- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бид бачимдаж, дэлхий биднийг шоолно
"Ройтерс” агентлагийн нийтлэлч Клайд Руссел "БНХАУ-ьш Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд үр ашиггүй нүүрсний олборлолтыг хязгаарлаж, агаарын бохирдлыг бууруулах оролдлого хийж байгаа. Үүний улмаас нүүрсний олборлолт буурч, нийлүүлэлт багассанаас гадна өнгөрсөн зун нүүрсний хэрэглээ нэмэгдсэнээс зах зээл дээрх үнэ өсөөд байгаа. Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлд ашиглах гол түүхий эд. 2016 онд нүүрсний илүүдэл, нийлүүлэлг дууссанаар коксжих нүүрсний үнэ бараг хоёр дахин өсч тонн тутам нь 900 юаньд хүрсэн. Зөвхөн БНХАУ гэлтгүй дэлхийн бүхий л гангийн үйлдвэрт коксжих нүүрс эрэлттэй байгаа. Түүнчлэн БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт өссөн нь Ази төдийгүй Европт ашигтай. Австралийн боомтод коксжих нүүрс тонн тутамдаа 200 ам.доллар давж байна. Нэг тонн ган үйлдвэрлэхэд хамгийн багадаа 770 килограмм болон түүнээс илүү коксжих нүүрс шаардагддаг. Харин ган үйлдвэрлэгчдэд коксжих нүүрсний ханш өсөх нь тийм ч таатай бус. Оны эхний улиралд коксжих нүүрсний үнэ дэндүү бага, өртгөөсөө ч доогуур байсан. Тиймээс энэ удаагийн өсөлтийг байх ёстой хэмжээндээ очсон гэж ойлгож болно. Цаашид зохистой хэмжээндээ тогтох байх. Оны эхнийх шиг доошоо орохгүй. Дэлхийн нэр хүндтэй эдийн засагчид коксжих нүүрсний үнийн энэ удаагийн өсөлтийг ийнхүү удаан үргэлжлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч буцаад өртгөө ч нөхөж чадахгүй болтлоо унахгүй гэдэгт санал нэгдэж байна.
БНХАУ-ын гангын үйлдвэрлэл Британи, Өмнөд Солонгос, Японтой харьцуулахад далайн тээвэрлэлтээс хамаарал багатай. Тус улсын дотоодын коксжих нүүрсний ханш ч өндөр хэвээр байгаа юм. БНХАУ-ын "Dalian Commodity Exchange” түүхий эдийн бирж дээр өнгөрсөн баасан гаригийн буюу хаалтын ханш нь тонн тутамдаа 1235 юань (182.6 ам.долларын) ханштай байна. Үндэсний статикийн хорооноос гаргасан тайланд дурдсанаар тус улсын коксжих нүүрсний олборлолт 7.3 хувь буюу 39.29 сая тонноор өсч 331.74 тонн хүрсэн нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар өссөн үзүүлэлт.
МОНГОЛ БОЛ БНХАУ-ЫН ДАВУУ ТАЛ
БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч нь Австрали. Харин хоёр дахь том нийлүүлэгч нь Монгол. Он гарсаар эхний найман сарын хугацаанд Монгол Улс БНХАУ руу нийт 12.7 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 51.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин Австралиас энэ жил 18.5 сая тонн нүүрс авсан. Гэхдээ БНХАУ Монголоос нүүрс авах сонирхолтой байдаг. Учир нь Австралиас авч буй коксжих нүүрснээс бараг гурав дахин бага үнээр Монголоос авах боломжтой юм. БНХАУ тонн коксжих нүүрсийг Австралиас 93.92 ам.доллараас авдаг бол, Монголоос ердөө 34 ам.доллараар авдаг юм. Мэдээж Монголоос импортлох нь далайгаар тээвэрлэснээс үнэтэй тусах ч дээр дурдсан шиг үнээр авч буй тохиолдолд БНХАУ-д ашигтай байх нь тодорхой. Тус улсын ган үйлдвэрлэгчид коксжих нүүрсний үнэ цаашид өсөх эсэх нь бараг хамаагүй гэж хэлж болохоор. Учир нь коксжих нүүрсний үнэ өдөр бүр өсч байсан ч тэд хамгийн хямд үнэтэй нүүрсийг хэрэглэсээр байх болно. Дэлхий зах зээл дээр гангийн үнэ өссөөр байна. Энэ нь БНХАУ-ын ган үйлдвэрлэгчдэд багагүй ашиг авчирч байна. Өөрөөр хэлбэл, тэд Монголын тусламжтай ашиг олж байна ч гэж ойлгож болно” хэмээн бичжээ.
ҮНИЙН ӨСӨЛТ "ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР” мэт БАЙГАА ЭНЭ ҮЕД ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС АШИГ ХҮРТЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БАЙНА
Коксжих нүүрс бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүн. Үнэ нь өндөр байх үед төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээгээрээ зэсийг давж байсан удаа ч бий. Гэхдээ манай зэс, нүүрс хоёрт нэг том ялгаа бий. Зэсээ Лондоны металлын биржийн ханшаар буюу дэлхийн зах зээлийн үнээр өгч чаддаг. Харин нүүрсний хувьд өөр. БНХАУ-ын хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүй. Энэ оны эхний найман сарын байдлаар 12.7 сая тонн коксжих нүүрс экспортолсны 4.5 саяыг нь "Эрдэнэс Тавантолгой” олборложээ. Тус компани олборлосон нүүрсээ БНХАУ-ын "Чалко” компанид 27 ам.доллараар нийлүүлсэн. 2012 оны сонгуулийн өмнө "Чалко”-той гэрээ байгуулж, урьдчилгаа зээлж авч бэлэн мөнгө тарааснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл олборлож буй нүүрснээс олж буй ашгаараа "Чалко”-гийн өрийг төлсөөр байгаа. "Чалко”-д төлөх өрийг 2017 он дуусахаас нааш барагдуулж амжихгүй гэж буй. Тиймээс дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ энэ жил ч, ирэх жил ч манай олборлогчдод онцын хамааралгүй байх нь тодорхой болж байна. БНХАУ-ын дотоодын зах зээлд нүүрсний үнэ өсч байгаа бөгөөд харин Монголын нүүрсний экспортын үнэ буурч буй нь Монголоос авах нүүрсний биет хэмжээ өсөхөд нөлөөлжээ.
Монголын нүүрсний компаниуд Хятадын худалдан авагчидтай улирал, хагас жил эсвэл жилийн гэрээ байгуулдаг учир ирэх намраас л ханшийн өсөлтийн нөлөөг хүртэх боломжтой болох юм байна. Хэдий нөхцөл байдал амаргүй байгаа ч олон улсын зах зээлд үнэ өндөр хэвээр байх аваас Монголын нүүрсний компаниудын экспортын үнэ дээшлэх найдвар бий. Австралийн нүүрсний хувьд харьцангуй үнэ өсч буй тул тавдугаар сард Хятадын Австралиас авсан нүүрсний импорт Монголынхоос бага дүнтэй гарсан бөгөөд энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь анхны тохиолдол болжээ. Энэ онд Монгол Улс 19 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Одоогийн байдлаар уг төлөвлөгөө бараг давж биелэх дүр зураг харагдаж байгаа аж. Үнэ ханшийн өсөлт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй, "үүлэн чөлөөний нар” мэт түр хугацааны явдал байж болох ч Монголын компаниуд ханшийн өсөлтөөс тодорхой ашиг хүртэж байх нь чухал.
БНХАУ-Д НҮҮРСНИЙ ҮНЭ ӨССӨӨР
БНХАУ-ын зах зээлд сайн чанарын коксжих нүүрсний импортын үнэ ханш 2016 он гарсаар гурав дахин өсөж, дунджаар 240 ам.доллар даваад байна. Мөн эрчим хүчний нүүрсний үниин өсөлт он гарсаар хэдийн нэг зуун хувь хүрчээ. Үндсэндээ 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 2011 онд Австралид болсон үер болон Фукүшимад болсон ослын дараа нүүрсний зах зээлд үүсч байсантай ижил хэмжээний огцом өсөлт 2016 он гарсаар бий болоод байна гэсэн үг юм. Хэдий тийм боловч энэхүү өсөлт ямар хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь шинжээчдийн хувьд гол асуулт болж эхлээд байна. Үүнд нэг талаас БНХАУ-ын Засгийн газрын бодлого нүүрсний зах зээлд гол нөлөө үзүүлэх нь гарцаагүй аж. БНХАУ-ын Хөгжил Шинэтгэлийн хороо мягмар гаригт дотоодын нүүрс олборлогчдоо хүлээн авч уулзан, гарцаа дээд хэмжөэнд нь тултал нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна. Ингэснээр хүйтний улирал ойртож, эрэлт өсөж буй энэ үед нийлүүлэлтийг дэмжиж, эрчим хүчний нүүрсний ханшийн өсөлтийг зарим байдлаар хязгаарлах зорилготой алхам хийлээ. Томоохон компаниудын хувьд үнэ өсөж байгаа энэ үеийг ашиглан олборлолтоо нэмэгдүүлж, ашгаа сайжруулах боломжийг эрэлхийлсээр байна.
Тухайлбал, "Glencore” компани өнгөрсөн долоо хоногт Австрали дахь "Collinsville” уурхайдаа 200 ажилтан нэмж авахаар болсноо зарласан нь үүний тод жишээ болж байгаа юм. Үүнээс гадна "BHP Billiton”, "Anglo American” зэрэг салбартаа тэргүүлэгчид эргээд нүүрсний уурхайнууддаа хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх алхмуудыг хийж байна. Энэ нь эдгээр компанийн хувьцааны ханшид дэмжлэг болж байгаа юм. Ази даяар IV улирлын коксжих нүүрс нийлүүлэх гэрээний дундаж үнийг өсгөх дүр зураг ажиглагдаж байгааг шинжээчид онцолж байна. Сүүлд Австрали дахь "Peabody Energy”, Японы "Nippon Steel" тонн нь 200 ам.долларт гэрээлсэн гэх мэдээлэл гарсан юм. Энэ нь одоогоос нэг сарын өмнөх таамагтай харьцуулахад 20-50 ам.доллароор өссөн дүн болжээ. Үүнтэй холбоотойгоор шинжээчид 2017 онд ган боловсруулагчид, нүүрс олборлогчид гэрээний үнээ үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй гэж таамаглаж байна. Харин гол хэрэглэгч БНХАУ-ын нүүрсний хэрэглээг хангаж байгаа Австрали, Монгол, Индонез зэрэг олборлогч улс орнуудын хувьд зах зээлийн сэргэлтээс харилцан адилгүй ашиг хүртэж байгаа юм.
Ц.ДАВАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||