтан бөгж, бугуйвч, гинж худалдан авч баруун гартаа зүүгээрэй.

Анар

Анарыг амжилтын чулуу гэдэг. Хэрэв ажил хэрэг урагшлахгүй бол ширээн дээрээ гурван ширхэг анар тавиарай. Анарыг дэрэн доороо хийж унтвал сэтгэл гутралаас салдаг аж. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг өгнө. Мөн аян замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг билэгдэнэ.  Анар нь эрдэсийн төрлийн чулуу юм. Анар өөр өөр өнгөтэй байдаг. Улаан анар нь бамбай булчирхай болон дэлүү өвдөхөд хэрэглэдэг. Өвдсөн газраа тавихад өвчин алга болж, илааршдаг байна. Мөн бясалгал хийх үед толгой дээрээ тавьж эсвэл гартаа атгахад анхаарал төвлөрч, оюун санаа хурц болдог гэнэ. Эрэлд яваа хүнд анар чулуу сураг сонсгодог гэж үздэг байжээ.
Анар нь хайр дурлал, дур хүслийн бэлгэ тэмдэг төдийгүй цэвэр ариун зан суртахуун, үнэний чулуу юм. Анар эзнийхээ оюун ухааныг хурц сэргэлэн байлгаж, аливаа зүйлийг хийхэд учрах саад тотгорыг зайлуулж байдаг.

Сувд

Эртний хүмүүс хоол, хүнсээ хайж явсаар далайн хясааг нээж үзэн мөнгөлөг өнгөөр гялалзах үзэсгэлэнт сувдыг анх нээсэн гэсэн таамаг байдаг. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны төрөлд оруулах нь буруу мэт боловч үнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байрт орсоор ирсэн байна. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай байна. Сувд нь өөрийнхөө өнгийг нэг л алдчихвал дахин сэргэнэ гэж байхгүй. Сувд нь халдварт өвчнүүдийг эмчилэхэд онцгой нөлөө үзүүлдэг. Мөн  ясны сийрэгжилт, шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг эмийн найрлагад ордог ажээ. Түүнчлэн цусны бүлэгнэлийг сайжруулдгаас гадна зүрхний булчинг сэргээх үйлчилгээтэй.

Бадмаараг

Эрдэнийн чулуун дотроос хамгийн хүчтэй нөлөөтэй чулуу гэгддэг. Бадмаараг маш олон оддын оронтой холбогддог гэж үздэг байна. Бадмаараг эзэмшинэ гэдэг бол амар амгалан, сэтгэл хангалуун байхын үндэс аж. Чулууг дэрэн доороо хийж унтахад хар дарж зүүдлэхээс хамгаалдаг байна. Мөн зүүн гарынхаа хуруунд зүүвэл гай тотгороос хамгаална. Бэлгэнд ирсэн бадмаараг хайр дурлал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог. Түүнчлэн хайр дурлалыг гал адил бадраадаг гэлцдэг. Хайр дурлалд бүтэлгүй хүмүүс бадмаарагт хүслээ шивнэж, бясалгал хийвэл жинхэнэ хайртай учирдаг аж. Мөн бадмаараг эзнээ зорьсондоо хүрэх ер бусын итгэл үнэмшил өгдөг байна. Чулууг мөн анагаах ухаанд цусны эргэлтийг сайжруулахад тустай гэж үздэг юм. Чулууны хүчээр цусан дахь халдвар болон хорт бодисыг гадагшлуулдаг аж. Мөн хүч чадал, ой ухааныг сэргээж, элдэв халдвараас хамгаалдаг гэнэ.

Хув


Хувийг олон арван сая жилийн туршид ургасан модны чулуужсан давирхай хэмээн нэрлэдэг. Дэлхий нийтээрээ "AMBER” хэмээн нэрлэдэг юм билээ. Түүний химийн агууллагын 78 хувь нь нүүрстөрөгч, 10 хувь нь ус төрөгч, 12 хувь нь хүчил төрөгч байдаг ажээ.  Харин хувнаас хувны хүчил буюу D3 амин дэмийг гарган авдаг бөгөөд энэ хүчил нь үрэвслийн болон стрессийн эсрэг үйлчилгээтэй юм.  Мөн цус багадалтын эсрэг болон зүрх судасны эмийн найрлагад ордог ажээ. Хувны хүчилтэй хоол хүнс нь вирусын эсрэг үйлчилгээтай байдаг бол хув чулуунд бас йод агуулагддаг байна. Иймээс бамбай булчирхайн өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

Хаш     

Хаш нь тод ногооноос бүдэг ногоон, хөх, шаргал туяатай, цагаан, хар, хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Харин өнгө, чанар зэргээсээ хамааран үнэ, эрэлт зэрэг нь харилцан адилгүй байна. Хятдад цагаан саарал хаш эрэлт ихтэй байхад монголд ямар ч туяагүй тунгалаг цагаан хаш, япончууд хар, европийн орнуудад ногоон туяатай, ногоон хашийг илүүд үздэг.  Хамгийн гол нь эдгээр хашууд өндөр хатуулагтай, бат бэх шинж чанартай, шил мэт тунгалаг, өнгөлгөө сайн авдаг зэргээрээ хүмүүсийн анхаарлыг татдаг. Хятадууд хашийг ялалт, амжилт авчирдаг гэж үздэг. Харин монголчууд бөөр эмчлэх увидастай, айл гэрт аз жаргал авчирч, урт удаан хамтран амьдрахад тусладаг гэж үздэг. Мөн гэнэтийн аюулаас зайлуулдаг гэж ярьцгаадаг. Хаш чулуу нь эрч хүчний энерги ихтэй чулуу бөгөөд хүний биед хэрэгтэй кали, кальци, магни, төмрийн царуудаас тогтсон эрдэст чулуу юм. Ийм учраас хаш чулуу хүний биед цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос сахарын хэмжээг бууруулах гээд  бие организмд хэрэгтэй олон чухал элементийг нөхөж өгдөг ажээ.

Д. Цэнд

Эрдэнийн чулууны ид шид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани