- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Мөнгөгүй төрийн хувийнханд найдсан бүтээн байгуулалт
Өнгөрсөн жилийн өдийд бол өөр байлаа. Эзэн хааны нэрээр босгосон бондоор хөшиж царцаад байсан эдийн засгаа хөдөлгөөнд оруулж, нүүр буруулсан гадаадын хөрөнгө оруулалтын орон зайг нөхсөнийг үгүйсгэхгүй. Хэд хэдэн аймгийг хатуу хучилттай замаар холбож, Улаанбаатарын уулзваруудыг дөрвөн замынх болгож өргөтгөөд л, ноос ноолуур, өвлийн хүлэмж, сүүний үйлдвэрлэл, ноосон нэхмэл гэхчлэн хүртэээмж талаасаа бол чамлахааргүй тал тал тийш нь тараасан. Гэхдээ зарцуулалт, хуваарилалт гэхээр л шүүмжлэл дагуулаад байгаа юм. Үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг энэ мөнгө тойрч ороолсон. Тухайлбал, цемент, ган, нефтийн үйлдвэрлэл гэхчлэн түрүүлж ашгаа өгөх төслүүдэд хөрөнгө хуваарилсан бол өдийд түрүүчээс нь ашиг орлогоо хүртээд сууж байх байсан ч юм бил үү. Бондын мөнгөөр баруун солгойгүй балгалзсаны эцэст үндэсний үйлдвэрлэгчдээ гэнэт санасан. Бас ч гэж ингэж санасан нь сайн хэрэг. Ингээд үйлдвэрлэгчдээ дэмжих, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төслийг нь шалгаруулчихаад байгаа. Сураг сонссоноор бол 888 төсөл тунаж үлдээд байгаа гэх мэдээлэл бий. Харин энэ нэг их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг хаанаас хэрхэн босгох гэж байгаа нь чухал.
Өнгөрсөн жил "Чингис" бондоос сүү, мах, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд хуваарилсан 270 тэрбум төгрөг дээр бондоос зарцуулалгүй үлдсэн 360 тэрбум төгрөгийг нэмж, мөн Японд борлуулсан "Самурай" өрийн бичгээс үлдсэнийг нь гаргаж, нэг их наяд төгрөг бүрдүүлэхээр тооцож байгаа аж. Энэ жилийн тухайд гэвэл бүтээн байгуулалтын хамгийн чухал жил байх учиртай. Засгийн газрын мэдээлж буйгаар урин дулааны улиралд төмөр замын царигийн асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар эцэслэн шийдвэрлэж Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 267 км төмөр зам барихаар төлөвлөж байна. Үе үеийн Засгийн газар дамжин яригдаж байгаа төмөр замаа барьчихвал АН-ын хувьд дараагийн сонгуульд нүүр тахлах бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэй Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлж өөрийн өртгийг нь бууруулах том хүчин зүйл болно. Түүнчлэн зургаан аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбож, нийслэлд 15 уулзварыг пшнэчлэхээс гадна Туул, Сэлбийн хурдны замын ажил өрнөх бололтой. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын ажил үргэлжилж, ТЭЦ- Ү, Тавантолгойн цахилгаан станц гэсэн мега төслүүд эхэлнэ гэсэн сураг бас дуулдсан. Улаанбаатарт гэхэд метроны ажлыг энэ жил эхлүүлэхээр зүтгүүлж буй.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урьд нь мэдээлж байснаар нүүрснээс хий гаргах төсөл энэ жилээс хэрэгжиж эхлэх учиртай. Төлөвлөж байгаа ажил гэвэл нэг иймэрхүү. Эдгээрийг эхний ээлжинд нэг их наяд төгрөгөөр санхүүжүүлэх бөгөөд үүнийг дөрвөн эх үүсвэрээр бүрдүүлнэ гэсэн тооцоо бий. Тодруулбал, "Чингис" бондын үлдэгдэл, "Самурай" бонд болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зорьж байгаа гэх. Төлөвлөж буй бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгох гол найдварыг концессийн гэрээ гэж харж байгаа бололтой. Энэ боломж мөн үү гэвэл мөн. Гэвч энэ бүхнийг концессийн гэрээгээр гүйцэтгэнэ гэхэд дотоодын хөрөнгө оруулагчдын бяр тэнхээ хэр байгаа нь тодорхойгүй. Хувийнхан өөрт ашигтай бол гадаад зах зээлээс мөнгө босгоод, эсвэл хэн нэгэнтэй хамтраад хийе гэвэл хийнэ. Харин тэднийг төр түрэмгийлэх бус, хэн хэндээ ашигтай байх хувилбарыг л санал болгох учиртай.
Мэргэжлийн байгууллагын тооцоолсноор эдүгээ 9.2 их наяд төгрөг эдийн засагт эргэлдэж байгаа гэх тооцоо бий. Үүнээс гадна энэ онд улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон орлого, ялангуяа уул уурхайгаас олох орлого тун хойрго байна. Эдийн засгийг тэтгэж байдаг нэг эх булаг бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Үүний дүр төрх ямар байгааг тодруулж харъя 2012 оны өдийд 463 сая, 2013 оны мөн үед 260 сая ам.доллараар хэмжигдэж байсан хөрөнгө оруулалт шинэчилсэн хуулийн нөлөөгөөр энэ жилийн тухайд, ялимгүй өсөлттэй байна. Оны эхний хоёр сарын байдлаар гэхэд 301 сая ам.доллар орж ирж, өмнөх жилийнхээс 16 хувь өсөөд байгаа нь сайн мэдээний нэг болж байна.
Харин хамгийн их итгэл найдвар тээж байсан нүүрсний салбараас орох орлого өнгөрсөн жилийн мөн үеэсээ өнөөгийн байдлаар 79 хувь уначихаад байна. Тодруулбал, ноднин өдийд нүүрснээс 2014 сая ам.доллар халаасалчихаад сууж байсан бол эхний хоёр сарын байдлаар 44.7 саяас хэтэрсэнгүй. Монголчуудын мөнгөгүйдэх шалтгааны нэг энэ болой. Мөн төмрийн хүдэр болон бусад эрдсүүдийн орлого 13-17 хувиар буурчээ. 2014 оны хувьд найдаж болох ганц экспорт нь зэсийн баяжмал байж мэдэхээр байна. Учир нь улбар металлынхаа экспортоос бид 2013 оны мөн үеэс тэн хагас илүү хэмжээний орлого олчихоод байна. Энэ оны тухайд зэсийн үнэ тогтвортой дээшилнэ гэсэн чихэнд чимэгтэй таамгийг гаргаад байна. Түүнчлэн Ашигт малтмалын шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд энэ жилд Монголбанк 6-10 тонн алт худалдан авах төлөвтэй байгаа нь 400 гаруй сая ам.доллар болохоор байгаа юм.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гэсэн бас нэг давхар хүлээлт буй. Гэхдээ энэ бүхэн одоо цагийн үйл биш. Ирэх' өдрүүдийг өөдрөгөөр харсан хүлээлт гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин Монгол орны бүтээн байгуулалт цаг улирлын хүчин зүйлээр хавчигдаж байдаг. Яг ийм эгзэгтэй үедээ бүтээн байгуулалтандаа зориулах хөрөнгө мөнгөөр хавчигдаж байгаа нь азгүйдэл болж мэдэх юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||